Энэтхэгийн тэрбумтны тансаг орон сууцны дээвэр дээрх эдлэн

Энэтхэгийн тэрбумтан Вижай Маллья (Vijay Mallya) бусдын нүднээс далд амьдрах хүсэлтэй нэгэн аж. Тэрбээр энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хувийн эдлэнгээ өөрийн эзэмшлийн барилга дээр барих шийдвэр гаргажээ. Гэхдээ энэхүү шийдвэр нь эсрэгээрээ цахим ертөнцөд шуугиан тарьсан байна.

Энэтхэгийн тэрбумтны тансаг орон сууцны дээвэр дээрх эдлэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэтхэгийн цахиурын хөндий гэгддэг Бангалор хотод баригдсан энэхүү барилгыг "Kingfisher Tower-Residences" гэдэг аж. Цахим хэрэглэгч нар энэхүү башингийн дээвэр дээр баригдаж байгаа тансаг эдлэнг хармагцаа хэн эзэн нь болох, хэр их үнээр яах гэж барьж байгаа мэтчлэн асуултууд тавьж эхэлжээ. 

Нийт 121 м өндөр, 34 давхар энэхүү барилгыг "United Breweries Holdings Ltd (UBHL)" болон "Prestige Estates Projects Ltd" гэсэн компаниуд хамтрын байгуулжээ. Дотроо нийт 72 өрөөтэй бөгөөд тус бүр нь 5 өрөө бүхий таван тансаг зэрэглэлийн орон сууцтай аж. 1 м2-ын үнэ нь тэнгэрт тулсан учраас хамгийн чинээлэг хүмүүс л энд амьдрах боломжтой юм байна.

Вижай Маллья нь Энэтхэгийн Формула 1-ийн хамтран эзэмшэгч, архи пиво үйлдвэрлэгч "United Breweries" группын хувьцаа эзэмшигч ТУЗ-ын гишүүн, нислэгийн "Kingfisher Airlines" компанийн үүсгэн байгуулагч юм.

Энэхүү барилгын нэг тансаг орон сууцны үнэ дунджаар 4 сая ам.доллараар хэмжигддэг гэнэ. Вижай Маллья өөрөө харин дээвэр дээрх харшдаа нисдэг тэргээр ирж очин амьдардаг байжээ.

Харамсалтай нь тэрбумтан маань удаан жаргаж чадаагүй юм. Учир нь тэрбээр хэд хэдэн банкинд их хэмжээний өртэй байсны дээр хэдэн жилийн турш татвараас бултсан нь ил болсон байна. Хууль сахиулагчид түүнийг баривчлах тушаал гаргасан ч тэрбээр үүнийг урьдчилж мэдсэний хүчинд Англи руу дүрвэн гарчээ.

Түүнийг английн цагдаа нар удалгүй баривчлан Энэтхэгийн талд хүлээлгэн өгсөн бөгөөд шүүх хурал нь удахгүй болох гэнэ. Өдгөө тансаг орон сууц болоод харш нь оршин суугчгүй болсон учраас гандаж эхэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()