Израилийн армийн эмэгтэй албан хаагчдын амьдрал

2020-03-26, 16:47
7,038

Зэвсэг барьсан эмэгтэйчүүд гэдэг бол хэзээ ч хуучиршгүй сэдэв. Ялангуяа Израилийн зэвсэгт хүчин дэх эмэгтэй цэргүүд хамгийн хүнд хэцүү сургуулилт, даалгавар биелүүлдгээрээ алдартай. Сургуулилтын үеийн дараах зургууд та бүхэнд жинхэнэ цэрэг бүсгүйчүүд гэдэг зурагт буу зэвсэг барин зогсох моделуудаас тэс өөр болохыг ойлгох болно. 

Израилийн армийн эмэгтэй албан хаагчдын амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Цөмийн-биологийн-химийн инженерийн цэргүүд химийн дайралтад өртсөн  орчныг аюулгүй болгох шинэ техникийг туршиж буй нь 

2.   Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан штабын даргын зөвлөх, бригадын генерал Гила Калифи-Амир нь  Миткан Адам дахь буудлагын талбайд.  Тэрээр зааварлагчийн хяналтын дор штабын офицеруудын заавал хийх ёстой буудлагын бэлтгэл хийж байгаа юм. Генерал Калифи-Амир нь Израилийн зэвсэгт хүчинд алба хаах эмэгтэйчүүдийг дасан зохицох асуудлыг хариуцан ажилладаг байна.

3. Явган цэргийн зааварлагч нарыг бэлтгэх сургалт  нь долоо хоногийн хугацаатайгаар Израилийн өмнөд хэсэгт явагддаг. Энэхүү долоо хоногийн сургуулилтын үеэр цэргүүд хувийн болон хамтарсан янз бүрийн дасгал сургуулилалт хийж, зүг чиг олох, хээрийн нөхцөлд амьдрах болон өнгөлөн далдлалт хийх дадлага олж авна. Энэ сургалтын дараа тэд янз бүрийн анги салбарт зааварлагч цолтойгоор очин алба хаадаг байна. 

4.     Каракаль батальоны эрэгтэй эмэгтэй цэргүүдийн хамтарсан сургуулилт

5.  Каракаль батальон хээрийн сургуулилтын үеэр

6.  Цэргийн эмч Анастасия Бегдлов нь Египет Израилийн хил дээр террористууд жирийн хүмүүсийн автобус руу гал нээж халдлага үйлдэх үед энгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлснийхээ төлөө цэргийн шагнал хүртсэн хүн юм.

7.   Израилийн армийн бэлтгэл сургуулилалт өндөр хэмжээнд гарсан гэдгээрээ алдартай. Гэхдээ дайчдыг сайн бэлтгэхийн тулд сайн зааварлагч хэрэгтэй. Тэдгээр сайн зааварлагчийн нэг нь капрал Даниэлла Степанова юм. Тэрээр десантчидаас эхлээд тусгай ангийнхан зэрэг төрөл бүрийн цэргүүдийн бэлтгэлд тус болдог байна.

8. Явган цэргийн зааварлагч болохоор бэлдэж байгаа сонсогч нар “Дайны долоо хоногт “ бэлдэн Негевийн цөлд байгаа нь. Энэ нь маш өндөр ачаалалтай долоо хоног бөгөөд байлдааны нөхцөлтэй  дээд хэмжээгээр ойртуулсан бэлтгэл юм. “Дайны долоо хоног “нь явган цэргийн зааварлагч бэлдэх сургалтын заавал биелүүлэх ёстой зүйлийн нэг хэсэг билээ.

9. Сургалтын хооронд амарч байгаа нь. Негевийн цөл.

10. Газын зурвасаас пуужин харвах байнгын аюулын дор сая гаруй Израильчууд нь амьдардаг. Иргэний хамгаалалтын цэрэг зааварлагч нар нь иргэдийг пуужингийн довтолгооны үед хэрхэн байх талаар сургалт явуулж байгаа нь

11. Технологи болон логистикийн албаны цэргүүд нь эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдтэй Пурим баяр тэмдэглэж байгаа нь. Хүүхдүүдэд баярын хувцас хийхэд нь цэргүүд тусалж бас бэлэг тараасан байна. 

12. Накшол хэмээх тагнуулын ротын цэргүүд Израилийн өмнөд хил дээр байгаа нь. Энэ бүсийн хямралт байдлаас бол тус нэгтгэл нь 2011 оны 11-р сарын эхээр хээрийн сургууль хийж, террорист халдлагын эсрэг арга хэмжээ авах боломжуудыг туршин шалгажээ.

13.  Израилийн армийн бэлтгэл сургуулилт өндөр хэмжээнд гарсан гэдгээрээ алдартай. Гэхдээ дайчдыг сайн бэлтгэхийн тулд сайн зааварлагч хэрэгтэй. Тэдгээр сайн зааварлагчийн нэг нь капрал Даниэлла Степанова юм. Тэрээр десантчидаас эхлээд тусгай ангийнхан зэрэг төрөл бүрийн цэргүүдийн бэлтгэлд тус болдог байна.

14. Каракаль батальоны эрэгтэй эмэгтэй цэргүүдийн анхны хамтарсан сургуулилт

15.  Явган цэргийн зааварлагч  “Дайны долоо хоногийн" үеэр

16.  Танкийн цэргийн сургагч мэнд мэдэхээр гарч ирэх агшин

17. Газын сектороос пуужин харвах байнгын аюулын дор сая гаруй Израильчууд нь амьдардаг. Иргэний хамгаалалтын цэрэг зааварлагч нар нь иргэдийг пуужингийн довтолгооны үед хэрхэн байх талаар сургалт явуулж байгаа нь

18. Зааварлагч пулемётоор буудах бэлтгэл хийж байгаа нь. Одоогийн байдлаар Израилийн армийн бүх албан тушаалын 98%-д эмэгтэй хүн ажиллах боломжтой юм. Каракаль – тус улсын өмнөд хил дээр байрлах эрэгтэй эмэгтэй хамтарсан нэгтгэл. Энд эмэгтэйчүүд танкын, артиллерийн анги болон нохойт цэргийн алба хаадаг байна. 2006 онд болсон Ливаны 2-р дайнд эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан нь 1948 оноос хойш анхны тохиолдол байжээ

19. Долоо хоногийн өндөр ачаалалтай бэлтгэлүүд төгсгөлийн дасгалаар дуусах бөгөөд зааварлагч нарыг Израилийн зэвсэгт хүчний янз бүрийн анги салбарт хувиарлан явуулна. Зураг дээр зааварлагч нар сүүлчийн сургалтад бэлтгэж байгаа нь

20. Явган цэргийн зааварлагч нар сургалтад бэлдэж байх үе. Эмэгтэй цэргийн албан хаагчид нь заавал “дайны долоо хоног” сургалтад хамрагдаж, байлдааны сумаар буудах, задгай газар хонох зэрэг олон бэлтгэл хийнэ.

21.   Каракаль хамтарсан батальоны дайчин Израилийн өмнөд хил дээр болсон хээрийн сургуулийн үеэр

22.   Явган цэргийн зааварлагч нар амралтын үеэр.  Эмэгтэй цэргийн албан хаагчид нь заавал “дайны долоо хоног” сургалтад хамрагдаж, байлдааны сумаар буудах, хээр хонох зэрэг олон бэлтгэл хийнэ.

23.   Явган цэргийн зааварлагч  нь долоо хоногийн бэлтгэлийн үеэр

24. Явган цэргийн зааварлагч нар бэлтгэлийн дараа амарч байгаа нь. Тэд удахгүй томилолт авч цэрэг эрчүүдийг буу зэвсэг, байлдааны техниктэй хэрхэн харьцах талаар зааж зөвлөдөг хүмүүс болно.

25.   Израилийн батлан хамгаалах армийн эмэгтэй цэрэг

26. Газын сектороос пуужин харвах байнгын аюулын дор сая гаруй Израильчууд нь амьдардаг. Иргэний хамгаалалтын цэрэг зааварлагч нар нь иргэдийг пуужингийн довтолгооны үед хэрхэн байх талаар сургалт явуулж байгаа нь

27.  Каракаль батальоны дайчид сургалтын үеэр.

28.  Каракаль батальоны дайчид буудлагын бэлтгэл хийж байгаа нь

29. Явган цэргийн зааварлагч нар “дайны долоо хоногийн” үеэр гадаа хонож, жинхэнэ хат суудаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()