"Diario Ole"-ийн мэдээлснээр хорих ангиас түүний төрсөн өдрийг тохиолдуулан оройн хоолонд шарсан махаар дайлсан байна. 2005 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал хүртэж байсан тамирчин маань шоронгийн тэмцээнд багаараа оролцож түрүүлсэн учир энэ зэргийн шагнал хүртэх эрхтэй болжээ.
Бразилийн хөлбөмбөгийн домогт тамирчинд маань төрсөн өдрөөр нь олон алдартнууд мэндчилгээ хүргүүлсний дунд өмнө хуулийн маргаантай байсан Диего Марадона ч байсан юм. Аргентинчууд Ронниг хүчтэй байгаарай хэмээн сэтгэлийн дэм хайрласан байна. "Багийн тамирчид, найз нөхөд, шүтэн бишрэгчид гээд олон хүмүүс чамд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж байгааг харахад таатай байна. Бид бүгд сэтгэл зүрхээрээ чамтай хамт шүү. Хүчтэй байгаарай залуу минь" хэмээн Диего Марадона өөрийн инстаграм хуудаснаа бичжээ.
Роналдиньо карьерийнхаа туршид Бразилийн “Гремио”, “Фламенго”, “Атлетико Минейро”, Францын PSG, Флуминенсе, Италийн “Милан”, Испанийн “Барселона”, Мексикийн “Керетаро” багуудад тоглож байсан бөгөөд тэрээр мэргэжлийн карьераа 2018 онд 37 насандаа дуусгасан юм.
Асунсьоны шүүхээс тамирчны саатуулах хугацааг сунгах шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа 6 сар үргэлжлэх төлөвтэй байна.
Түүний ашигласан хуурамч пасспорт