Хосуудыг хооронд нь улам дотносуулдаг 36 асуулт

Хэдэн жилийн өмнө "New York Times" сэтгүүлд Мэнди Лен Катроны судалгааны ажилд үндэслэсэн “Хэн нэгнийг өөртөө дурлуулахыг хүсвэл үүнийг хийгээрэй” гэсэн нэртэй нийтлэл гарчээ. Уг судалгааны гол зорилго нь хүмүүсийг нэг нэгэнд нь дурлуулах бус харин илүү ойр дотно болоход туслах байсан бөгөөд үүнд зориулж Катрон шинжлэх ухааны үндэслэлтэй 36 асуулт бэлдсэн байна. Туршилтын үр дүнд эдгээр асуултууд хэн нэгэнтэй илүү дотно холбоо тогтооход туслаад зогсохгүй гэрлэхэд хүргэдэг нь батлагджээ. 

Хосуудыг хооронд нь улам дотносуулдаг 36 асуулт

Туршилтыг Стоуни-Брүүк Их Сургуулийн оюутнуудын дунд явуулсан бөгөөд 36 ширхэг хөзөр дээр бичсэн даалгаварыг тэд гүйцэтгэх ёстой байв. Ингээд 36 асуултыг 12-оор нь гурван хэсэгт хувааж, 15 минутын дотор нэг нэгнээсээ асууж, хариулахыг даалгасан байна. Тэд заавал 12 асуултад бүгдэд хариулах албагүйгээс гадна хоёр хоёроороо хуваагдсан оюутнууд бүгд эсрэг хүйстэн байж таараагүй юм. Туршилтын үр дүнд  өмнө нь нэг нэгнээ танидаггүй байсан хүмүүс илүү дотно болоод зогсохгүй удалгүй гэрлэсэн байна.  Эдгээр асуултыг найз нөхдийн холбоогоо гүнзгийрүүлэхэд ч ашиглах боломжтой хэмээн Илэйн Арон (Elaine Aron) эмч дүгнэжээ.  Бүх асуултад заавал хариулах шаардлагагүй гэдгийг мартаж болохгүй. 

1. Ямар ч хамаагүй хүнийг оройн хоолонд урь гэвэл чи хэнийг урих вэ?

2. Чи алдартай болохыг хүсдэг үү? Ямар салбарт алдартай болохыг хүсэж байна вэ?

3. Хэн нэгэн рүү залгахаас өмнө ярих зүйлээ боддог уу? Яагаад?

4. Чиний хувьд “төгс өдөр” гэж ямар өдрийг хэлэх вэ?

5. Хамгийн сүүлд хэзээ өөртөө зориулж дуулсан бэ? Бас хэн нэгэнд зориулж?

6. Хэрвээ чамд 90 нас хүртэл амьдрах боломж олдож сүүлийн 60 жилийн хугацаанд 30 настай ой санамж, эсвэл 30 настай биеийг хадгалж үлдэх сонголт хий гэвэл алийг нь сонгох вэ?

7. Чи өөрийгөө ямар үхлээр үхнэ гэж төсөөлдөг вэ?

8. Надтай төстэй гурван зүйлийг нэрлэ

9. Чи юунд илүү талархдаг вэ?

10. Өөрийн  хүмүүжилд ямар нэг зүйл өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?

11. Дөрвөн минутын хугацаанд өөрийн амьдралын түүхийг хамтрагчдаа боломжоороо ярьж өгөөрэй.

12. Өглөө сэрэхдээ гайхалтай чадвартай сэрэх боломж олдвол ямар чадварыг сонгох вэ?

 13. Хэрвээ шилэн бөмбөлөг таны ирээдүйн амьдралын талаар эсвэл өөр нэгэн зүйлийг талаар үнэнийг хэлнэ гэвэл юу асуух вэ?

14. Аль дээр үеэс хичээллэхийг хүсэж байгаа зүйл гэж бий юу? Яагаад одоог хүртэл хичээллэхгүй байна вэ?

15. Амьдралын тань хамгийн том амжилт юу вэ?

16. Нөхөрлөлд юуг илүү үнэ цэнэтэй гэж үздэг вэ?

17. Хамгийн үнэтэй дурсамж тань юу вэ?

18. Хамгийн аймшигтай дурсамж тань юу вэ?

19. Хэрвээ та тун удахгүй нас барахаа мэдсэн бол амьдралдаа юуг өөрчлөх вэ? Яагаад?

20. Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ?

21. Дассан сэтгэл болон хайр таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

22. Хамтрагчийнхаа таван давуу талыг нэрлэ.

23. Танай гэр бүл хэр халуун дулаан уур амьсгалтай вэ? Таны хүүхэд нас бусдаас илүү аз жаргалтай байсан гэж та боддог уу?

24.Та ээжтэйгээ ямар харьцаатай вэ?

25. “Бид” гэсэн тодотголтой 3 баталгаа хэл. Жишээлбэл: Бид хамтдаа энэ өрөөнд тухтай байна гэх мэт.

26. Өгүүлбэрийг дуусга: “Надад .... хуваалцах хүн хэрэгтэй байна”.

27. Хамтрагч тань таны талаар юуг заавал мэдэх ёстой вэ?

28. Төдийлөн танихгүй хүндээ огт ярихгүй сонирхдог зүйлээ хамтрагчдаа үнэнчээр хэл.

29. Өөрийн амьдралын хамгийн ичгэвтэр зүйлийн талаар ярь.

30. Өөр хүний өмнө та хэзээ хамгийн сүүлд уйлсан бэ? Харин ганцаараа?

31. Хамтрагчийн тань юу танд таалагддаг талаар түүнд хэл.

32. Шоглоом болгож болохоор чухал зүйл бий юу? Хэрвээ тийм бол энэ юу вэ?

33. Та нас барах гэж байгаа бөгөөд огт юу ч хэлж чадахгүй байгаа. Энэ тохиолдолд та ямар үг хэлээгүйдээ илүү их харамсах вэ? Яагаад одоог хүртэл хэлээгүй вэ?

34. Танай байр шатаж та гэр бүл, гэрийн тэжээвэр амьтнаа аварч чаджээ. Эцэст нь танд гэрээсээ ямар нэгэн цор ганц биет зүйл авах боломж олдвол та юу авах вэ? Яагаад?

35. Гэр бүлийн тань гишүүний хэний үхэл таныг илүү сэтгэл санааны хямралд оруулах вэ? Яагаад?

36. Өөрийнхөө асуудлын талаар хамтрагчдаа ярьж, хэрхэн шийдвэрлэх байсан талаар үзэл бодлыг нь сонирхоорой. Мөн түүний асуудлыг ч сонсож оронд нь байсан бол хэрхэн шийдвэрлэх байснаа хэлээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()