Түүхэн дэх хамгийн "тэнэг" 10 гэмт хэрэгтэн

2020-03-26, 15:58
5,228

Уран сайхны кинонд гэмт хэрэгтнүүд маш нарийн зохион байгуулалтад орж, сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллан гэмт хэргийн ул мөрөө нууж чаддаг тухай цөөнгүй гардаг. Гэтэл амьдрал дээр дээрэмчид ,гэмт хэрэгтнүүд иймэрхүү нарийн тооцоо хийж чаддаггүй явдал олон тохиолддог байна. Ингээд хамгийн бүтэлгүй гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг хүргэе. Тэд юу бодож байсан юм бол доо...

Түүхэн дэх хамгийн "тэнэг" 10 гэмт хэрэгтэн

1 Мухаммед Ашан -100 долларын төлөө өөрийгөө барьж өгсөн

Талибан хөдөлгөөний нэгэн дарга Мухаммед Ашан гэж өөрийгөө танилцуулсан эр  цагдаагийн газар ирж бууж өгч байгаагаа мэдэгдэж байхдаа гартаа “Мухаммед Ашаныг олж өгсөн хүнд 100 долларын шагналтай” гэсэн бичиг бүхий хуудсыг барьсан байжээ. Тэрээр өөрөө өөрийгөө барьж өгч байгаагаа хэлж, 100 долларын шагналаа нэхсэн байна. Гайхсан цагдаа нар түүнийг барьж аван биометрийн шинжилгээнд оруулахад тэрээр яах аргагүй эрэн сурвалжилж байгаа хэрэгтэн Мухаммед Ашан мөн байсан гэдэг.

Мухаммед Ашан -100 долларын төлөө өөрийгөө барьж өгсөн

2 Аарон Темпелтон - Дугаар андуурч өөрийгөө барьж өгсөн

Айдахогийн цагдаагийн нэгэн мөрдөн байцаагчийн утсанд Аарон Темплтон гэдэг хүнээс “мансууруулах бодис хэрэгтэй байгаа хүн мэдэх үү” гэсэн асуулт бүхий мессеж иржээ. Цагдаа үүнийг найз нөхдийнх нь хийж байгаа тоглоом тохуу гэж бодсон боловч шалгаад үзэхэд тийм биш байсан учир эргэн хариу бичиж уулзаж мансууруулах бодис авахаар тохирсон байна. Болзсон газраа ирэхэд Аарон нь утасны дугаар андуурсан нь ил болж, цагдаа нар ч түүнийг тэр дор нь барьж авчээ.

Аарон Темпелтон - Дугаар андуурч өөрийгөө барьж өгсөн

3 Скот Петр - Гомдол гаргаж өөрийгөө барьж өгсөн

Мэн мужийн цагдаагийн газарт Скотт Пифер гээч хүн биеэ үнэлэгч бүсгүйд гомдол гаргаж байгаа тухайгаа мэдүүлжээ. Түүний хэлснээр бол тэрхүү бүсгүй нь цагаа гүйцээгээгүй буюу 10 минут дутуу байхад мань эрийг орхин явсан юм байж. Цагдаа нар Пиферийг биеэ үнэлэгч нартай бэлгийн харьцаанд орсон хэргээр баривчлан дээрээс нь түүний хэлсэн шугамаар хайж хоёр ч хөнгөн явдалт бүсгүйг барьсан байна.

Скот Петр - Гомдол гаргаж өөрийгөө барьж өгсөн

4 Кевин Коул - Цагдаагийн өмнө хар тамхи гайхуулсан

Дублины оршин суугч Кевин Коул халаасандаа 3 уут героинтой автобусанд суужээ. Суудал дээр суугаад халааснаасаа героиноо гарган байхдаа түүний яг өөдөөс нь цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга сууж явааг мэдээгүй байна. Коулын утас дуугарч хэн нэгэнтэй уулзахаар тохирч, мөнгөө мартахгүй авч ирэхийг сануулаад тайван гээч нь марихуан татаж эхэлжээ.

Кевин Коул - Цагдаагийн өмнө хар тамхи гайхуулсан

5 Браун - Бүтэлгүй банк дээрэмдэгч

Браун шуудангийн ажилтан хийдэг байх үедээ анх удаа банк дээрэмдсэн байна. Өөрийгөө танигдуулахгүйн тулд нүүрэндээ битүү маск зүүж банканд орсон эр шууд л гар буу гарган мөнгө шаардаж байв. Хэдийгээр зүсээ танигдуулахгүй байх арга хэмжээ авсан боловч шууданчийн хувцсаа солихоо мартсан байсан ба харин тэр хувцасны энгэр дээр нь нэр ус нь бичээстэй байжээ. Энэ хэргийнхээ төлөө 5 жилийн ял авсан ч хугацаанаас нь өмнө сулласан байна. Мань эр ч дахин банк дээрэмдэхээр шийдэн урьдын явдлаас сургамж авч хувцас хунараа бүрэн сольжээ. Банканд ороход олон хүн байсан учир хашхирч сүрдүүлэхээ болин нэгэн жижиг цаасан дээр “Мөнгөө өг, үгүй бол буудна” хэмээн бичиж банкны ажилтанд өгсөн байна. Мөнгө ч авлаа. Гэхдээ банкны ажилтанд дээрх сүрдүүлэг бичсэн цаас үлдсэн байсан бөгөөд энэ цаасны нөгөө талд нь Браунд хаягласан цагдаагийн захиа дуриаж байсан гэдэг.

Браун - Бүтэлгүй банк дээрэмдэгч

6 Маскны оронд шахмал цөцгий ашигласан нь

Калифорнид банк дээрэмдэх гэсэн нэг нөхөрт маск олдоогүй учир шахсан цөцгийн тос аван нүүрэндээ цацан нялснаар өөрийгөө танигдахгүй боллоо гэж үзжээ. Банкны ажилтан бүсгүйгээс мөнгөө өгөхийг шаардан сүртэй хашхирч байхад нөгөө бүсгүй нь айж эмээх биш харин инээд алдаж байж. Мань эрийн түрхсэн цөцгий хайлж урсаж эхэлж байсан учраас тэр. Айж сандарсан дээрэмчин бушуухан гарч зугтах гэж гүйх хооронд цөцгий урсан нүд рүү нь орсон учир юм харахаа болин , том цонхыг хаалга гэж андууран гүйн гарах гэж мөргөж унан ухаан алджээ.

Маскны оронд шахмал цөцгий ашигласан нь

7 Жонатан Лачлан - Тамхи татаад, даатгалын мөнгө нэхсэн нь

Лачлан нэгэн удаа маш үнэтэй тамхины эзэн болж түүнийгээ ч гал түймрээс болон бусад шалтгаанаар үгүй болохоос сэргийлэн даатгуулсан байна. Сарын дотор энэ хүн үнэтэй тамхиа бүгдийг нь татаж дуусгаад даатгалын компаниас тамхи нь олон жижиг  түймрээс болж шатаж үгүй болсон гэсэн шалтгаанаар мөнгө нэхэмжилжээ. Компани үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учир Лачлан шүүхэд хандаж ялалт байгуулан 15 000 долларын нөхөн төлбөр авах болсон байна. Мань эрийг мөнгө авангуут нь баривчилсан бөгөөд түүнд “даатгуулсан эд зүйлийг санаатайгаар шатаан устгасан” хэмээх ял тулгасан гэдэг. Үр дүнд нь Лачлан 24 000 долларын торгууль төлж, хоёр жил шоронд суусан байна.

Жонатан Лачлан - Тамхи татаад, даатгалын мөнгө нэхсэн нь

8 Банканд 1 тэрбум хуурамч доллар тушаах гэж оролдсон эр

Америкийн Айдахо мужийн Твин-Фоллс хотын банканд нэгэн эр 1 тэрбум доллар тушаах гэж байгаад баригджээ. Тэрээр тус бүр нь нэг сая долларын дэвсгэртүүдийг банканд өгөх гэсэн бөгөөд тэрхүү хуурамч дэвсгэртүүд нь даанч сайн хийсэн эд байж. Хамгийн сонирхолтой нь сая долларын дэвсгэрт гэж хэзээ гарч байгаагүй учир цагдаа нар тэр даруй сэжигтэнг баривчлан авсан юм байна.

Банканд 1 тэрбум хуурамч доллар тушаах гэж оролдсон эр

9 Карен Ли Жохимми -Цахилгаан хөрөөгөөр айлган дээрэм хийхийг завдсан

Флоридын Лейк Ситид амьдрах Карен Ли Жохимми нь галт зэвсэг эзэмших эрхгүй учир дээрэм хийхдээ хамгийн аймшигтай байж болох зүйлийг гэрээсээ олж аван гарсан нь цахилгаан хөрөө байжээ. Тэрээр нэгэн мотелд давхин орж сейфэнд байгаа бүх зүйлээ өгөхийг шаардахад тэндхийн ажилтнуудын нэг нь ч айгаагүй бөгөөд дээрэмчин бүсгүйн цахилгаан хөрөөний залгуур нь газар чирэгдэн байсан гэнэ.

Карен Ли Жохимми -Цахилгаан хөрөөгөөр айлган дээрэм хийхийг завдсан

10 Денис Ньютон - Өмгөөлөгчөөсөө татгалзан өөрийгөө өмгөөлж байгаад бүтэлгүйтсэн

Зэвсэгт халдлага үйлдсэн хэргээр шүүгдэгч Денис Ньютон нь өөрийн өмгөөлөгчөөс татгалзаж өөрөө өөрийгөө өмгөөлөхөөр болсон байна. Түүний хэлсэн ярьсанд шүүгч нар бараг л итгэн байх тэр үед прокурор гэрч эмэгтэйг дуудан гэрчийн мэдүүлэг авахад тэрээр Ньютоныг гэмт хэрэгтэн мөн байна гэж мэдүүлжээ. Денис үсрэн босч ирэн эмэгтэйг худал ярьж байгааг хэлж байхдаа “чиний энэ тэнэг толгойг би тэнд зад буудчихгүй яав даа “ гэж хэлснээ “хэрвээ би тэнд байсан бол шүү дээ” гэж яаран нэмж хэлсэн гэдэг. Тангарагтан нар 20-хон минутад л Ньютоны асуудлыг шийдсэнээр түүнд хорих ял оноожээ.

Денис Ньютон - Өмгөөлөгчөөсөө татгалзан өөрийгөө өмгөөлж байгаад бүтэлгүйтсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()