1. Дэлгүүрийн баримтны цаасанд бисфенол А хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь эстроген даавартай ижил бүтэцтэй учир их хэмжээгээр байх нь дотоод шүүрлийн эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Хамгийн аймшигтай нь тэрхүү цаас нь хүний биед шингэж ордог гэнэ. Ялангуяа норгож болохгүй.
2. Хямдхан нарны шил нь нарны шил зүүгээгүйгээс илүү сөрөг үр дагавартай. Тэд нарны хэт ягаан туяаг хаадаггүй, зөвхөн харагдах хүрээг л сайжруулдаг бөгөөд үүнээс болж нүдний хүүхэн хараа томорч, нүдний торлог бүрхэвчийг хэт ягаан туяагаар түлдэг. Нарны хамгаалалттай эсэхийг шалгахын тулд шилээ зүүгээд LCD дэлгэц рүү хараад дараа нь толгойгоо эргүүлж өөр тийш харна. Хэрвээ өөр тийш харах үед шилний цаанаас юу ч харагдахгүй бол нарны хамгаалалт байна гэсэн үг. Харин юу ч өөрчлөгдөхгүй байвал нарны хамгаалалт байхгүй.
3. Гоожүржид (грэйпфрут) элэгний үйл ажиллагааг саармагжуулдаг бодис агуулагдсан байдаг. Эдгээр бодис нь зарим эмийн үйлчлэлийг ч үгүй хийдэг байна. Тиймээс санамсаргүйгээр эмийн тунг хэтрүүлэх магадлалтай.
4. Бөөрөнхийлж ороосон утсаар муураа бүү тоглуул. Учир нь муур тоглож байхдаа утсыг залгих магадлалтай. Энэ тохиолдолд зөвхөн хагалгаа л туслах болно.
5. Хэрвээ агаар чийгшүүлэгч дотор эфирийн тос хийвэл хэт авианы мембран нь тосыг олон жижиг хэсэгт хувааж, уушгинд орж, тосон давхарга үүсгэдэг байна. Хэдийгээр агаар чийгшүүлэгч үйлдвэрлэгчид тос нэмж болохгүй гэж бичдэг ч шалтгааныг нь тайлбарладаггүй.
6. Халаалтын хоолой, усны хоолойнд арьсаараа хүрч байгааг үедээ бусад төрлийн төмрөн цахилгаан төхөөрөмжийг зэрэг барьж болдоггүй. Учир нь ихэнх байруудад газардуулга байхгүй учир тогонд цохиулах магадлалтай.
7. Мууртай айлын цонхонд заавал тор байх хэрэгтэй. Учир нь тэд цонхоор үсрэх магадлал өндөр.
8. Хөгцтэй бүтээгдэхүүнд афлотаксин агуулагддаг. Хэдийгээр энэ нь шууд аминд хүрэхгүй ч бага багаар элгэнд сөргөөр нөлөөлж, элэгний хорт хавдар үүсгэнэ. Тиймээс хөгцөрсөн зүйл байвал шууд хаях хэрэгтэй шүү.
9. Ургамлын тос нь маш хүчтэй халдаг учир дээр нь ус нэмснээр нэмэх нь тосон уур үүсгэж, гал гарах магадлалтай.
10. Халуун тостой хайруулын таваг дотор гал гарсан бол дээрээс нь ус хийж хэрхэвч болохгүй.
11. Хортой ургамлын тоонд тоор жимс ордог гэнэ шүү. Хатаасан болон удаан хадгалсан тоорны ясыг огт идэж болохгүй гэнэ. Учир нь тоорны ясанд их хэмжээний синилийн хүчил агуулагдсан байдаг.
12. Шавжны хамгаалалтын тор нь хүүхдийн жинг дааж чадахгүй. Гэтэл хүүхэд цонхон дээр гарч торыг түших магадлалтай бөгөөд үүнийг аюултай болохыг та мэдэж байгаа болов уу.
13. Хэрвээ танай гэрийн аяга тавганд нимбэг эсвэл дарс хийхэд өнгөө алдаж байвал таны хоол хүнсэнд нэмэлт хүнд металлууд орж байна гэсэн үг. Хэдийгээр энэ нь амь насанд тэр дороо хүрэхгүй ч удаан хугацааны туршид хэрэглэх нь эрүүл мэндэд хортой.
14. Онгорхой агааржуулагчтай өрөөнд муурыг хэзээ ч үлдээж болохгүй.
15. Тусгай хуваалтын зураасгүй эмийг дундуур нь хувааж болохгүй. Учир нь эмэн дотор агуулагдах бодисууд жигд бус хуваарилагдах юм.
16. Хэрвээ та муур тэжээдэг бол хэзээ ч битгий сараана цэцэг гэртээ авчирч байгаарай. Уг цэцгийн тоосонцор муурын аминд хүрэх магадлалтай байдаг.
17. Эмийг уснаас өөр зүйлээр даруулж уух, эсвэл эмний араас огт юу ч уухгүй байх нь маш аюултай. Учир нь тухайн эм бусад бодистой ямар урвалд орохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс тухайн эм ходоодонд наалдаж, химийн түлэгдэлт үүсгэх магадлалтай.
18. Аюулгүйн дэр нь аюулгүйн бүсгүйгээр таныг хамгаалж чадахгүй гэдгийг санаарай.
19. Гүн нүх, худаг зэрэг рүү орох хэрэггүй. Учир нь доор их хэмжээний хий хуримтлагддаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд хортой.