1
Уксустай сода бөглөрөл гаргаж чадахгүй
Нимбэг эсвэл уксусын хүчилтэй содыг бөглөрсөн усны хоолой руу хийх хэрэггүй. Эдгээр нь гэрийн аргаар бөглөрөл арилгахад тусалж чадахгүй. Хэрвээ их хэмжээний сода хийж дээрээс нь органик хүчил хийх юм бол натрийн ацетатаас болж, их хэмжээний бөглөрөл үүсэх болно. Азотын, хүхрийн болон ортоцфосфорын хүчил нь харин илүү үр дүнтэй. Гэхдээ хүчилтэй ажиллахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хүчил болон тос нь экзотермик урвалд орж, усны хоолой хэт халах магадлалтай.
2
Баттерэйг хөргөж хүчин чадлыг нэмэгдүүлэх
Гар утасны баттерэй эсвэл аккумуляторын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хүйтэн газар байлгах ёстой гэдэг ч энэ бол худал ойлголт юм.
3
Аяганы ёроолд хутгаа ирлэх
Хэдийгээр жижиг хутгыг ийм аргаар бага зэрэг ир оруулж болох ч тэгэхийн тулд та үнэхээр чадварлаг байх ёстой. Ялангуяа 25-30 градусын өнцөг гаргаж барихад маш хэцүү. Үүний оронд хамгийн энгийн хутга ирлэгчийг худалдаж аваарай. Энэ тохиолдолд хутга илүү сайн ирлэгдэж, аяганы тань ёроол шинэ хэвээрээ үлдэх болно.
4
Тусгай хэрэгслийн тусламжтай ногоог нэгэн жигд хэрчих
Та хамгийн үнэтэй хутганы цуглуулгыг ашигласан ч та энэ бүхнийг хэзээ ч тэгш хэрчиж чадахгүй. Энэ бол зөвхөн өндөр мэргэжлийн тогоочийн ур чадвар шаардсан ажил учир та санаа зовохгүй байж болно.
5
Гадилыг тугалган цаасаар ороох
Гадилны үзүүрийг тугалган цаасаар ороовол илүү удаан хадгалах боломжтой гэх ойлголт гэрийн эзэгтэй нарын дунд бий. Туршилт хийн харьцуулж үзэхэд 4 хоног тугалган цаасгүй байсан гадил харласан ч үзүүр нь шинэхэн харагдаж байна. Энэ үр дүнд хүрэхийн тулд температурын нөлөөллийг ашигладаг юм. Зүгээр л халуун сэнсээр үлээлгэхэд л харлах болно.
6
Гадилаар өндөг орлуулах
Гадил хэзээ ч өндгийг орлож чадахгүй. Өндөгний цагааныг элсэн чихэртэй хольж хутгах үед, жигнэмэг болон бялууг илүү зөөлөн болгох хөөс үүсдэг бол, гадилыг элсэн чихэртэй хутгахад огт хөөс үүсэхгүй. Гурил хөөлгөгч нэмсэн ч нэмэргүй гэдгийг санаарай.
7
Халуун цавуу
Халуун цавуугаар бараг л бүх зүйлийг нааж болно гэж хүмүүс боддог. Хэрвээ ямар нэг зүйл тань эвдэрсэн, хугарсан байвал шинийг л худалдаж авна уу гэхээс халуун цавууг ашиглаж тогтоож чадах нь юу л бол. Гэхдээ наах гэж байгаа зүйл болон түүний байгаа орчин чухал хамааралтай гэдгийг бүү мартаарай
Дээрх зүйлсийг та нэг бус удаа туршиж үзсэн байх. Харин одоо эдгээрийг ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэж авлаа. Ойр дотны хүмүүстэйгээ ч мөн хуваалцаарай.