Тэмцээний сүүлийн шат болохоос 2 долоо хоногийн өмнө бүсгүйчүүд өглөө эртлэн босож, нүүрээ будаж, өдөрт 5-6 удаа мөргөл үйлддэг. Хэдийгээр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тодорхойлох зорилгоор уг тэмцээнийг зохиож байгаа ч сэтгэлийн хат, бусдыг ойлгох хүндлэх зэрэг байдлыг мөн харж үздэг байна. Тэмцээнд эмч, инженер, багш гэх мэт албан тушаалтай бүсгүйчүүд ч оролцох бөгөөд тэд Коран судрын нэг хэсгийг цээжээр ярьж, энэ талаар сэтгэгдлээ хуваалцах ёстой байдаг.
“Miss World Muslimah” тэмцээнд дэлхийн бүх лалын шашинтай эмэгтэйчүүд оролцох боломжтой бөгөөд лалын шашинтнуудын төв болох Индонезид зохиогддог. Бусад гоо бүсгүйн тэмцээнтэй харьцуулахад уг тэмцээний ерөнхий шалгуур нь гадаад төрх бус харин шашин шүтлэг, хувь хүний үнэ цэнэ, улс орныхоо хөгжилд гүйцэтгэх үүрэг юм. Энэхүү арга хэмжээг "Олон улсын лалын шашинтан бүсгүйчүүдийн сан"-аас зохион байгуулдаг бөгөөд тэд өөрийн сангаас хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй хүмүүст зориулж хандив өргөдөг байна.
Эцсийн шатанд орохын өмнө оройн зоог идэж буй бүсгүйчүүд. (© Monique Jaques)
“Лалын шашинтан мисс” тэмцээн нь саяхнаас зохион байгуулагдаж эхэлсэн. Хамгийн анхны тэмцээн 2011 онд зохион байгуулагдсан ч зөвхөн индонези бүсгүйчүүдийн дунд болсон. “Дэлхийн мисс” тэмцээнтэй харьцуулалт хийснээр уг тэмцээнийг дэлхийн бүх лалын шашинтан бүсгүйчүүдэд зориулан зохион байгуулах болжээ.
Тунисын гоо бүсгүй Фатма Бен Гуэфраке “Лалын шашинтан Мисс-2014”-ийн эзэн болсон байна. (© Monique Jaques)
Тэмцээний гол зорилго нь эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг өөрөөр харахад чиглэгдсэн аж. Уг тэмцээнд оролцож буй бүсгүйчүүд бусад миссийн тэмцээний адилаар төгс бие галбир, усны хувцастай загвар үзүүлэхгүй харин Коран судрыг цээжээр ярьж, лалын шашны үнэ цэнийг тодорхойлж, орчин үеийн лалын шашинтан бүсгүйн биеэ авч явах ёстой байдал, ёс жудгийг мэдэх ёстой гэнэ.
Титэм болон тууз ялагчаа хүлээж байна.
“Бид хүүхдүүддээ тэдэнд сонголт байгаа гэдгийг харуулахыг хүссэн юм. Үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал олны өмнө өөрийн үс, нүцгэн мөр, гараа харуулах шаардлагагүй” хэмээн тэмцээний зохион байгуулагч Эка Шанти хэлжээ.
Индонези дахь 9-р зууны үеийн Боробудур буддын сүмээр айлчилж буй гоо бүсгүй. (© Monique Jaques)
“Лалын шашинтан Мисс” тэмцээн нь гоо үзэсгэлэн гэдэг зөвхөн гадаад төрх, ганган хувцас биш гэдгийг харуулж байгаа бөгөөд зохион байгуулагчид дотоод гоо үзэсгэлэнгүйгээр гоо сайхны хэмжих боломжгүй гэж үзжээ.
Тэмцээний сүүлийн шатанд үлдсэн гоо бүсгүй Элис Шолия өрсөлдөгч нартаа зориулж дуу дуулж байна. (© Monique Jaques)
Тэмцээн хэд хэдэн үе шаттай зохион байгуулагддаг. Сонгон шалгаруулалтын эхний шат онлайн бүртгэлээр явагддаг бөгөөд тэмцээнд оролцохыг хүсэгчид хижабын талаар эссе бичиж, өөрийн амжилт, олон нийтийн төлөө хийсэн сайн сайхан зүйлийнхээ талаар бичнэ. Ингээд олон нийтийн санал асуулгаар бүсгүйчүүдийг дараагийн шатанд сонгоно. Үүнээс гадна бүсгүйчүүд өөрийнхөө талаар болон гэр бүлийнхнийхээ талаар бичлэг хийж, Коран судрыг уншиж унших чадвараа харуулна. Эцсийн шатанд өөрийнхөө дотоод гоо үзэсгэлэнг ил гаргаж, лалын шашны талаар өөрийн мэдлэг, үнэ цэнийг харуулдаг аж.
Бусдын төлөө санаа зовж чаддаг болохоо бүсгүйчүүд өндөр настны асрамжийн газар харуулж байна. (© Monique Jaques)
Тэмцээн эхлэхийн өмнө бүсгүйчүүдэд сэтгэл зүйн хичээл ордог. Тэд нар мандахаас өмнө босож мөргөл үйлддэг бөгөөд харин дараа нь унших чадвараа хөгжүүлж Коран уншина. Шүүгчдийн хувьд лалын шашинтны төлөөлөгчид байдаг. (© Monique Jaques)
Үүнээс гадна бүсгүйчүүд дотоод гоо сайхнаа харуулах бүх төрлийн тэмцээнд оролцох боломжтой. Өнгөрсөн жил тэд насанд хүрээгүйчүүдийн хорих ангид очсон. Мөн гоо бүсгүйчүүд эрүүл мэндийн үзлэгт орж, сэтгэл зүйн тест бөглөдөг. Бас тэд хотын ядуусын хороололд очиж хотоос тусгаарлагдсан хүмүүстэй уулзана. Хамгийн сонирхолтой нэг тэмцээн нь бүсгүйчүүдэд 1000 доллар өгч ядуусын хороололд амьдарч буй 3 ахимаг насны эмэгтэйчүүдэд бэлэг авч өгөх явдал юм.
Мөргөл үйлдэхийн өмнө гоо бүсгүйн тэмцээний сүүлийн шатны оролцогчид. (© Monique Jaques)
20 бүсгүйн дундаас үндсэн 8 ялагчийг тодруулдаг. Үүнд: Шилдгийн шилдэг мисс, Тэргүүн Мисс, Дэд Мисс, Шилдэг Коран уншигч, Авьяаслаг Мисс, Бусдыг урмаар тэтгэгч Мисс, Хамгийн идэвхтэй Мисс, Үзэгчдийн таашаалд нийцсэн Мисс зэрэг багтана. Хоёр ялагчийг өнчин хүүхдүүд сонгодог байна. Шилдгийн шилдгээр шалгарсан бүсгүй Макка руу аялдаг.
Мөргөл үйлдсэний дараа амарч буй Фатма Бен Гуэфраке.
Тэмцээний үеэр өрсөлдөгч гэж бараг байдаггүй бөгөөд тэд хоорондоо найзууд болдог. (© Monique Jaques)
Коран судар унших сүүлийн хичээл.
Малайзын гоо бүсгүй Нур Хаирунниса тэмцээндээ явж буй нь.
Бэлтгэл хийхийн өмнө бүсгүйчүүдэд туфли тарааж өгнө.
Даашинз өмсөж үзэж байна.
Сүүлийн шатны тэмцээн. 2014 оны “Лалын шашинтан Мисс” тэмцээн Жокьякартад болж өнгөрсөн бөгөөд зурган дээр тэмцээний оролцогч Назрин Али.
Бүх туфлийг бэлдэж, дээр нь нэрийг нь бичсэн байдаг.
Сүүлийн шатны өмнө залбирч буй бүсгүйчүүд.
Өөрийн гарах ээлжийг хүлээж буй байдал.
“Тунисын Мисс” Фатма Бен Гуэфраке болон Примадита Рахма нар хөшигний ард.
Хоёрдугаар шатанд тэнцэж чадсан “Нигерийн Мисс” Билгис Адебайо хижабагаа янзлуулах зуураа ус ууж байна.
Тэмцээн дуусаж ялагчаар “Тунисын Мисс” Фатма Бен Гуэфраке шалгарчээ.
Тэмцээний бас нэгэн зорилго нь залуу лалын шашинтан бүсгүйчүүдэд эерэг сэтгэгдэл төрүүлэх явдал юм. Зарим бүсгүйчүүд тэмцээнд орохын өмнө ажлаасаа гардаг “Лалын шашинтан Мисс”-ийг олон зуун өнчин хүүхдүүд сонгодог байна. 2014 онд тэд “Мисс Тунис”-ыг сонгосон бөгөөд тэрээр Макка явах эрх, алтан цаг, Өмнөд Солонгос явах эрх, 10000 долларын үнэ бүхий алтан динарын эзэн болжээ.