1
Хүн орсон анхны гэрэл зураг
Гэрэл зураг үндэслэгчдийн нэг Луис Дагер 1838 оны хавар Парисын "Boulevard du Temple" гудамжны зургийг дарсан нь дэлхийн хамгийн анхны хүний дүрс орсон гэрэл зураг болжээ. Энэ зурагт илүү олон хүн орох боломжтой байсан боловч аппаратны хөшигний хурдаас шалтгаалж зурагчин гутал тослогч болон түүний үйлчлүүлэгч хоёрыг л гаргажээ.
2
Цагаан арьст бүсгүй
Нүүрэндээ Уугуул Америкчуудын шивээстэй, цагаан арьст бүсгүй Олив Оатманы 1863 онд авахуулсан зураг. 1859 онд түүний эцэг эх нүдэн дээр нь уугуул америкчуудад алагдаж, тэрээр дүүтэйгээ хамт олзлогдон, Мохаве овгийнхонд зарагджээ. 5 жил тус овогт амьдарсны дараа Америкт буцаж иржээ. Зарагдсаны дараа эгч дүүс хэрхэн амьдарсан нь одоо ч нууц хэвээр байдаг. Түүний нүүрэн дээрх шивээс нь уугуул америкчуудын сайхан сэтгэлийг илэрхийлдэг ч Олив өөрийгөө боол болсны бэлгэ тэмдэг гэж үздэг байж.
3
Хуруу
Зохисгүй үйлдлийг хальсанд буулгасан анхны гэрэл зургуудын нэг. Зурагчин дунд хуруугаа гаргасан бейсболын тамирчин Чарльз Редборнтод уурласан нь лавтай.
4
"Фотошоп"
20-р зууны эхэнд гоо сайхны мэс засал өнөө үеийнх шиг төгс байгаагүй. Гэхдээ эрэмдэг зэрэмдэг болсон нүүрийг засаж янзлах гайхалтай аргыг уран барималч Анна Колман Лэдд олжээ. Хэдий нүүрэн дээр маск зурах энэ арга царайг өмнөхтэй нь яг адил болгож чадахгүй ч дайнаас буцаж ирсэн олон арван хүмүүст гэр бүл зохиож, амиа хорлохоос нь аварч чадсан гэдэг.
5
Хамгийн өндөр хүн
Өнөөдрийг хүртэл Роберт Першинг Вадлов Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр хүн хэвээр байна. Тэрээр 2м 72 см өндөртэй, 199 кг жинтэй байв. Харамсалтай нь Роберт 1940 онд 22 настайдаа өөд болжээ.
6
Шар айраг
1944 оны энэхүү зурагт түлшний торх руу түлш биш шар айраг хийж байна. Дэлхийн 2-р дайны үед Нормандид тулалдаж явсан Британийн цэргүүдэд ийнхүү шар айраг хүргэж өгч байжээ. Тэд шар айраг гэдгийг нь мэдэхээсээ өмнө зэвсгийн оронд эдгээр торхнуудыг үүрэх нь гэж бодсон гэдэг.
7
Хатан хаан
Ирээдүйн хатан хаан II Элизабет 1945 онд армид алба хааж байжээ. Дэлхийн 2-р дайны үеэр гүнж Эмэгтэйчүүдийн туслах бүсэд механикч, түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байв.
8
Нүд буруугүй
1957 онд София Лорен, Жейн Мэнсфилд нар. Италийн дива София Лорен нэгэн ярилцлагын үеэр энэхүү зургийг "Парамоунт студи надад зориулж үдэшлэг зохион байгуулсан. Тэд бүгд кино урлагийн салбарынхан байсан. Хамгийн сүүлд Жейн Мэнсфилд ирэхэд бүгд түүн рүү ширтэж байлаа. Харин би түүний хөх рүү харсан нь миний таваг руу уначих вий гэж айсандаа л" гэж тайлбарлажээ.
9
Нарийн бэлхүүс
1957 оны зурагт буусан дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй. Этхэл Грэнжер нөхөр Уильямынхаа төлөө ийм өөрчлөлт хийхээр шийджээ. Тэрээр шөнийн цагаар ч бэлхүүс галбиржуулагч корсет, хамрын ээмэг, өндөр өсгийтөөсөө салдаггүй байж. Ийнхүү Этхэл өөрийн бэлхүүсээ 62-с 33см болгож, Гиннесийн номонд дэлхийн хамгийн нарийн бэлхүүстэй эмэгтэйгээр бичигдэж байв.
10
Курт Кобейн
Курт Кобейн Ленни Кравицын "Are you gonna go my way?" дууг төсөөллийн гитараар тоглож байгаа нь.
11
Саран дээрх гэр бүл
"Аполло 16" хөлгийн гишүүдийн нэг сансрын нисэгч Чарльз Дюк 1972 онд сарны гадарга дээр гэр бүлийнхээ зургийг тавьжээ.. Дьюк өөрөө, түүний эхнэр Дороти, хөвгүүд Чарльз, Томас нар.
12
Сэм авга
"Сэм авга"-ийн өөр нэг хувилбар, 1970 он. Гэсэн ч энэ зураг ахмад Уолтер Боттсийн зурагт хуудастай гайхалтай төстэй байгааг дурдахгүй байж болохгүй.
13
1973 оны Исламын хувьсгалаас өмнөх Ираны поп дуучид