1
Галзуу фанат
Их Британийн нэгэн хөл бөмбөгийн фанат эхнэрээсээ салах өргөдөл шүүхэд өгчээ. Шалтгаан нь нөхрийн хайртай багийн цамцыг эхнэр нь угаасан хэрэг бөгөөд тэр цамц дээр багийн олон гишүүдийн гарын үсэг байсан аж. Ийм аймшигтай хэрэг хийсэн эхнэрээс салах нь зөв гэж үзсэн шүүгч нь бас хөл бөмбөг сонирхдог хүн байсан бололтой.
2
Спойлерддог нөхөр
Харин АНУ-д болсон явдлын хохирогч нь эхнэр. Тэрээр нөхрөөсөө салах өргөдөлдөө нөхрийнхөө зэрлэг харилцааг тэвчиж чадахаа больсон гэж бичжээ. Бүсгүй детектив зохиол шүтэн бишрэгч, их ч уншдаг байсан ба нөхөр нь харин уншиж буй зохиолын дунд хэсэгт нь гэмт хэрэгтэн хэн болохыг тодоос тод бичиж “зэрлэг зан” гаргадаг байсан гэнэ.
3
Цэцэг
"Буратино" киног хийсэн найруулагч Леонид Нечаевын эхнэр Антониногоос салсан шалтгаан нь фикус цэцэг байжээ. Хос хоёр нэг бүл болоод бүсгүйн ээжийн жижигхэн байранд амьдрах болж. Тэр байранд бас агуу том фикус, зуун наст байсан нь хадам ээжийн хамгийн хайртай эд зүйлс байв. Нэгэн удаа хадам нь өөрийн хайртай цэцэгт анхаарал халамж тавьж, баярлуулж байх тухай хүргэндээ сануулсан гэдэг бөгөөд мань эр өөрийнхөө мэдэхээр тэр цэцгийг нь баярлуулсан байна. Хадам нь өөрийн амь болсон цэцгийн саванд ихээхэн хөөстэй, эрчүүдийн их уудаг шингэн зүйл хийсэн байхыг хараад ухаан алдаж...эргэн сэргэхдээ охиндоо “нэг бол би, нэг бол энэ эндээс явах ёстой” гэж тулгах үед Леонид хариулт хүлээлгүй өрөө явсан гэдэг.
4
Зохисгүй нэр
Хайртай хосууд нэг нэгнийгээ янз янзаар дууддаг тухай инээдтэй яриа олон байдаг. Тэгвэл Саудын Арабын нэгэн бүсгүй нөхрөөсөө салах болсон шалтгаан нь тэрхүү нэртэй холбоотой бөгөөд нөхөр нь утсан дээрээ эхнэрийнхээ дугаарыг “Гуантанамо” хэмээн хадгалсан байжээ. Харин Гуантанамо нь бол онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог шорон юм. Нөхөр нь ингэж нэрлэсэн шалтгаанаа хайртай эхнэр минь залгаж байгааг гадны хүн битгий мэдээсэй гэж ингэж нэрлэсэн гэж тайлбарласан боловч үр дүнд хүрэлгүй гэр бүл салсан байна.
5
Муур
Харин Израилийн нэгэн гэр бүл салсан шалтгаан нь муур. Яг үнэндээ бол муурнууд, бүр 550 муур. Эхнэр нь энэ амьтанд хайртай учир энд тэндээс муур цуглуулсаар байх үед нөхөр нь эхлээд тэсэж байсан боловч эцэстээ дийлэлгүй салах өргөдлөө өгчээ. Салах өргөдөлдөө унтах ор нь муураар дүүрсэн, идэх хоолыг нь муур хулгайлж явдаг... зэрэг ямар хэцүү нөхцөлд амьдарч байсан тухайгаа мань эр тодорхой бичсэн гэнэ.
6
Эртний захиа
2011 онд 99 настай Итали эр 96 настай эхнэрээсээ салах болж. Тэрээр эхнэрийнхээ нууц амрагтаа бичсэн захиаг олсон учраас ийм шийдэлд хүрсэн ба харин уг захиаг аль эрт буюу 1940 онд бичсэн байжээ. Хайр дурлалд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй гэдэг л энэ байх даа.
7
Хана барьсан нь
2009 онд нэгэн Герман бүсгүй салах өргөдөл өгсний шалтгаан нь нөхөр нь гэрийнхээ ханыг нурааж дахин шинээр барьсанд байж. Тэр хоёр 15 жил амьдрахад нөхөр нь гэрийнхээ эд зүйлсийг зүгээр байлгаж чаддаггүй, байнга сольж, цэвэрлэж, дахин шинээр байрлуулдаг байсан нь эхнэрийг нь залхаасаар эцэст нь салахаар шийдсэн нь энэ аж.
8
Сонгуулийн санал
2016 онд Калифорнийн нэгэн эмэгтэй 22 жил ханилсан нөхрөө Дональд Трампд санал өгснөөс нь болж салахаар шийдсэн байна. "Энэ явдал бид хоёрын дунд өмнө нь хэзээ ч байгаагүй том зайг бий болгосон. Нэг үгээр хэлбэл энэ бол урвалт" хэмээн тэрээр хэлжээ.