Нэгэн өглөө Чен найз залуугийнхаа хоолойг гэнэт сонсохгүй болсон учир эмчид үзүүлжээ. Эмч үзээд "бага давтамжтай сонсголын эмгэг" хэмээн оношилсон байна. Өөрөөр хэлбэл, бүсгүй эмэгтэй эмч нарын яриаг маш сайн сонсож байсан хэрнээ эрэгтэй эмч ярихаар огт сонсохгүй, дүлий хүн мэт байв.
Бага давтамжтай сонсголын бэрхшээл нь 13 мянгад нэг удаа тохиолддог маш ховор өвчин аж. Бүсгүйн энэхүү эмгэг үүсэх болсон шалтгааныг стресстэй холбоотой гэж үзжээ. Ийм өвчтэй хүмүүс эрэгтэй хүний хоолойноос гадна хөргөгчний чимээ мэт зарим төрлийн сулхан дуу чимээг мөн сонсож чаддаггүй аж.
Бүсгүй өвчтэй болохоосоо өмнө олон цагаар ажиллаж, хангалттай нойр авдаггүй байжээ. Үүнээс үүдэн бие махбод стрессийг тэсвэрлэх чадваргүй болж, эмгэг үүсэхэд хүргэсэн байна. Үе үе бүсгүйн дотор муухайрч, чих нь шуугиж байсан ч тэрээр тоолгүй орхидог байж. Даруй эмнэлэгт хэвтэсний ачаар Чений эдгэрэх найдвар нэмэгдэж байгаа бөгөөд тэрээр удахгүй найз залуугийнхаа хоолойг сонсдог болно гэж найдаж байгаа гэнэ.