Таны амьдрал үзэж, ухаан суусан эсэхийг илтгэх 8 шинж

"Нас ахих тусам ухааждаг" гэж хүмүүс ярьдаг хэдий ч энэ нь харьцангуй ойлголт юм. Амьдралын бодит үнэнийг ойлгохын тулд заавал нас тогтсон нэгэн байх шаардлагагүй. Багаасаа хүнд хэцүү амьдрал туулсан, олон саад бэрхшээлийг даван гарсан хүмүүс илүү эрт ухаажсан байдаг. Ингээд амьдрал үзэж, ухаан суусан хүмүүст байдаг шинж чанаруудыг хүргэж байна. 

Таны амьдрал үзэж, ухаан суусан эсэхийг илтгэх 8 шинж

1. Та хүсэхгүй байгаа зүйлээ сайн мэддэг

Хэн нэгнээс чи юу хүсэж байна гэж асуухад тэрээр маш олон зүйлийг хэлэх болов уу. Харин “Чи юу хүсэхгүй байна” гэж асуухад тэр хэлэх үггүй болдог. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөөсөө энэ асуултыг асуух хэрэгтэй бөгөөд хүсэхгүй байгаа зүйлээ мэдсэний ачаар та ирээдүйд тохиолдох таагүй зүйлсээс өөрийгөө хамгаалж чадах болно. 

2. Азгүйтэл танд төгс биш байх нь энгийн зүйл гэдгийг ойлгуулсан

Алдаа гаргасны ачаар та юунаас болж алдаа гаргаснаа мэдэх бөгөөд азгүйдэл гэдэг үнэтэй туршлага авчирдгийг ойлгох болно. Та шаардлагатай бол бусдаас тусламж гуйх хэрэгтэй гэдгийг аль хэдийн ухаарч, тусламж гуйх нь сул доройг бус харин хүч чадлыг илэрхийлдэг болохыг мэдэж авна. Та өөрөөсөө илүү хүнээс тусламж гуйхдаа огт ичихгүй. 18 насандаа та дэлхийг бүрэн бүтэн мэднэ гэдэгтээ итгэлтэй байсан бол одоо та таны мэдлэг хаана ч хүрэхгүй гэдгийг ойлгож, шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж алдаа гаргахаас ч айхгүй.

3. Та хайр болон дассан сэтгэлийн ялгааг мэднэ

Танд хайртай хүнтэйгээ харьцах болон таныг өсөн дэвжихэд нөлөөлж буй хүмүүстэй харилцах харилцааны ялгааг мэднэ. Та ерөнхийдөө бүхий л харилцааны хэм хэмжээг мэдэж, тааруулж чадах бөгөөд гэр бүл, найз нөхөд, хамтрагчаа хэрхэн хайрлахыг мэдэж үүнийхээ хариуг ч хүлээж авч чадна. Та бусдад өгч буй хайр халамжаа бүхэлд нь эргүүлэн авахыг хүснэ.

4. Та хэзээ бууж өгөх хэрэгтэйгээ мэддэг

Гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүсийнхээ амьдралыг тохитой, санаа зовох зүйлгүй байлгахын тулд удаан хугацааны туршид хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг мэднэ. Үүнээс гадна та аливаа зүйлийн сөрөг тал нь эерэг талаасаа илүү их байгааг ойлгож, тухайн зүйлийг хийхээс татгалзаж чадна. Та хэрэггүй зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулахгүй байх хангалттай ухаантай болсон байна. Заримдаа та илүү чухал зүйлд анхаарал хандуулахын тулд зарим нэг зүйлээс татгалзах хэрэгтэй болно.  

5. Хүссэн зүйлдээ хялбархан хүрэх боломжгүй гэдгийг мэднэ

Та төрөлхийн тэвчээргүй хүн байж болох ч энэ нь аливаа зүйлийг ухаалгаар харахад саад болдог. Гэвч хангалттай хугацаанд тэвчээртэй хүлээсний ачаар та үр дүнг мэдэрч, урагшлах эрч хүчтэй болно гэдгийг та ойлгодог учир аливаад тэвчээртэй хандаж, үр дүнг нь хүлээх болно.

6. Аливаа зүйлд итгэхийн өмнө нотолгоо, баримт хайдаг

Та мэдлэгийн хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа учир нэмэлт асуулт асууж, төрөл бүрийн баталгаа нотолгоог өөрөө хайж эхэлдэг. Та хүний үгэнд бараг л итгэдэггүй. Тухайн нөхцөл байдлыг өөрөө судлаж мэдээгүй тохиолдолд, эцсийн шийдвэрийг гаргаж чадахгүй.

7. Хууран мэхлэлтэд автахгүй

Та амьдралын асар их туршлагатай учир маш олон төрлийн хүмүүстэй нүүр тулж  байсан болов уу. Энэ нь танд үнэн худлыг ялгахад нэлээд туршлага болсон байх болно. 

8. Та тогтмол зөвлөгөө өгч, өөрийн үзэл бодлыг хуваалцдаг  

Амьдралын хүнд хэцүү зүйлийг даван туулсны үр дүнд та дөнгөж амьдралд хөл тавьж буй хэн нэгэнд зөвлөгөө өгч түүнд тусалж чадна. Хэдийгээр энэ нь бусдын нүдэнд тухайн хүнийг өөрийн хүслээр захирах гэж байгаа мэт харагдах боловч та таны хувьд чухал хүмүүст чин сэтгэлээсээ туслахыг хүснэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()