1. Өөрийгөө илэрхийлэх арга замыг сонго
Тодорхой зорилтот эсвэл хэт ээдрээтэй зэргийн алийг сонгох нь таны л хэрэг. Өөрийгөө илэрхийлэх арга замыг сонгож чадсанаар та таны зохиол яагаад чухал болохыг уншигчдад ойлгуулж чадна. “Dazed Media”-ийн тусгай төслийн захирал Томас Гортон ажлаа эхлэхийн өмнө таны хэлэх гэж буй зүйл, таны гаргаж буй санаа цагаа олсон эсэхийг сайн нягтлаарай гэжээ.
"Таны бичиж буй зүйл хэвлэгдэх үү эсвэл аудио хэлбэрээр байх уу гэдгийг сайн тооцоол. Таны бичиж буй зохиол, нийтлэлийг хянах хүнтэй заавал хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг санаарай" хэмээн "Dazed’s print"-ийн редактор Клэр Мэри Хили зөвлөсөн байна.
2.Уншихаа битгий зогсоо
"Юун түрүүнд ямар зохиолчийн ямар зохиол яагаад таалагддаг эсэхийг тодорхойлох хэрэгтэй" гэжээ. Харин үл тоомсорлосон анхааралгүй байдалтай аливаа зүйлийг унших таны харах өнцөгт л нөлөөлнө. Ном худалдаж авахдаа зохиолчийн илэрхийлэхийг хүссэн санаа, танд ямар хэрэгтэй эсэхийг нягтлаж байж сонгох нь зүйтэй. Магадгүй зохиолч аливаа зүйлийг хошин байдалтай бичдэг эсвэл бүх сэдвийг сонирхолтой байдлаар илэрхийлж чаддаг бол та энэ бүхнийг анхааралдаа авах хэрэгтэй. Ажлынхаа хамгийн хүнд хэцүү үед дуртай зохиолчийнхоо номыг уншиж, яагаад зохиол бичих болсон талаараа нэг бодоод үзээрэй.
3. Дуртай зохиолчдынхоо зохиолыг уншиж дүгнэлт хий, Гэхдээ дуурайх хэрэггүй
"Dazed Digital"-ын редактор Анна Кафоллагийн үзэж байгаагаар дуртай сэтгүүлч эсвэл зохиолчийн бичих хэв маягийг хуулбарлах нь та өөрийн чадварыг гүйцэд гаргаж чадахгүйд хүргэнэ гэжээ. Өөрийн хэв маягийг зөв тодорхойлохын тулд бусад зохиолчдын нийтлэл, зохиолыг харьцуулж үзэх хэрэгтэй. Ийнхүү олон төрлийн зохиол уншиж харьцуулалт хийснээр та өөрийн дуу хоолойг илэрхийлэх чадварт гайхалтайгаар суралцах болно.
4. Зөвхөн биет зүйлийг төдийгүй өөрийгөө уншигчдад өгч сур
Редактортай нийтлэх нийтлэлийг сонгож байх үед таны бичвэр төдийгүй, өөрийгөө илэрхийлэх, санаагаа бусдад хүргэсэн байдал тань маш чухал. Зохиолоо бичихийн өмнө та уг зохиолыг бичсэнээр ямар асуудал шийдвэрлэх, уншигчдад ямар санаа өгөх гэж байгаа зэргээ тунгаах хэрэгтэй. Нийтлэгчтэй уулзахдаа мэндэлж, өөрийгөө танилцуулаад дараа нь өөрийнхөө бичсэн нийтлэл, зохиолын талаар тайлбарлаж, өмнө нь хийж байсан ажлуудаа танилцуулах нь зүйтэй.
5. Битгий залхуур
Зохиолоо нийтлэхийн өмнө бүх гарчиг, ишлэл, тоо баримтаа дахин нягтлаарай. Жижиг зүйлээс болж та редакторын итгэлийг алдах магадлалтай бөгөөд таны бүх хичээл зүтгэл хий дэмий өнгөрөх болно. “AnOther”-ын редактор Софи Бью текст бичиж байхдаа хэзээ ч анхаарлаа сарниулж болохгүй гэжээ. Хэн нэгэнд уншуулж, нягтлуулах гэж байгаа зүйлээ ноорог мэт бичих нь бүдүүлэг хэрэг гэдгийг санаарай. Жижиг зүйл дээр ч анхаарал хандуулж тогтмол засварлаж байх хэрэгтэй шүү.
6. Зохиол гэдэг хоосон зүйл биш гэдгийг санаарай
Менторын түвшнээс аливаа зүйлийг бичнэ гэдэг өөр хэрэг. Харин өөрийн зохиолоор хэн нэгний найз, түүний хөтлөгч болно гэдэг бас тэс өөр зүйл юм. Хэдийгээр хэн нэгнийг ном, нийтлэлийн тусламжтайгаар зөв замд хөтлөх гэдэг хэцүү ч боломжтой. Энэ нь маш хурдан амжилтад хүргэнэ хэмээн "AnOther"-ын дижитал редактор Тед Стэнсфилд хэлсэн байна.
Хэрэглэгчид шинэ зүйл зааж өгөх, эсвэл шинэ зүйл сурахад чиглэгдсэн мэдээллийг та бусдад түгээх хэрэгтэй. Зохиол таны талаар байх ёсгүй. Уншигчдад найздаа хандаж байгаа мэт хандах ёстой. Шинэ зүйлийн талаар ярьж чадах ч үүнийгээ бусдад ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь хамгийн шилдэг зохиолчийн нэг чадвар юм.