1. Уг солирыг анх нэгэн жуулчин олсон юм. Тэрээр аяллынхаа үеэр том чулуун дээр ирж хоол ундаа идэж уудаг байсан ба яагаад энэ чулуу нь ийм сонин төрхтэй юм болж үргэлж гайхдаг байж.
2. Нэг удаа тэрээр уг чулуунаас сүх хэрэглэн байж багахан хэсгийг нь тасдан аваад Америк руу шинжилгээнд явуултал солирын хэлтэрхий байна гэсэн хариу иржээ.
3. Үндсэн солир нь бараг 1000 кг жинтэй боловч маш сайхан харагдах учир хүн болгон л жижиг хэсгийг тасдан авах гэж зүтгэх болсноор уг солир нь хэдэн зуун хэсэг болон энд тэндхийн дуудлага худалдаа болон бусад замаар дэлхий даяар тархан алга болжээ.
4. Аризона их сургуульд энэ чулууны 31 кг нь байгаа бөгөөд тус сургуулийн Марвин Килгор нь хамгийн их буюу 420 кг солирын эзэн нь юм.
5. 2008 оны дуудлага худалдаагаар уг чулууг 2 сая доллараар зарах бололцоо байсан боловч харамсалтай нь тухайн өдөр худалдан авагч нарын анхаарлыг 130 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдэгдэл илүү их татсан аж.
6. Энэхүү солирын 50% нь оливины талст болон перидотаас тогтох ба нөгөө хэсэг нь никель-төмөр байна. Энэ солирыг үүсэн бий болж байсан гарагийн хэлтэрхий гэж одоогоор үзэж байгаа юм.
7. Уг гарагийн хэлтэрхий болох хэсгийн өчүүхэн хэсэг нь манай дэлхийд ирсэн бололтой.
8. 4.5 тэрбум жилийн өмнө, нарны аймгийн систем бүрэлдэн тогтох үйл явцтай зэрэгцэн үүссэн нэгэн сүүлт одны хэсэг манайд дэлхийд унасан нь энэ бөгөөд дэлхийн агаар мандлыг нэвтрэн орж чадсан өчүүхэн хэсэг нь Фукан билээ.