Цагтаа жинхэнэ тансаг хэрэглээ байсан зүйлсийг эргэн санацгаая!

2020-03-25, 15:35
9,597

Хоолны мөнгөн халбага сэрээ, цайны аяга хэрэгсэл, ханын хивс, үстэй малгай... Эдгээрийг та одоо юунд хэрэгтэй юм бэ хэмээн гайхаж болох ч цагтаа жинхэнэ тансаг хэрэглээ байсан үе бий. Ингээд социализмын үед чамин тансаг хэрэглээнд ордог байсан ч өнөө цагт хэн  ч тоохоо больсон эд зүйлсийг эргэн нэг санацгаая. 

Цагтаа жинхэнэ тансаг хэрэглээ байсан зүйлсийг эргэн санацгаая!

1 Гэрийн утас

Орчин цагт хамгийн сүүлийн үеийн загварын утсаар ч хүнийг гайхуулахад хэцүү болж. Гэтэл нэгэн үед суурин утас нь хамгийн чухал хэрэгцээт төдийгүй ихээхэн тансаг хэрэглээ байсан юм. Хүмүүс уулзалдахын тулд урьдчилан ярьж, цаг минутаа тохирдог байсан тэр үеийг нэг төсөөлөх гээд оролдоорой. Хэрвээ тохирсон хоёрын хэн нэг нь ирээгүй бол гэрт нь очих юм уу цонхны дор очоод нэрийг дуудаж хашхирах хэрэгтэй болно. Тэр үед гар утас болон янз бүрийн мессеж явуулах боломж гэж байсангүй.

Гэрийн утас

2 Ханын стенк

Энэ бол социализмын үеийн айл болгонд байсан нэгэн чухал зүйл юм. Хичнээн жижигхэн өрөөтэй байсан ч хамаагүй энэ том тавилгыг заавал тавьж орон зайгаа улам бүр бага болгодог байж. Энэ том шүүгээнд хийхгүй, хураахгүй юм байхгүй учир тухайн үеийн хүмүүст энэ нь аливаа зүйлээ хадгалах, хураахад хамгийн таарсан хэрэгсэл байсан билээ. Тэр тусмаа Румын юмуу Югославын ийм стенктэй болчихвол ч, олон хүний атаархлыг төрүүлэх азтай хүний нэг боллоо гэсэн үг.

Ханын стенк

3 Болор эдлэл

Мөн л стенктэй адил айл болгонд шахуу байсан эдлэл. Одоо ч олон айлд байсаар байгаа ба эдгээр нь үнсний сав, хундага, ваар сав гэсэн янз бүрийн хэлбэр хэмжээтэй, зай талбай эзэлсэн хэрэглээ багатай зүйл билээ. Болор эдлэлийг баяр наадмаар үеэр хэрэглэдэг боловч бусад үед зүгээр л хадгалдаг байв.

Болор эдлэл

4 Цайны аяга хэрэгсэл буюу сервиз

Ийм эдлэлийг шинэхэн залуу гэр бүлийнхэнд бэлэг болгон өгдөг байж. Ийм хэрэгсэл ховор юмуу, залуу гэр бүл үүнийг авах мөнгөгүй гэсэндээ биш, ердөө л ийм бэлэг өгөх нь хамгийн зөв гэдэг ойлголттой байсан учраас тэр.  Болор эдлэлтэй цуг зөвхөн баяр наадмаар хэрэглэх ба дараа нь мөн л хаа нэгтэй хадгалагдан байдаг эд байлаа.

Цайны аяга хэрэгсэл буюу сервиз

5 Алтан шүд

Одоо бид танан цагаан шүдтэй байх гэж хичээдэг бол урьд өмнө алтан шүдтэй болох хүсэлтэй хүн их олон байсан юм. Хэрэгтэй бол нас хамаарахгүй  хэн хүссэнд нь хийж өгдөг байсан ба хамгийн гол нь ам дүүрэн алтан шүдээ гарган инээх нь чухал байжээ.

Алтан шүд

6 Хоолны мөнгөн хэрэгсэл

Бараг айл болгонд ийм мөнгөн хэрэгсэл хийдэг, хадгалдаг сав байсан юм. Энэ мөнгө болон никелийн хольц бүхий халбага сэрээ нь маш хурдан харладаг учир байнга цэвэрлэх хэрэгтэй болж, ихэнхдээ хадгалаатай байдаг байсан билээ. Ийм хэрэгслийг баяр наадам болон зочид ирэх үед гаргах ба харин жирийн үед үл зэврэх гангаар хийсэн хоолны хэрэгсэл ашигладаг нь хэрэглэхэд хамаагүй илүү амар байсантай холбоотой юм.

Хоолны мөнгөн хэрэгсэл

7 Булган малгай

Социализмын үед цэвэр үслэг эдлэлээр хийсэн “шуб” өмсөх боломжтой хүн тун цөөн байсан бол ноосон ороолт болон үстэй малгайг бараг хүн болгон өмсдөг байлаа.

Булган малгай

8 Алтан эдлэл

Алтаар зөвхөн шүд бүрж байсангүй. Янз бүрийн алтан эдлэл энд тэндээ зүүх нь тааруухан харагдах ч ийм гоёлоор өөрийнхөө нийгэмд эзлэх байр суурийг харуулдаг байсан учир зарим нэг нь өдөр болгон алтан эдлэл зүүнэ. Хэрвээ алтан эдлэл дээр нь ямар нэг чулуун шигтгээ байвал бүр ч ихэмсэгт тооцогдоно. 

Алтан эдлэл

9 Том өнгөт зурагт

Айл болгон зурагттай байх ёстой. Хоёр зурагттай бол бүр ч сайн бөгөөд нэг нь зочны өрөөнд байх бол нөгөөх нь гал тогоонд. Хүсэл мөрөөдлийн дээд нь Sony юм уу Philips боловч Зөвлөлтийн «Рубина-714» -тэй байхад л хангалттай. Хамгийн гол нь том (тухайн үеийн хэмжүүрээр), өнгөт байх ёстой.

Том өнгөт зурагт

10 Абжур

Ийм гэрлийн бүрхүүлийг мэдэхгүй хүн тэр үед байсангүй. Хагас жил болоод л унжуурга болгоныг нь салган авч цэвэрлээд буцаан өлгөдөг байсан тэр зовлонг олон хүн амссан даа.

Абжур

11 Ханын хивс

Янз бүрийн хачин хээ хуартай ийм хивсийг ханандаа өлгөөд, бага жижигхэн хүүхдүүд хээг нь гайхан харсаар унтдаг байсан сан. Ийм хивс нь тухайн үедээ ганган тансаг зүйл байсан төдийгүй бас маш их хэрэгцээтэй эд байсан юм. Ийм хивстэй бол дуу чимээ сайн дардаг төдийгүй хүйтэн хана хайрахаас хамгаалдаг байжээ.

Ханын хивс

12 Асар том номын сан

Социализмын үед ном нь багтахаа байж бараг л зад үсрэх шахсан том номын сантай айл олон байдаг байж билээ. Тухайн үед ном гэдэг бол ихээхэн үнэтэй зүйл, олж авахад хэцүү, хүнд бэлэг болгон өгөхөд хамгийн сайхан зүйл байсан гэдэг.

Асар том номын сан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()