Ямар ч асуудалгүйгээр хөлдөөж болдог 10 хүнс

Хүн бүр хөлдөөгчийг 100% ашиглаж чаддаггүй бололтой. Ихэнхдээ зайрмаг, мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг л бид хөлдөөгчинд хадгалдаг ч  үнэн хэрэгтээ зарим бүтээгдэхүүнийг хөлдөөхөд ямар ч асуудалгүй гэнэ. Тиймээс дараах бүтээгдэхүүнийг ихээр авчихаад яахаа мэдэхгүй байгаа бол санаа зоволгүй хөлдөө гэж зөвлье. Энэ нь амт чанарт огтхон ч нөлөөлөхгүй. Ингээд асуудалгүй хөлдөөж болох 10 хүнсийг танилцуулж байна. 

Ямар ч асуудалгүйгээр хөлдөөж болдог 10 хүнс

1 Шөл

Хэрвээ та их хэмжээний шөл чанасан бол хөлдөөгчинд хийгээд хадгалчихвал дараагийн удаа асар их хугацааг хэмнэх болно. Хүсвэл шөлөн дээрээ мах хийгээд хадгалах ч боломжтой. Шөлийг хуванцар сав болон зип уутанд хөлдөөх нь илүү тохиромжтой байдаг.

Шөл

2 Самар

Самрыг хөлдөөгчинд хадгалах үед бүх шимт бодис нь үлддэг бөгөөд төрөл бүрийн таагүй үнэр шингэхгүй. Хөлдөөгчинд цэвэрлэсэн, хальстай, нунтагласан гээд бүхий л төрлийн самрыг хийж болно.

Самар

3 Гадил

Гадил бол маш амттай, тэжээллэг, эрүүл мэндэд тустай жимс юм. Гэхдээ энэхүү шидэт жимс нь маш амархан харлаж, мууддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гадилаа арилгаад, хөлдөөгчинд хийхэд л хангалттай. Хөлдөөсөн гадилыг хүйтэн дессерт хийх,  жигнэмэг хийх болон сүүн коктейл хийхэд ашиглаж болно.

Гадил

4 Талх

Хэрвээ та завгүй нэгэн бол заавал өдөр бүр талханд явах хэрэггүй. Харин үүний оронд 2-3 талх худалдаж аваад бүтнээр нь хөлдөөчихөд л хангалттай.  Хөлдөөгчинд байх хугацаандаа талх амтлаг чанар болон тэжээллэг чанараа алдахгүй учир хүссэн үедээ идэж болно. Талхаа гэсгээхдээ хөргөгчинд хийж гэсгээх юм. Нэг шөнө хөргөгчинд байсан талх өглөө гэхэд идэхэд бэлэн болсон байна.

Талх

5 Сыр буюу бяслаг

Сыр буюу бяслагийг хөлдөөгчинд бүтнээр нь, хэрчсэн, үрсэн гээд бүхий л төрлөөр хадгалж болно. Их хэмжээний бяслаг худалдаж аваад яахаа мэдэхгүй байгаа бол зүгээр л хөлдөөж хадгалах хэрэгтэй. Үрж хөлдөөсөн бяслагаар пицца болон бусад төрлийн халуун хоол хийхэд тохиромжтой.

Сыр буюу бяслаг

6 Сүү

Хөлдөөсөн сүүгээр каш болон бусад гурилан бүтээгдэхүүн хийж болно.  Үүнээс гадна халуун ундаа ч хийх боломжтой.  Сүүг зөөлөн уут, хуванцар шил болон хэвэнд хийж хадгална. Жижиг хэвэнд хийж хөлдөөсөн сүүг цай эсвэл кофенд хийхэд тохиромжтой.

Сүү

7 Шөлтэй хоол

Вандуйтай, шоштой болон мөөгтэй шөлийг хөлдөөх нь илүү тохиромжтой. Харин төмстэй шөлийг хөлдөөх хэрэггүй. Учир нь төмс маш амархан харладаг.  Шөлөө нэг удаагийн порцын саванд хийж хадгалахад дараагийн удаа хэрэглэхэд илүү хялбар байх болно. 

Шөлтэй хоол

8 Цөцгийн тос

Бэлтгэж хөлдөөсөн цөцгийн тосыг яаралтай үед ашиглахад маш амар байдаг. Кекс, жигнэмэг, бялуу, блинчик гэх мэт нарийн боовонд цөцгийн тос хийхэд амттай болдог. Хамгийн  гол нь гэсгээнийхээ дараа дахин сайн миксердэх хэрэгтэй. 

Ашигтай зөвлөгөө:  Ихэнхдээ хүнсний бүтээгдэхүүнийг хөргөчинд хийснийхээ дараа дараагийн удаа хэрэглэх хүртлээ бид мартаж орхидог. Гэтэл хөлдөөсөн бүтээгдэхүүн ч гэсэн өөрийн гэсэн хадгалах хугацаатай байдаг учир хөлдөөгчинд хийхээсээ өмнө он сарыг нь бичиж нааж байгаарай.

Цөцгийн тос

9 Амталсан мах

Шорлогонд зориулсан махыг хөргөгчинд төдийгүй хөлдөөгчинд ч хадгалж болно. Махаа амталсныхаа дараа уутанд хийгээд шууд хөлдөөгчинд хийнэ. Ингээд агаарт гарахын нэг хоногийн өмнө эсвэл хэдэн цагийн өмнө махаа хөргөгчинд хийж гэсгээх хэрэгтэй.  Ийм мах амттай, зөөлөн болох болно.

Амталсан мах

10 Дессерт

Хөлдөөгчинд зөөлөн дессертийг шинэхээр нь хадгалах боломжтой. Амт чанарыг алдагдуулахгүйн тулд нарийн боов хийхэд ашигладаг цаасанд боож зип уутанд хийгээд дараа нь хөлдөөх юм. Ингээд идэхийг хүссэн үедээ гаргаж, богино долгионы шарах шүүгээнд хийж гэсгээж болно. Хэрвээ тостерт хийвэл шаржигнасан сайхан амттай болно.

Дессерт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()