Дэлхийн удирдагчдын нэг өдрийн хоолны цэс юунаас бүрддэг вэ?

Европын Эрүүл Мэндийн төв нь хэд хэдэн улсын удирдагч нарыг хэрхэн хооллодог талаар судалгаа хийж үзсэн байна. Эдгээр удирдагч нар нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель, АНУ- ын ерөнхийлөгч Дональд Трамп, Испанийн ерөнхий сайд Педро Санчес нар байжээ. Энэ судалгааны талаар Испанийн El Confidencial хэвлэлд нийтэлснийг сонирхуулъя.

Дэлхийн удирдагчдын нэг өдрийн хоолны цэс юунаас бүрддэг вэ?

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэглэх хоол хүнс нь эрүүл, өөх тос багатай мах, загас, ногоо, жимс, өндөг гурил будаа голлоно. Хоол судлаач нар хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хортой гэж үздэг бөгөөд эдгээрт янз бүрийн утсан хиам,бусад махан бүтээгдэхүүн, бүр архи хүртэл ордог байна.

Путин энэ бүхнээс аль болох зайлсхийдэг бөгөөд хааяа ажлын шаардлагаар хундага өргөх, үүнтэй холбоотой үг хэлэх шаардлагатай үед л хэрэглэнэ. Тэрээр өглөөний хоолондоо өндөг, гурвалжин будаа, Алтайн зөгийн бал, жимс болон хатаасан жимс хэрэглэдэг нь маш сайн чанар юм. Харин оройн хоол нь нэлээд хөнгөн байх ба ихэнхдээ сүүн болон исгэлэн бүтээгдэхүүн хэрэглэнэ.

Путин нь хоккей, бөх, усанд сэлэх, цанаар гулгах дуртай,эдгээр биеийн ачаалал авах спортоор тогтмол хичээллэдэг нь түүний эрүүл байх бас нэг нөхцөлд нь болдог байна.

Германы канцлер Ангела Меркель ч бас энэ талаар Путинаас хол дутахгүй. Тэрээр хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнээс зайлсхийдэг ба маш зөв зохицолтой хоол хүнс хэрэглэдэг байна. Өдөр нь Германы үндэсний хоол болох сүмстэй зайдас, нухаш, шар айраг сонгодог бол оройны хоолонд ногоо голлон хэрэглэнэ. Мөн цанаар гулгадаг, удаан хугацаагаар алхаж эрүүл мэнддээ анхаардаг хүн юм.

Испанийн ерөнхий сайд Педро Санчес ч бас эрүүл чийрэг хүн бөгөөд тэрээр бусад удирдагч нараас харьцангуй залуу, 48 настай хүн билээ. Түүний хоолны дэглэм нь газар дундын тэнгисийн хооллолт гэсэн нэртэй дэглэм ба үүнийг хамгийн зөв, эрүүл хоолны дэглэм гэж үздэг. Их хэмжээний ногоо, мах, загас бүхий ийм хоолыг Санчес нь ил гал дээр шарж идэх дуртай байна. Мөн Педро ус их уудаг, согтууруулах ундааны хувьд хийжүүлсэн юм уу улаан дарс уух дуртай гэнэ. Тэрээр долоо хоногт 3 удаа спортоор хичээллэх ба хүчний дасгалыг гүйлт болон дугуй унах зэрэгтэй хослуулан гүйцэтгэнэ.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хоол хүнсний хэрэглээнд мэргэжилтнүүд хамгийн их санаа зовдог гэнэ. Тэрээр бага зэрэг таргалалттай байгаа ба түүний биеийн жингийн индекс нь 18.5-24.99 байх ёстой боловч одоогоор 30.4 байгаа юм. Үүнд гайхах юм үгүй бөгөөд 73 настай ерөнхийлөгч  маань бүх амьдралынхаа туршид түргэн хоол, түүний дотроос гамбургер, өндөг бяслагтай сэндвич, шарсан төмс, тахианы далавч, пицца болон зайрмаг идсээр ирсэн билээ. Дональд хэдийгээр архи уудаггүй боловч уух дуртай шингэн нь сахар орлуулагчтай кола, шоколадны коктейл зэрэг байна. Бас Трамп нь гольфыг үл тооцвол спортоор огт хичээлдэггүй хүн гэж болно.

Цагтаа Цагаан ордны терапист байсан Ронни Жексон нь Трампын жинг нэлээд багасгах гэж оролдож байсан гэдэг.

Тэр үед энэ хүн ерөнхийлөгчийн жинг 5-7 кг –аар багасгахаар ажиллаж дугуйн болон гүйлтийн замыг цагаан ордонд авчруулжээ. Гэсэн ч амжилтад хүрээгүй юм.

"Дасгал хөдөлгөөнийг миний хэлснээр хийж байгаагүй, чадаагүй учир хоол хүнсэнд нь анхаарч үзлээ. Зайрмагийг аль болох хол тавьж төмсний нухаш дотор нь өнгөт байцаа хийх гэх мэтээр..." хэмээн тэр ярьсан байдаг.

Энэ хүний хэлснээр бол Дональд хэрвээ зөв эрүүл хооллож, эрүүл амьдралын хэвийг сахиж чадвал  200 жил ч наслах боломжтой  "сайн гентэй" хүн гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()