1
Панда
Ээж нь гэдсийг нь маажиж өгөхөөс нааш хулсны баавгайн бамбарууш бие засаж чаддаггүй.
2
Заан
Амьдралынх нь туршид зааны шүд хэд хэдэн удаа бүрэн шинэчлэгдэж өөрчлөгддөг. Яг л хүүхдийн сүүн шүд шиг.
3
Залхуу сармагчин
Тэдний булчин хүйтнийг эсэргүүцэж, чичрэх чадваргүй учир богино хугацаанд хөлдөж, амиа алдах эрсдэл өндөр байдаг.
4
Ехидна
Тэрээр супер чадвартай бөгөөд нүүрэн дээрх тусгай мэдрэгчийн тусламжтайгаар цахилгааныг харж чаддаг байна. Зөвхөн ехидна болон нугасан хошуут гэсэн хоёр амьтан л ингэж чаддаг гэнэ.
5
Загас
Загас ханиалгах үедээ загалмайгаараа усны хамт вирусээ гадагшлуулдаг.
6
Квокка
Квокка нь сүүлэндээ хоол тэжээлээ нөөцөлж чаддаг бөгөөд эрэгчингүйгээр ч хээлтэж, гөлчгий төрүүлэх чадвартай.
7
Далайн хав
Далайн хав нь өөхний зузаан давхаргын ачаар усан дээр хөвж чаддаг бөгөөд унтаж байсан ч живэхгүй аж.
8
Носаха
Энэхүү өхөөрдөм амьтныг Носаха гэж нэрлэдэг бөгөөд тэд өрөвдүүлэхдээ тун гаргууд. Тэд зулзагануудаа том болсон ч дэргэдээсээ явуулдаггүй.
9
Үхэр зараа
Нас бие гүйцсэн зараанууд өмнө нь маш зөөлөн, сэвсгэр байжээ. Хувьслын явцад тэд өргөстэй болсон байна.
10
Бинтуронг
Тэд яг хүн шиг зан ааш гаргадаг. Тухтай сайхан орчинд байвал хүн шиг инээд алдаж эхэлдэг байна.
11
Лемур
Лемур модны холтсыг хуруугаараа тоншиж цуурай үүсгэдэг. Ингээд тэд шавьж хорхой хаана байгааг хялбархан мэддэг.
12
Усны үхэр
Зөвхөн халим гэлтгүй тэд ч усан дор дуу авиа гаргаж чаддаг.
13
Азарган тахиа
Тэдний донгодох буй чимээ ичээндээ буй баавгайг ч сэрээж чадна. мөн азарган тахианууд донгодохдоо өөрийн чихээ дүлийрүүлэхгүйн тулд хүзүүгээ урагш нь сунгадаг байна.
14
Сарьсан багваахай
Сарьсан багваахайнууд зулзагалахдаа далавчаараа унаж буй зулзагаа барьж авдаг.
15
Опоссум
Тэд сондгой тооны хөхтэй байдаг бөгөөд үүний нууцыг одоо ч эрдэмтэд тайлж чадаагүй байна.
16
Үчимбар
Тэд махчин ирэвсүүд шиг архирч чаддаггүй. Тэдний хэлний дор яс байдаггүй учир гаслах, хуцах, чахрах зэргээс илүү дуу гаргаж чадахгүй.