Нүд ирмэх зуур тэрбумтан болж чадсан 10 эрхмийн түүх

Бизнесийн салбарт заримдаа амжилт гэдэг санаандгүй байдлаар ирэх нь бий. Хичнээн хичээсэн ч амжилтад хүрэхгүй байх тохиолдол олон гардаг бол нүд ирмэхийн зуур амжилтад хүрсэн эрхмүүд ч цөөнгүй байна. Ингээд санаандгүй байдлаар тэрбумтан болсон эрхмүүдтэй танилцацгаая. 

Нүд ирмэх зуур тэрбумтан болж чадсан 10 эрхмийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэтью Мулленвег

"WordPress" компанийг  вэбсайт, блог үүсгэдэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Энэхүү сайт нь заавал цахим сүлжээний төгс мэдлэггүйгээр өөрийн сайтыг үүсгэж, хэрэгтэй мэдээлэл оруулах, дизайныг өөрчлөх гэх мэт зүйлсийг нэг л товч дараад шийдвэрлэх боломжийг олгосон байна. Ийнхүү "WordPress"-ийн үйлчилгээ хэрэглэгчдийн таашаалд нийцэж, богино хугацаанд маш олон сайтуудыг бий болжээ. Ийнхүү Мэтью Мулленвегийн орлого огцом өсөж 1 тэрбум доллар хүрчээ. 

Мэтью Мулленвег

2 Донг Нгуен

Залуу зохион бүтээгч Донг "Flappy Bird" тоглоомыг бүтээсэн бөгөөд уг тоглоомыг гар утсандаа үнэгүй татах боломжийг хэрэглэгчдэд олгож байжээ. Мэдээж, анхны бүхэн төгс болдоггүйн адилаар тоглоомын процесс ойлгомжгүй, чанар муутай гэх шүүмжийг хэрэглэгчдээс хүртсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа уг тоглоом маш алдартай болж сурталчилгаагаараа л өдөрт 50000 доллар олох болжээ. Хожим нь Донг өөрөө тоглоомоо устгасан байна. Учир нь хүмүүс "Flappy Bird"-д хэтэрхий донтож байсан гэнэ.

Донг Нгуен

3 Дэвид Карп

"Tumblr"-ийн үүсгэн байгуулагчийг 2011 онд орчин үеийн хамгийн авьяаслаг, шилдэг зохион бүтээгч хэмээн үнэлж байжээ. Тухайн үед Дэвид ердөө 35 настай байсан гэнэ. Карп болон түүний хамтрагч Марк Арментон нар "Tumblr"-ыг 2 долоо хоногийн дотор зохион бүтээсэн бөгөөд богино хугацаанд 75000 хэрэглэгчтэй болно гэж төсөөлөөгүй байжээ. Харин одоо өөрийн нээсэн компанийхаа ачаар Дэвид жилд 2500000 долларын орлого олдог байна.

Дэвид Карп

4 Ник Дентон

Ник Дентон нь "Gawker" хэмээх цахим сүлжээнд дэлхий даяар болж буй зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцаж болох жижигхэн сайт, чөлөөт орон зайг бүтээсэн байна. Сэтгүүлч залуу цензурээс залхаж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхийг хүсжээ. 10 жилийн хугацаанд түүний блог 25 сая долларын үнэд хүрсэн аж. Харин өмнө нь Ник энэхүү блогоо нээхдээ ердөө 100 доллар зарцуулж байжээ. Түүний хувийн орлого жилд 2,5 сая доллар хүрдэг гэнэ.

Ник Дентон

5 Крейг Ньюмарк

Craigslist –бол мэдээллийн томоохон самбар бөгөөд бага багаар өргөжин тэлснээр АНУ-ын зуу зуун хотуудаар тархсан байна.  Орчин үед энэхүү компани нь олон улсын түвшинд хүрч, Крейг саятан болжээ.

Крейг Ньюмарк

6 Питер Тиль

"PayPal" төлбөрийн системийн ачаар Питер Тиль нь Форбс сэтгүүлийн жагсаалтад багтсан байна. Тэрээр Thiel Capital Management санг байгуулж, харин дараа PayPal-ын хамтран эзэмшигч болсон аж. Хэсэг хугацааны дараа түүний компанийг худалдаж авах хүсэлт ирсэн бөгөөд тэрээр хувьцааныхаа тодорхой хувийг 55 сая доллараар зарсан байна.

Питер Тиль

7 Мэтт Драж

Сэтгүүлч залуу өөрийн "Drudge Report" шар мэдээний сайтын тусламжтайгаар олны дунд алдартай болсон байна. Бүх зүйл e-mail-ээр  илгээсэн зурвасаас эхэлсэн аж. Харин орчин үед энэхүү сайт нь мэдээллийн эх үүсвэр болсон бөгөөд Drudge Report-ын ачаар дэлхий дахин Билл Клинтон болон Моника Левински нарын талаар мэдсэн байна.

Мэтт Драж

8 Маркус Перссон

"Minecraft" тоглоом демо хувилбартай байхдаа л хэрэглэгчдийн дунд алдартай болсон. Амьд гарахын төлөөх тэмцэл, чанартай байдлаараа уг тоглоом хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн байна. Уг тоглоом Microsoft-ынхонд хүртэл таалагдсан учир тэд энэхүү тоглоомыг 25 тэрбум доллараар зохион бүтээгчээс нь худалдан авчээ. 

Маркус Перссон

9 Кевин Систром

Программист Систром зураг оруулах, өөрчлөх гайхалтай аппликейшнийг бүтээсэн нь Инстаграм байсан юм. Инстаграм хуудаснаа та өөрийгөө жинхэнэ зурагчин мэт мэдрэх боломжтой. Харин одоо хэрэглэгчид Инстаграм хуудаснаа секунд бүрт 500 лайк, 100 сэтгэгдэл үлдээж байгаа билээ. 

Кевин Систром

10 Э. Л. Жеймс

2012 оны хамгийн их борлуулалттай ном нь “Fifty Shades of Grey” байсан юм. Жеймс ердөө л “Twilight”-ийг үргэлжлүүлэхийг хүсэж байжээ. Гэвч уг ном богино хугацаанд хамгийн эрэлттэй номны тоонд орсон нь зохиогч бүсгүйн гайхшралыг төрүүлсэн байна. Зохиолд гарах сексийн хэсэг нь зохиолыг илүү сонирхолтой болгож өгсөн бөгөөд кино нь номноосоо ч их ашгийг авчирсан байна.

Э. Л. Жеймс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()