Манай дэлхийг коронавирус ингэж өөрчилжээ (25 фото)

Коронавирусийн халдварт нэрвэгдсэн хот, бүс нутагт хорио цээрийн, бие даан тусгаарлах арга хэмжээ авснаар олон нийтийн газрууд эзгүйрчээ. Хичээлийн танхим, худалдааны төв, цэнгэлдэх хүрээлэн, кафе, мөргөл үйлдэх газар, аялал жуулчлалын газрууд ямар ч хүнгүй болж, хүмүүс гэртээ бүгэн ямар нэг сайн мэдээ хүлээн суух болсон байна. Энэ үүднээс та бүхэнд коронавирусийн нөлөөгөөр олон нийтийн газрууд хэрхэн эзгүйрсэн болохыг харуулъя. 

Манай дэлхийг коронавирус ингэж өөрчилжээ (25 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Меккагийн Их сүмийн Кааба орчмын талбай хоосон байгаа нь. Баасан гаригийн их залбиралыг түүхэнд анх удаа цуцалжээ. /2020 оны 3-р сарын 6/

Милано Биокка их сургуулийн Биотехнологи ба биоинженерийн тэнхимийн профессор Маурисио Касираги Италийн Милан хотод хоосон ангид геномын хувьслын талаархи хичээл зааж байгаа нь. Итали улс коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор 3-р сарын 30 хүртэл бүх сургууль, их дээд сургуулиудыг хаажээ. /2020 оны 3-р сарын 5/

Нэгэн худалдан авагч Нью-Жерси мужийн Тетерборо дахь Костко дэлгүүрт ариун цэврийн цаасны хэсгээр алхаж байгаа нь. /2020 оны 3-р сарын 2/

Токио хотын худалдааны гудамж Гинза хоосон байгаа нь.

Италийн Милан хот дахь нэг ч үзэгчгүй Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд /2020 оны 2-р сарын 27/

Италийн Венец хот дахь Гэгээн Маркогийн талбай хоосон байгаа нь. Тус улсын Ерөнхий сайд Жюзеппе Конте коронавирусын дэгдэлтийн улмаас үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж, нийт хүн амын дөрөвний нэг нь амьдардаг Ломбардия, Венето мужуудад хорио цээрийн дэглэм тогтоов. /2020 оны 3-р сарын 9/

Италийн Ром хотын хоосон Пиацца Навона рестораны зөөгч хоолны цэсний ард зогсож байгаа нь. Италийн Засгийн газар тогтоолоор сургууль, кино театруудыг хааж хүмүүсийг бие биендээ 1 метрээс илүү ойртохгүй байхыг анхааруулсан байна.  /2020 оны 3-р сарын 5/

2019 оны 4-р сарын 16-ны өдөр Токиогийн Асакуса дүүрэгт байрлах Сенсойжи сүмд цугларсан хүмүүс

/Зүүн талд 2019 оны 4-р сарын 16, баруун талд 2020 оны 3-р сарын 9/

Италийн Милан хот дахь хоосон трамвай. /2020 оны 2-р сарын 26/

Коронавирусийн нөлөөгөөр Италийн Венец хотыг зорих жуулчдын эрс буурч усан сувгууд эзгүй болсон байгаа нь. /2020 оны 3-р сарын 1/

Токиогийн цэнгэлдэх хүрээлэнд болж буй тоглолт. Коронавирусаас болж Японы мэргэжлийн бейсболын лигийн энэ жилийн улирал цуцлагджээ. /2020 оны 2-р сарын 29/

Калифорни мужийн Глендейл хотод байрлах "Smart & Final" хүнсний дэлгүүрт саван, ариутгагч бодис, цаасан алчуур, ариун цэврийн цаасны хоосон тавиуруудын хажуугаар өнгөрч байгаа худалдан авагч. . /2020 оны 3-р сарын 7/

Ватикан хотод Ромын Пап Францисын ням гаригийн мөргөлийг шууд дамжуулахаас өмнө. Гэгээн Петрийн талбай. /2020 оны 3-р сарын 8/

Ром хотод хөл хорио тогтоосны дараа алдарт Колизей хоосон болсон нь. /2020 оны 3-р сарын 8/

Норвегийн Холменколлен хотод зохиогдож буй цанын спортын "FIS World Cup Nordic" тэмцээний эмэгтэйчүүдийн 30 км-ийн сонгодог гүйлтийн цанын уралдаан. /2020 оны 3-р сарын 7/

Тайландын Бангкок хотын Суварнабхуми нисэх онгоцны буудлын ойролцоо ашиглагдаагүй жуулчны автобуснууд. Энгийн үед энэ зогсоол хоосон байдаг боловч коронавирусаас болж Тайландыг зорих жуулчдын тоо эрс буурсан юм. /2020 оны 3-р сарын 8/ 

Австралийн нэгэн дэлгүүр дэх ариун цэврийн цаас бараг дууссан байгаа нь. 

Сингапурын Хятад хороолол дахь хоосон зоогийн газар. /2020 оны 2-р сарын 21/

Италийн Венец хот дахь хоосон суваг. /2020 оны 3-р сарын 9/

Венец хотын завьчид буюу гондольерчууд мууртай тоглож байгаа нь. /2020 оны 3-р сарын 6/

Италийн Милан хот дахь "Sant'Ambrogio Basilica" сүм. Эрх баригчид вирусийг дэгдэлтийг тогтоон барихын тулд нийтийн мөргөлүүдийг хоригложээ. /2020 оны 3-р сарын 1/

Японы Осака хотод зохиогдож буй Хару башёд оролцож байгаа бөхчүүд дэвжээн дээрээ ёслол үйлдэж байгаа нь. Сумо бөхийн холбоо Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа хаалттай тэмцээн зохион байгуулах шийддвэр гаргаад байгаа билээ. /2020 оны 3-р сарын 8/

Тайландын Паттаяа арал дээр амарч байгаа жуулчин. /2020 оны 3-р сарын 7/

АНУ-ын Балтимор хот дахь Жонс Хопкинсын их сургуульд зохиогдож байгаа "NCAA" коллежийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээн.  /2020 оны 3-р сарын 6/

Венец хот дахь Гэгээн Маркогийн талбай дээр үйлчлүүлэгч хүлээн зогсох зөөгч. /2020 оны 3-р сарын 6/ 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()