1
Цагийн хуваарь гаргах
Сургуулийн цагийн хуваарийн жишгийг харж болосруулах хэрэгтэй. Үүнд :
Сургууль дээрээ хүүхдүүд тань хэдэн цагт цайгаа уудаг вэ? Өдрийн цайндаа юу уудаг вэ?
Хэдэн цагт завсарладаг вэ?
Хичээлийн өдөр ямар ямар хичээл хийх вэ?
Хүүхэд өглөө, өдөр аль үед хичээл хийх сонирхолтой болдог вэ? гэх мэт зүйлсийн дагуу цагийн хуваарийг боловсруулах.
2
Тоглох цаг гарга
Хэрэв та хүүхдэдээ хичээл хийж, цайг нь уулгах цаг гаргасан бол тоглох цаг ч ыас гаргаарай. Хүүхэд бодож, сэтгэлж, төсөөлж, ямар нэгэн зүйл зохион бүтээхдээ ямагт нухацтай, сэтгэлээсээ ханддаг. Хичээлийн үеэр 15-30 минут ( наснаас нь хамаарч өөр байж болно) тоглох цаг гаргаарай. Хүүхдүүд тоглож байхдаа ч аливаа нэг зүйлд суралцаж байдаг.
3
Тоглоомын аргыг ашиглах
Эвдэрсэн, хэрэглэдэггүй тоглоомуудыг хая. Тоглоох тоглохдоо сайныг нь олж тоглохгүй л бол үр дүнтэй болохгүй.
Энгийн, оюун ухааны тоглоомуудаг хамгийн эхэнд байрлуулж, хүүхдэд харагдах газар тавь. Дуугарч ярьдаг, гэрэл асаж, зайгаар ажилладаг тоглоомууд таны хүүхдэд тус болохгүй. Ядаж өөрийн тань багадаа тоглож байсан машин, эвлүүлдэг тоглоом, гал тогооны хэрэгсэл зэрэг энгийн тоглоомоор тоглуулж байгаарай.
Хүүхэдтэй хамт тоглох хэрэггүй. Тоглох гэдэг зөвхөн хүүхдүүдийн л хийдэг зүйл. Тэд өөрсдөө бие дааж, эсвэл өөр хоорондоо харилцаж тоглож байж л илүү хөгжинө. Гэхдээ тоглохгүй байлаа гээд хараа, хяналтгүй орхиж болохгүй.
4
Ямар төрлийн тоглоомууд илүү үр дүнтэй вэ?
Хүүхдийн урд баахан тоглоом гаргаж өгөөд тоглуулахад мэдээж хүүхэд бүр баярлана. Гэхдээ тоглоом дотроос хамгийн үр дүнтэйг нь тоглуулбал хүүхдийн хөгжилд маш сайн. Цэцэрлэг, сургуулиас авах мэдлэг, ур чадварыг гэртээ байхдаа ч авах боломжтой бөгөөд үүнд тийм ч их цаг орохгүй. Хүүхдэд зориулсан хичээлийн цагийн хувааарийн үеэр та эдгээр энгийн 4 зүйлсийг оруулаарай.
Хайрцган зам : Цаасан хайрцаг хавтгайлж, тэгшлээд дээр нь зам зураарай. Үүн дээр машин, эвлүүлдэг тоглоом зэрэг тоглоом өгч хүүхдэдээ өөрийн хот байгуулахад нь туслаарай.
Тоглоом угаах сав бэлдэж өгөх : Хүүхдэд хуванцар тоглоомоо өөрсдөө угаах боломжийг бүрдүүл. Саван, хөвөн, алчуур зэрэг бусад хэрэгслийг нь ч мөн бэлдэж өгөөрэй.
Зарим эвдэрсэн, засаж болохоор тоглоомуудыг нь өгөөд өөрөө тоглоом дээрээ зурж, будахыг нь зөвшөөр. Хүүхдүүд зурж, будах дуртай байдаг учир эвдэрсэн тоглоомоо засаж будах нь бүтээлч сэтгэлгээг нь сайжруулна.
Үг бүтээх тоглоом : Наалддаг цаасан дээр үсэг, тоо, дүрс гээд янз бүрийн тэмдэглэгээ бичээд гэрийнхээ хананд наагаарай. Хүүхдүүд хананд өлгөөтай байгаа зүйлсийг нийлүүлж, үг, дүрс бүтээж тоглосноор сэтгэн бодох чадварыг сайжруулна.
5
Ном уншуулах
Судалгаагаар унших нь сурлага, оюуныг хөгжүүлэх хамгийн үр үнтэй арга гэдэг нь нотлогдсоор байна. Өдөржин гэртээ байгаа энэ үе уншлагыг зуршил болгох хамгийн том боломж юм.
Өдөрт 15- 20 минут уншихад л ( нэг дор биш минут минутаар нь салгаж уншуулна) хангалттай. Хүүхдийг уншуулахад хэд хэдэн тохирсон арга байдаг.
Аав, ээж нь чанга уншиж өгөх
Хүүхдийг чангаар уншуулах ( уншиж чаддаг бол)
Гэр бүлээрээ чив чимээгүй болж байгаад уншуулах
Хэрэв хүүхэд тань өөрөө илүү их цаг уншихыг хүсвэл цагийг сунгаж болно.
6
Дэлгэцийн цагийн хуваарь
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон үед эцэг эхчүүд хүүхдүүддээ цахим хичээл үзүүлэх нь элбэг байна . Тиймэас хүүхдүүдээ дэлгэцийн өмнө хэт удаан суулгаж, ядраахгүй байхын тулд:
Дэлгэцийн цагийн хуваарь гарга. Хэдэн цагт эхэлж хэдэн цагт дуусахыг нь заавал хэлж өг.
Цахим хичээл дууссаны дараа заавал зурагт эсвэл компьютерийг нь унтраа. Зурагтын чимээг сонсгох хэрэггүй. Оронд нь намуухан хөгжим сонсгож болно.
Хичээлийн цагийн үеэр хэрэгтэй үедээ л зурагт, гар утсаа ашигла.
Мэдээж хэрэг төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу ажиллахад танд эрч хүч хэрэгтэй. Эрч хүчээ нөхөхийн тулд өөрийн дуртай зүйлсээ хийж болно. Дуртай кино0 шоу нэвтрүүлгээ үзэж, дуртай хоолоо идэх гэх мэт. Цагийн хуваариа гаргасан бол өдөр алгасалгүй дагаж мөрдөөрэй. Учир нь биднийг маш олон хоногийн карентины өдөр хүлээж байна.