1
Элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэх
Судалгаанаас харахад жирэмсэн байхдаа элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэж байсан ээжүүдийн хүүхдийн ой тогтоолт, сурлага муу байсан гэнэ. Элсэн чихэр орлуулагчид ч энэ хамаарна.
Асуудлыг шийдвэрлэх:
- Амттаны оронд жимс их ид.
- Хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасга.
2
Хэрүүл, маргаан
Хэрүүл хийх нь түгшүүрийн байдалд хүргэж, сэтгэл санааны гүн хямралд оруулдаг учир хүүхдийн дархлааны систем болон тархинд муугаар нөлөөлнө. Үүнээс гадна жирэмсэн ээжид ч сөргөөр нөлөөлж толгой өвдөх, дотор муухай оргих, нойргүйдэлд хүргэх магадлалтай.
Асуудлыг шийдвэрлэх:
- Сайн амрах.
- Сайн унтах.
- Бясалгал хийх.
- Цэвэр агаарт зугаалах.
3
Уйлах
Жирэмсэн үед уйлах нь энгийн үзэгдэл байдаг. Гэхдээ хоолны дуршил муудах, өөрийгөө буруу гэж бодох, нойр хүрэх, аливаа зүйлийг хийх сонирхолгүй болох, уйлах зэрэг шинж тэмдгүүд хамтдаа илэрч байвал энэ нь сэтгэл санааны гүн хямрал байх магадлалтай.
Асуудлыг шийдвэрлэх:
- Хэрвээ шинж тэмдэг 2-оос илүү долоо хоног үргэлжилж байвал эмчид ханд.
- Бусад ээжүүд болон жирэмсэн эхчүүдээс дэмжлэг ав.
4
Нойргүйдлийн асуудал
Судалгаанаас харахад жирэмсэн бүсгүйчүүдийн 78% нь нойргүйдлийн асуудалтай тулгардаг гэнэ. Ингээд нойр дутуу байх нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, дотор эвгүй оргиход хүргэнэ. Өөр нэгэн судалгаанаас харахад өдөрт 6-аас бага цаг унтаж байсан эхчүүд илүү удаан төрж байсан аж.
Асуудлыг шийдвэрлэх:
- Тогтмол цагийн хуваарь мөрдөх.
- Өдөрт хамгийн багадаа 30 минут дасгал хийх.
- Хангалттай шингэн уух.
- Хэрвээ таны нойр хүрэхгүй байвал хүчээр унтах гэсний хэрэггүй. Харин сонирхолтой ном уншиж болно.
- Унтахад тохиромжтой байрлалыг эмчээс асуу.
5
Идэвхтэй амьдралын хэв маягаас татгалзах, хэтрүүлэн идэх
Жирэмсэн байх явцдаа хэт их жин нэмэх нь төрөлтийн хүндрэл үүсгэх магадлалтай. Үүнээс гадна ургийн жин их байх, төрсний дараа жингээ хянахад төвөгтэй байх болно. Мөн таны хүүхэд жингийн илүүдлийн асуудлаар шаналах магадлалтай.
Асуудлыг шийдвэрлэх:
- Долоо хоногт багадаа 4 удаа жирэмсэн бүсгүйчүүдэд зориулсан дасгалыг 30 минут хийх.
- Зугаалахаас битгий зайлсхий. Гадуур сайн алхах нь тархийг хүчилтөрөгчөөр хангаж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
- Энгийн үед өдөрт 2000 ккал хүнс хэрэглэх хэрэгтэй байдаг билээ. Жирэмсний эхний 6 сард энэ хэвээрээ хооллоход хангалттай бөгөөд сүүлийн 3 сар нэмэлт 200ккал идэхэд л хангалттай.
6
Халуун ус эсвэл саунд амрах
Хэт өндөр температур нь жирэмсэн байх хугацаанд томоохон асуудлыг дагуулна. Хэдийгээр халуун ус, саунд орсноор та тайвширч чадах ч хүүхдэд тань сөргөөр нөлөөлөх болно. Гэдсэн дотор байгаа хүүхэд өөрийн биеийн дулааныг тохируулж чадахгүй. Сауны халуун уур нь хүүхдийн тархи болон нугасны хөгжилд муугаар нөлөөлдөг гэнэ.
Асуудлыг шийдвэрлэх:
- Халуун ваннд 10-аас дээш минут хэвтэхгүй байх.
- Таны биеийн температуртай ижил дулаантай усанд орох.
- Хэрвээ эмч тань саунд орохыг хориглохгүй бол саунд суух хугацаагаа богиносгох.
7
Кофеин хэтрүүлэн хэрэглэх
Кофеин эхэсээр дамжиж таны хүүхдийн цусанд хүрнэ гэдгийг санаарай. Кофег хэтрүүлэн хэрэглэх нь ургийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй өдөрт 8-аас илүү аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн ураг эндэх магадлалтай болохыг эрдэмтэд тогтоожээ.
Асуудлыг шийдвэрлэх:
Өдөрт 1-2 аяга кофе уух нь урагт сөргөөр нөлөөлөхгүй.
Дээр дурдсан бүх зүйлс зөвхөн мэдээллийн чанартай гэдгийг санаарай. Тиймээс илүү нарийн зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах нь зүйтэй.