Чухам энэ л үед бид “хүний амьдрал гэрээс эхтэй” гэх үгийг жинхэнэ утгаар ойлгох шиг боллоо. Ажил дээр өнгөрөөдөг 8 цаг, фитнесс зааланд дасгал хийдэг 2 цаг, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг чөлөөт цаг гээд бүгд “гэрийн цаг” руу шилжив. Гэрээсээ ажиллаж, гэртээ дасгал хийж, гэрээсээ суралцаж, гэрийнхээ гадаа салхилж, гэрийнхээ хажуухнаас худалдан авалт хийх нь өнөөгийн бидэнд хамгийн хэрэгтэй амьдралын хэв маяг боллоо.
Ерөнхийдөө аюулт тахлаас хамгаалах ганц найдвар нь хувийн ариун цэвэр мөн цэвэрхэн, тохитой орчин, гэр болж таарав. Үүнийгээ дагаад хотын төв рүү, хүн ам ихээр төвлөрсөн бүс рүү орж эрсдэл үүсгэх шаардлагагүй, бүх зүйл нь дотроо нэг дор цогцолсон, эрүүл агаартай, цэвэрхэн орчинд амьдрах нь аюулт тахлаас гэр бүлээ хамгаалах гол арга болоод байна. Жишээ нь, гүүрний цаадах орон сууцууд хүмүүст илүү тав тух, аюулгүй байдлыг хангасан, дархлаа сайжруулах, сэтгэл сэргээх боломжийг олгож байгаа нь юутай холбоотой вэ?
Гүүр давснаар эргэн тойронд нь чанартай үйлчилгээнүүд төвлөрсөн, илүү эрүүл аюулгүй орчинтой хотхонуудаас сонголт хийж болно. Тийм орчинд танд стресстэхгүй дархлаагаа унагахгүй байх олон шалтгаан буй.
Жишээ нь:
- Өөрсдөө болон хүүхдүүдээ Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд салхилуулахын тулд хол зам туулж, замын түгжрэл үзэхгүй. Дуртай үедээ явган алхаад салхилах
- Эргэн тойрон дох ногоон эко орчноо харж өөрийн эрхгүй тайвширах, улмаар дархлаа сэргэх
- Хотхоноосоо гарахгүй ихэнхи үйлчилгээг дотроосоо авах
- Соёлтой хөршүүд
- Аюулгүй орчин
- Хотхоны эргэн тойронд бий болсон оршин суугчдын шаардлагыг хангасан худалдааны төвүүд
- Чанартай сургууль цэцэрлэгүүд гээд гүүрний цаадах амьдрал хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Гэвч дээрх бүгдийг хангасан цөөн хэдхэн хотхон байдаг бололтой. Хэрэв уншигч та ч гүүр давахаар төлөвлөж буй бол дээрх боломжуудаас гадна нэн тэргүүнд хотхоны амралтын хэсэг дотроо машин явдаггүй, хүүхэд аюулгүй тоглох боломжтой эко орчинтой бүсийг сонгоорой. Учир нь манай улсын ихэнх орон сууцууд орцноос дөнгөж гараад л шууд машин зам руу орохоор аюултай байршилд баригдсан байдаг. Тиймээс эцэг эх нь ажилдаа явж, сургууль цэцэрлэгийн хөл хорионд орсон хүүхдүүд нь гэртээ үлдэж буй энэ үед дээрх асуудлыг шүүмжлэхгүй өнгөрч болшгүй. Мөн энэ асуудлыг шийдэж хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан орчин үеийн барилга архитектурын шийдэл бүхий орон сууцуудыг ч сайшаахгүй байж боломгүй.
Ер нь бид өмчийг, хөрөнгөтнийг, чамин гоёыг үзэн яддаг социализмийн үеийн үзэл суртлаасаа салж, орчин үеийн дээд зэрэглэлийн барилга архитектур, орон сууцны дэвшлийг бодитоор үнэлэн, хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн дээрх төрлийн хотхонуудыг чамин тансаг, баян чинээлэгийн илэрхийлэл гэдэг утгаар нь биш, харин хүний төлөө, хүний тав тухын төлөө, хүн төвт үзлийн илэрхийлэл болж буйнх нь төлөө сайшааж мөн тэднээс суралцах ёстой. Хүний амьдрал гэрээс эхтэй.