Хамгийн даруухан машин унадаг 15 алдартан

2020-04-09, 17:04
7,514

Өнөө үед машин бол нэр хүнд, эд хөрөнгө цаашлаад нийгмийн зэрэг зиндааг илэрхийлэх гол хүчин зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас ихэнх алдартнууд хамгийн сүүлийн үеийн үнэтэй төмөр хүлгээр гангарах гэж хичээдэг. Гэхдээ тэдний дунд үнэтэй ганган машинд нэг их ач холбогдол өгдөггүй эрхмүүд бас байдаг аж. Ингээд жирийн хүмүүсээс ч хямдхан машин хөлөглөдөг холливудын алдартнуудтай танилцацгаая. 

Хамгийн даруухан машин унадаг 15 алдартан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Камерон Диаз - "Toyota Prius"

Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчин маань байгальд ээлтэй приус машиныг өдөр тутамдаа унадаг байна. 

Камерон Диаз - "Toyota Prius"

2 Жастин Тимберлейк - "Volkswagen Jetta"

Дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг тэрээр үнэтэй машин төдийлөн сонирхдоггүй бололтой. 

Жастин Тимберлейк - "Volkswagen Jetta"

3 Том Хэнкс - "Scion xB"

Олон олон алдартнууд үнэтэй төмөр хүлгээс илүүтэй байгальд ээлтэй машиныг өдөр тутамдаа хэрэглэхийг илүүд үздэгийн нэг нь Том Хэнкс юм. Тэрээр цахилгаан Scion xB машинаа олон жил жолоодож байгаа аж.  

Том Хэнкс - "Scion xB"

4 Женнифер Лоуренс - "Volkswagen Eos"

"Academy Award"-ын шилдэг залуу жүжигчны шагнал Женнифер Лоуренс карьерынхаа оргилд хүрсэн гэж болох бөгөөд тэрээр ердөө нэг киноноос 653 сая доллар олдог байна. Харин тэрээр үнэтэй машинд мөнгө үрэх хүсэлгүй бололтой. 

Женнифер Лоуренс - "Volkswagen Eos"

5 Жефф Безос - "Honda Accord"

117 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн толгой баячуудын нэг тэрээр бараг очир алмааз шигтгэсэн машин унасан ч болохоор. Гэвч тэрээр жирийн "Honda Accord" унадаг бөгөөд энэ надад хамгийн сайн тохирсон машин гэж хэлдэг байна. 

Жефф Безос - "Honda Accord"

6 Бритни Спирс -"BMW Mini Cooper"

Алдарт дуучин маань мөн л ганган машинд мөнгөө үрэх сонирхолгүй нэгэн аж. 

Бритни Спирс -"BMW Mini Cooper"

7 Лили Аллен - "Ford Focus"

Тэрээр ногоон өнгийн  "Ford Focus"-даа их л дуртай гэдэг. 

Лили Аллен -  "Ford Focus"

8 Даниел Рэдклифф - "Fiat Grande Punto"

Харри Поттерын ачаар асар их амжилтанд хүрсэн тэрээр энгийн "Fiat Grande Punto" худалдан авсанд хүмүүс их л гайхаж байсан. Гэсэн ч тэрээр үүний шалтгааныг байгальд ээлтэй байдал гэж тайлбарлажээ. Түүний нийт хөрөнгө 110 сая доллар  аж.  

Даниел Рэдклифф - "Fiat Grande Punto"

9 Клинт Иствуд - "GMC Typhoon"

Домогт жүжигчин Иствуд  "GMC Typhoon" машинаа өөрөө жолоодон ярилцлагад очдог байна. 

Клинт Иствуд - "GMC Typhoon"

10 Конан O'Бриен - "Ford Taurus"

Тэрээр нэрд гарахаасаа ч өмнө "Ford Taurus" машинаа жолооддог байсан ч хожим үүнийгээ солихыг хүсээгүй аж. 

Конан O'Бриен - "Ford Taurus"

11 Кристиан Бэйл - "Toyota Tacoma"

Кристиан Бэйл өнгөц харахад технологийн бишрэгч мэт боловч "Toyota Tacoma" машинаа 17 жил барьж байна. 

Кристиан Бэйл -  "Toyota Tacoma"

12 Леброн Жеймс - "Jeep Wrangler"

Америкийн сагсан бөмбөгчин Леброн Жэймс жил бүр л улбар шар вранглертайгаа зугаалж байгаа харагддаг. Уг машин нь 28-30 мянган доллараар зарагддаг нь алдартнуудын жишгээс доогуурт тооцогддог. 

Леброн Жеймс -  "Jeep Wrangler"

13 Бруно Марс - "Cadillac Allanté"

Хит чартуудыг тэргүүлж байсан Бруногийн "24K Magic" дууны клипыг үзсэн үү. Тэрээр уг дууныхаа клипэнд өөрийн "Cadillac Allanté" машинаа унадаг. 

Бруно Марс - "Cadillac Allanté"

14 Леонардо Ди Каприо - "Toyota Prius"

Байгаль орчноо хайрладаг гэдгээрээ алдартай Ди Каприо Камерон Диазын адилаар байгальд ээлтэй Toyota Prius машиныг жолооддог. 

Леонардо Ди Каприо - "Toyota Prius"

15 Марк Уолберг - "Toyota Sienna Minivan"

Царайлаг залуу маань  Sienna Minivan унадаг гэхээр итгэмээргүй байгаа биз. Тэрээр нэгэн ярилцлагын үеэр 4 хүүхэд маань энэ машинд дуртай гэжээ. 

Марк Уолберг - "Toyota Sienna Minivan"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()