Алдартнуудын хөгжилтэй барималууд

Урлагийн бүтээл гэдэг үргэлж төгс төгөлдөр байдаггүй бололтой. Зарим тохиолдолд барилгачдын алдаанаас болж инээд хүргэм, ичгэвтэр хөшөө баримал босох нь элбэг. Гэхдээ эдгээр барималуудын хажууд одууд маань өөрийн гоо үзэсгэлэнг илүү тодотгож байгаа биз. Ингээд бидний харж дассан алдартнуудын төгс төгөлдөр гоо үзэсгэлэн, дүр төрхийг үгүй хийсэн хөгжилтэй хөшөө барималуудтай танилцацгаая.

Алдартнуудын хөгжилтэй барималууд

1 Энди Маррей

Маррей: 2011 онд "Shanghai Rolex Masters" компанийхан теннисийн алдартай тамирчин Энди Маррейд зориулж баримал бүтээсэн байна. Ингээд өөрийнхөө барималтай тамирчин залуу зургаа авахуулжээ.

Энди Маррей

2 Дэвид Бекхэм

Бекхэм: H&M брэндийнхэн Алтан бөмбөгийг мөнгөн бөмбөлөг болгож хувиргасан бөгөөд тэд 2012 онд Дэвид Бекхэмийн хувцасны коллекцийг гаргасан байна.

Дэвид Бекхэм

Хөл бөмбөгчний шүтэн бишригчдийн анхаарал ерөөсөө ч түүний царайн дээр хандахгүй байсан аж. Учир нь бэлхүүснээс доод байрлах хэсэг нь илүү анхаарал татаж байсан гэнэ шүү.

3 Кристиано Роналдо

Хүчтэй Роналдо: Хамгийн шилдэг барималын тэмцээн португалийн Фуншал хотод зохион байгуулагдсан байна. Тэмцээний үр дүнд доод хэсгээрээ харц булаасан энэхүү баримал нь тамирчин залуу болон түүний хүүд таалагдсан аж.

Кристиано Роналдо

4 Майкл Жексон

Майкл Жексон:  Энэхүү бүтээлийг Lego тоглоомны хэсэг мэт хүлээж авч болох ч үнэн хэрэгтээ энэ нь Попын хаанд зориулсан дурсгал юм.

Майкл Жексон

Барималыг хуучин талбай болох Крейвен Коттеджд 2011 онд байрлуулсан байна. Хамгийн анх уг хөшөөг "Harrods" дэлгүүрт байрлуулах гэж байсан гэнэ.

5 Колин Ферт

Хуруугүй Колин Ферт: “Pride and Prejudice” киноны Дарсигийн дүрээр бүтээсэн энэхүү баримал 3,5 сая фунтын зардлаар босжээ.

Колин Ферт

Уг барималыг Лайм Паркт буюу 1995 онд киноны зураг авалт болсон газар байрлуулсан байна. Харамсалтай нь, аварга баримал хуруугүй болсон нь бүтээлийг ийнхүү олны доог тохуу болоход хүргэжээ.

6 Кейт Мосс

Акробатчин Кейт: Энэхүү аймшигтай барималыг Кейт Моссд зорилулж бүтээсэн бөгөөд Марк Куин 750 сорьцтой 50 кг алтаар бүтээсэн байна. Ингээд нийт 1 сая фунт долларыг зарцуулжээ.

Кейт Мосс

Бүтээлч маань яагаад үзэсгэлэнт бүсгүйг энэ байдалтай бүтээсэн нь хачирхалтай.

7 Ким Кардашьян

Гаргүй Ким: Хөл хүнд Ким Кардашьяны барималыг бүтээж байхад барималч Дэниел Эдвардын шавар нь дууссан юм болов уу.

Ким Кардашьян

Лос-Анжелос дахь "Lab Art" уран зургийн галлерей нь ажилчид барималын гэдсийг илвэл тун удахгүй жирэмслэх болно гэж хэлж байсан гэнэ.

8 Жонни Депп

2010 оны Хятадын кино наадамд Жонни нэгэн хачирхалтай барималыг харсан бөгөөд энэ нь мэдээж, Жонни байсан гэнэ. Хэтэрхий том шанааны яс нь барималын дүр төрхийг утгагүй болгожээ.

Жонни Депп

9 Мелания Трамп

Мелания Трампыг төрөлх нутаг болох Славянд нь мөнхрүүлэхээр шийдсэн байна. Хэдийгээр хүмүүс энэхүү модон барималыг пранк гэж үзэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь үнэхээр бодит бүтээл гэнэ.

Мелания Трамп

10 Мохаммед Салах

Мо Салахын жижиг хувилбар: Хөл бөмбөгийн Эвертоны шүтэн бишригчид Ливерпулийн Мохаммед Салахын барималыг хараад ихээхэн гайхширсан байна.

Мохаммед Салах

Уг барималыг Шарм-эль-Шейхегийн олон улсын залуусын форум дээр танилцуулсан аж. Ма-Абдель-Аллахын бүтээсэн энэхүү баримал нь зорилготой, шийдэмгий байдлыг илэрхийлэх ёстой байсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()