10
Хаан хоржигнуурт могой
Хаан хоржигнуурт могой бол Хятадын өмнөд хэсэг, Хойд Вьетнамд өргөн тархсан, өөрөөсөө муухай үнэр гаргадаг могой юм. Тэд шулуун гэдэсний төгсгөл дэх булчирхайнаасаа хачин үнэр гаргаж өөрийгөө хамгаалдаг бөгөөд тэр нь ямарваа хор нөлөөгүй. Хамгийн хачирхалтай нь уг могойг хүмүүс тэжээх нь элбэг бөгөөд зарим төрөл н 2.4 метр хүртэл урттай байдаг байна.
9
Чихүүр хорхой
Чихүүр хорхой нь Америк, Африк, Ази, Австрали тивд элбэг байдаг жижиг биетэй хар хорхой юм. Тэд шөнийн цагаар гарч ирж, өдрийн цагаар чулуун доор нуугддаг. Мэлхий, бах мэлхий, цох зэрэг аюулт амьтад ойртох үед чихүүр хорхойнууд зориулалтын булчирхайнаасаа хурц үнэртэй, шар шингэн ялгаруулж биеэ хамгаалдаг байна.
8
Тасманий чөтгөр
Тасманийн чөтгөр бол зөвхөн Австрали улсын Тасмани аралд байдаг ховор төрлийн уутат амьтан юм. Жижгэвтэр нохой шиг биетэй энэ амьтны гадаад төрх хүмүүсийг айлгадаг ч үнэндээ ямар ч аюулгүй. Тэд хар үс, үнэр мэдрэх чадвар мөн маш чанга ульж хашхирдгаараа "чөтгөр" нэрийг авчээ. Тасманий чөтгөрүүд махчин амьтдаас өөрсдийгөө хамгаалахын тулд хурц, эвгүй үнэр гаргадаг.
7
Нохой зээх
Нохой зээх бол суусарын төрлийн амьтдын хамгийн том гишүүдийн нэг, бараг л жижиг баавгай юм. Тэд Хойд Канад, Аляска, Сибирийн сэрүүн бүст амьдардаг.
Тэд нутаглаж буй газар нутгаа тэмдэглэхийн тулд шулуун гэдэсний булчирхайнаасаа өмхий хүрнээс ч дутахгүй маш муухай үнэртэй шингэн ялгаруулна.
6
Өмхий цох
Аюулаас сэргийлж эвгүй үнэр гаргадаг учир тэднийг өмхий цох гэж нэрлэжээ. Хэвлийн булчирхайгаас ялгарах өмхий үнэр нь тэднийг элдэв гүрвэл, мөлхөгчийн хоол болохгүй байхад нь ихээхэн тусалдаг. АНУ, Хятад, Японд түгээмэл байдаг ч тэд зуны улиралд танай гэрт ч орж ирж мэднэ.
5
Африкийн өвөөлж
Африкийн өмнөд нутгаар өргөн тархсан, гоёмсог өд сөдтэй, урт хошуут шувуу юм. Хэдий гаднаа харц булаам гоёмсог төрхтэй ч тэд маш муухай үнэртэй. Яг л муудсан өндөг шиг үнэр гаргадгийн учир нь үүрээ махчин амьтдаас хамгаалж байгаа хэрэг.
4
Заарт одос
Бараг туйлын бүслүүрт амьдардаг, том биетэй энэхүү амьтны шээс нь маш хүчтэй заартай учраас ийм нэрийг авчээ. Зөвхөн бухнууд нь ороо орсон үедээ өөрийн эзэмшил нутгаа тэмдэглэхийн тулд хурц заартай шээс ялгаруулна. Тэгэхдээ их биеийн доорх үс ноос, савагт шээс нь наалдаж хатдаг тул ойртохын аргагүй муухай үнэртэй болдог байна.
3
Өмхий хүрэн
Өмхий хүрэн өөрт нь аюул учрахад маш эвгүй үнэртэй тосорхог шингэн ялгаруулдаг. Сүүлэн доор нь байх хоёр жижиг хэмжээтэй булчирхайнаас ялгарч, 3 метр хүртэл зайнд цацагддаг тэрхүү шингэн нь том биетэй амьтдын эсрэг маш үр дүнтэй хамгаалалт юм.
Гэхдээ тэдэнд аюул учирвал шууд энэ аргаа хэрэглэдэггүй. Эхлээд чанга дуугарч, үсээ сагсайлгаж, сүүлээ шарваад үр дүнд хүрээгүй тохиолдолд шингэнээ цацдаг байна. Тус шингэн нь химийн найрлагын хувьд хүхрийн хүчлээс голлон бүрддэг, эрүүл мэнднд аюулгүй ч хэдэн өдрийн турш тухайн газраас арилахгүй үнэртсэн хэвээр байдаг. Өмхий хүрэн ч тус шингэнээ ашиглах ихээхэн дургүй бөгөөд учир нь ялгаруулагч булчирхай нь буцаж дүүрэхэд 7 хоног шаардагддаг байна.
2
Эрээн хүрэн
Эрээн хүрэн бол Африк, Ази тивд өргөн тархсан өмхий хүрэнтэй "ойрын хамаатан" амьтан юм. Тэдний гаргадаг аймшигтай үнэр нь салхин доороо хэдэн зуун метрийн цаанаас ч үнэртдэг.
Том биетэй амьтан байгаа тохиолдолд эхлээд архирч, дараа нь өмхий үнэрээ гаргадаг байна
1
Шоргоолж идэштэн
Шоргоолж идэштэн бол өмхий хүрэнгээс 5-7 дахин хүчтэй үнэр гаргадаг амьтан юм. Бусад амьтдын адил өөрийгөө хамгаалахын тулд эвгүй үнэр гаргадаг. Тэдний хараа маш муу ч хүчтэй мөч, үнэрлэх мадрэмж, сайн сонсголоороо өөрсдийгөө бүрэн хамгаалж чаддаг.