Усны чанарыг шалгах хамгийн энгийн бөгөөд хялбар аргууд

Дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь цэвэр ус хэрэглэх боломжгүй байдаг. Гэхдээ цэвэр усны нөөцтэй байлаа гээд ямар ч хорт бодисгүй 100% цэвэр ус ууж байна гэсэн үг биш юм. Ингээд гэрийн нөхцөлд усны чанарыг хэрхэн шалгах аргыг мэдэж авцгаая.

Усны чанарыг шалгах хамгийн энгийн бөгөөд хялбар аргууд

1 Жинлэж үзэх

Хийх арга: Крантны ус, шүүлтүүртэй ус гэх мэт бүх төрлийн эх үүсвэрээс ижил хэмжээний ус хийнэ. Чанартай ус нь илүү хөнгөн байдаг юм.

Үр дүн: 200 мл-ийн савалгаатай усыг хэд хэдэн удаа жинлэж үзэхэд ижил тоо буюу 253 гр гарна. Харин шүүлтүүртэй 200 мл усыг жинлэж үзэхэд 252-251 гр буюу ойролцоогоор 1-2 гр-аар бага байгаа юм.

Буцалгасан цэвэр усны жин ч гэсэн буцалгаагүй устай ижил 253 гр байна. Сүүтэй кофены жин  258 гр. Энэ төрлийн туршилтыг ихэнхдээ лабораторийн нөхцөлд хийх нь илүү тохиромжтой. Учир нь нэг гр-ын зөрүү л бүх туршилтыг будлиулах магадлалтай.

Жинлэж үзэх

2 Гар угаах

Хийх арга:  Хэрвээ гарыг савандаж угаах үед сайн хөөсөрч байвал ус зөөлөн байна гэсэн үг. Харин бага хөөсөрч байвал ус хатуу байна гэсэн үг юм.

Үр дүн: Судлаачид крантны болон гүний усан дээр туршилт хийжээ. Худгийн усыг зөвхөн механик шүүлтүүрээр шүүсэн бөгөөд гар савандаж угаах үед огт хөөсрөхгүй байсан гэнэ. Харин крантны усаар савандахад амархан хөөсөрч, гарыг бага зэрэг хуурайшуулж байсан юм.

Хатуу ус үсэнд муугаар нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Учир нь усан дотор давс, кальци, магни агуулагддаг бөгөөд энэ нь үсийг гэмтээдэг байна. Хэрвээ таны үс гандаж, хуурайших гэх мэт шинж тэмдэг илэрч байвал зөвхөн усанд төдийгүй, үс арчилгааны бүтээгдэхүүн болон хоол хүнсэндээ анхаараарай. Харин арьсны хамгаалах бүрхэвчний үйл ажиллагаа суларснаар арьс гэмтэж, батга үрэвсэл үүсэх магадлалтай.

Гар угаах

3 Цаас эсвэл номны тусламжтай усны өнгийг тодорхойлох

Хийх арга: Стакантай усыг цагаан цаасан дээр тавих эсвэл номон дээр стакантай ус тавьж тухайн хэсгийг унших гэж оролдох.

Үр дүн: Зүүн талд байгаа ус нь шүүлтүүрэй усны хоолойноос гаргаж авсан ус. Харин баруун талд байгаа нь шүүлтүүргүй ус юм. Хэдийгээр номыг асуудалгүй уншиж болж байгаа ч хэр их бохирдолтой ус хийхэд номыг уншиж чадахгүй юм бол гэдэг эргэлзээтэй. Гэхдээ энэ аргаар усны хатуулгыг тогтоох боломжгүй.

Цаас эсвэл номны тусламжтай усны өнгийг тодорхойлох

4 Хөлдөөх

Хийх арга: Усыг хөлдөөгөөд дараа нь мөсөө судлана. Хэрвээ мөс тунгалаг байвал усанд ямар нэгэн бодис байхгүй гэсэн үг.

Үр дүн: Мөсийг тунгалаг эсвэл бохир гэж хэлэхэд хэцүү байна. Тиймээс хөргөгчнөөс гаргамагцаа болон хайлж байх үед нь гээд хоёр удаа ажиглах хэрэгтэй. Энэ нь үр дүнг илүү сайн тодорхойлоход туслах болно. Эстонид энэ төрлийн судалгааг хийсний дараа үр дүнг нь нийтэд шууд зарладаг байна.

Хөлдөөх

5 Цаас эсвэл шүүлтүүрээр шүүх

Хийх арга: Кофены шүүлтүүр, эсвэл цаасан алчуураар ашиглан усаа өөр савруу шүүж хийх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн зураас, толбо үүссэн байвал усыг чанаргүй болохыг илэрхийлнэ.

Үр дүн: Томоохон хотын усны хоолойн усыг шүүж үзэхэд цаас цэвэрхнээрээ байсан. Энэ нь тухайн ус үнэхээр цэвэр эсвэл энэ арга үр дүнгүй болохыг илэрхийлнэ.  Гэхдээ энэ аргыг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулна. Даавуу, шүүлтүүр хатах хүртэл багадаа 2-3 цаг болох юм.

Цаас эсвэл шүүлтүүрээр шүүх

6 Шингэн савангийн тусламжтай шалгах

Хийх арга: Крантны ус болон дэлгүүрийн савласан усанд шингэн саван хийгээрэй. Шингэн саванг найруулсны дараа ус тунадастай харагдаж байвал цэвэр биш гэсэн үг.

Үр дүн:  Туршилтад Болгарын нийслэлээс авсан усыг оруулсан бөгөөд зүүн талд дэлгүүрийн цэвэршүүлсэн ус харин баруун талд усны хоолойн ус байна.  Софид ус зөөлөн байдаг нь үс болон арьсны байдлаар тодорхойлогдоно. Энэ аргаар усны хатуулгыг тогтоох боломжгүй. Харин гараа угаагаад л усны хатуулгыг мэдэх боломжтой.

Дүгнэлт: Усны чанарыг гэртээ тодорхойлох боломжтой ч бүх арга тохирохгүй. Хамгийн боломжийн үр дүнтэй арга нь хөөсийг ажиглах, усыг хөлдөөх болон цаас ашиглах юм.

Шингэн савангийн тусламжтай шалгах

7 Нэмэлт мэдээлэл 1: Чанаргүй уснаас хэрхэн гэр бүл болон өөрийгөө хамгаалах вэ?

Хэрвээ та гэртээ туршилт хийж толгойгоо гашилгахыг хүсэхгүй байгаа бол тусгай лабораторид хандаж болно.  Усыг цэвэршүүлэх хамгийн шилдэг арга нь буцалгах хэдий ч нэг буцалгасан усаа дахин буцалгах хэрэггүй. Үүнээс гадна нэг удаагийн хуванцар савыг олон дахин ашиглаж болохгүй бөгөөд савыг онгойлгосон даруйд нян хуримтлагдаж эхэлдэг юм. Олон удаагийн хэрэглээний саванд ус хийх нь хамгийн тохиромжтой.

Нэмэлт мэдээлэл 1: Чанаргүй уснаас хэрхэн гэр бүл болон өөрийгөө хамгаалах вэ?

8 Нэмэлт мэдээлэл 2: Савласан усны төрлүүдийг хэрхэн ялгах вэ?

Савтай ус нь дээд болон 1-р зэрэгтэй байдаг.  1-р зэргийн усанд маш бага хэмжээний кальц, магни гэх мэт эрүүл мэндэд хэрэгтэй бодисууд бий. Харин дээд зэргийн усанд энэ нь хангалттай их байдаг аж.

Эрдэсжүүлсэн усанд их хэмжээний микроэлемэнт, давс болон бусад амин дэмүүд байдаг. Харин бусад усанд бага хэмжээтэй байдаг гэнэ. Ихэнхдээ энэ төрлийн ус нь худгаас гаргаж авдаг артезиан ус бөгөөд хөрсний хэд хэдэн давхаргаар дамжиж шүүгддэг юм. Үүнээс гадна мөсөн голын ус гэж байдаг бөгөөд үүнийг заавал мөсөн голтой газраас авч, шүүж хэрэглэдэг байна. 

Нэмэлт мэдээлэл 2: Савласан усны төрлүүдийг хэрхэн ялгах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()