Харагдаж байгаа шигээ тийм ч сайхан биш 10 мэргэжил

"Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?" гэдэг асуулт хүүхэд бүрийн, ялангуяа төгсөх ангийн сурагчдын өмнө тулгардаг хүндхэн асуултын нэг. Ихэнх хүүхдүүд тамирчин, сансрын нисгэгч, загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг. Магадгүй тэдэнд дээрх мэргэжлийг эзэмшсэн хүн нэр алдарт хүрч, баян чинээлэг амьдрах боломжтой мэт санагддаг байх. Ингээд таны бодсон шиг, зурагтаар харагддаг шигээ тийм ч гайхалтай, хялбархан биш 10 мэргэжлийг танилцуулж байна. 

Харагдаж байгаа шигээ тийм ч сайхан биш 10 мэргэжил

1 Загвар өмсөгч

Загвар өмсөгчид дэлхийгээр аялж, дарвуулт завиар зугаалж, нэртэй загвар зохион бүтээгчдийн шинэхэн хувцсыг өмсөж сайхан харагддаг ч үнэндээ тэдний ажил тийм ч амар биш.  Загвар өмсөгч Белла Хадид Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би өглөө бүр уйлдаг байсан. Өдрийн хоолны үеэр, унтахынхаа өмнө гээд байнга уйлдаг байсан. 18 настайдаа 4 сарын турш 14 цагаар ажилладаг байсан болохоор сэтгэлээр их унаж, жоохон ч болов амрах юмсан гэж боддог байсан" гэжээ. Үүнээс гадна тэд таны бодож байгаа шиг тийм ч сайн цалинждаггүй. Хөдөлмөрийн хөлсний статистик тооцоогоор Нью-Йорк хотод моделууд жилд дунджаар 48,130 доллар авдаг гэсэн бол энэ нь Манхаттан дахь иргэдийн дундаж цалингийн дөнгөж 3/1-тэй тэнцдэг байна.

Загвар өмсөгч

2 Мэргэжлийн амтлагч

Энэ ажил нь хүүхдүүдийн боддог шиг тийм хялбар биш. Мэргэжлийн амтлагчид бүтээгдэхүүнүүдийг зүгээр нэг сайн, муу гэж үнэлдэггүй. Тэд хүнсний орц, амт бүрийг нарийн шалгаж, амталж, чанарт нь ч үнэлгээ тавьдаг. Мөн өндөр түвшний анхаарал шаарддаг. Заримдаа тэд хэдэн долоон хоногийн турш нэг л төрлийн бүтээгдэхүүн амтлах тохиолдол ч бий.

Мэргэжлийн амтлагч

3 Зохиолч

"Их хотын секс" кинонд зохиолч Керри Брэдшау алдартай загвар зохион бүтээгчдийн загваруудыг өмсөж, орой бүр дарс шимэн ууж байгаагаар гардаг боловч үнэндээ дан ганц зохиолчийн цалингаар ингэж амьдарч, бүр дөхүүлж ч чадахгүй. Тэдэнд зохиолоо дуусгахад маш их цаг хугацаа, орон зай шаардагдана. 2018 оны тоон мэдээгээр зохиолчдын цалин 2009 онд 10,500 доллар байсан бол 2017 онд 6,080 доллар болж буурчээ. Тэдэнд хэд хэдэн ажил давхар хийх, заримдаа хүнээс хуулбарлах, гэр бүлээсээ санхүүгийн дэмжлэг авах тохиолдол цөөнгүй гардаг. "Bloodlines" түүхэн романы зохиолч Невилл Фрэнкэл зохиолчдод хандан "Зоорь эсвэл хонгилд амьдар. Бүтээлээ дуусгахын тулд ямар ч хамаагүй, бүх л ажлыг давхар хий. Нөхөр эсвэл эхнэр тань цалинтай ажилтай бол санхүүгийн тусламж авахаас бүү татгалз" гэжээ.

Зохиолч

4 Мэргэжлийн видео тоглоомч

Үргэлж дуртай видео тоглоомоо тоглоно гэдэг бараг л бүх хүүхдүүдийн мөрөөдөл байдаг ч  энэ нь бүтэн цагийн ажил болоход таныг нийгмээс бүрэн тусгаарлаж, амьдралыг тань стрессээр дүүрэн болгоно. Мэргэжлийн тоглогч Шон Глаггер ажил нь түүнийг хайртай нэгнээ алдаж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд үйлчлүүлэгч, тоглогчдоосоо өөр хүн бодохоо болиход хүргэсэн талаар дурджээ. Тоглогчид нь өдөрт 12-14 цаг тоглодог ба заримдаа түүнээс ч их тоглож, дарамтад ордог. Оюун санааны дарамтыг даван туулахын зэрэгцээ бие махбодын хувьд ихээхэн хохирол амсдаг аж. 

Мэргэжлийн видео тоглоомч

5 Ресторан ажиллуулах

Ресторан нээхэд ашиг олохоос илүү алдагдалд орох нь түгээмэл байдаг учир энэ салбарт амжилттай ажиллана гэдэг их хэцүү. Thrillist сайтын нийтлэлд баар, ресторан, зоогийн газрын эзэд ажлаа хийх явцад тулгардаг хүнд, бэрхшээлүүдийн талаар дурджээ. Тэд бидэнд ямар ч нийгмийн амьдрал байдаггүй, өдөрт 18 цаг ажилладаг, орлого бага байдаг гэсэн бол ажилчид нь бохир орчинд ажилладаг ба амжилтад хүрсэн ч удаан хадгалж чадна гэсэн баталгаа байхгүй гэжээ.

Ресторан ажиллуулах

6 Тамирчин

Спортын тоглолт үзэхэд бид үргэлж сайн сайхан талыг нь л хардаг. Тоглогчдын ялалт, хөгжөөн дэмжигчдийн бүжиг, ялалтын уухай, их хэмжээний мөнгө, ивээн тэтгэгчид, багууд гэх мэт. Гэхдээ тэдний амжилт, нэр хүнд, эд хөрөнгийг дагаад дарамт, шахалт, олон нийтийн анхаарал ихэсдэг. Тамирчид нэгнээсээ ялгарч, авьяас чадвараа батлах хэрэгтэй болно. Биеийнхээ жижигхэн хэсгийг гэмтээхэд л бүх карьер нь нурах аюултай учир тэд бүх амьдралынхаа турш өөрийн биеэ хөгжүүлж, анхаарах хэрэгтэй болдог. Мөн ихэнх тамирчид олон нийтийн дарамт шахалт, шүүмжийг давж чадахгүй сэтгэл зүйчид хандах нь ч элбэг.

Тамирчин

7 Сансрын нисэгч

НАСА-д ажиллана гэдэг сансар судлаач, сансрын нисэгчдийн хамгийн том мөрөөдөл. Гэхдээ сансрын нисэгчид амьдралынхаа турш өөрийг нь насан туршид нь дагаж мэдэх, хэзээ ч арилшгүй бие махбодын болон сэтгэцийн өвчинд нэрвэгдэх аюултай байдаг. Тэд өөрсдийн амь бие, эрүүл мэндээ ажлынхаа төлөө л зориулдаг. Жишээлбэл таталцлын хүч бага байхад хүний дотоод чих хэвийн ажилладаггүй учир сансрын нисэгчид орон зайн өгөгдөлтэй таарч ажиллаж чадахгүйд хүрч, хөдөлгөөн саардаг. Энэ үед хүний толгой эргэж, ядарч сульддаг учир хэсэг хугацаанд тусгаарлагдах байранд амьдрах хэрэгтэй болдог. Мөн ясны сийрэгжилт хурдан явагдах аюултай.

Сансрын нисэгч

8 Завин дээр ажиллах

Аялагчид дарвуулт завин дээр ажиллах нь дэлхийн хамгийн тансаг, мөрөөдлийн газруудаар зочилж, аялах нэг том боломж гэж хардаг. Үнэн хэрэгтээ дарвуулт завин дээр ажиллаж, амьдрах тийм ч таатай бишээс гадна олон цагаар ажиллах хэрэгтэй болдог. Амралтын өдрөөр хөгжилтэй, зугаатай байдаг ч ажлын өдөр нь ширүүн тулаан шиг байдаг. Өдөрт 3 удаа үйлчлүүлэгчдэд цай хоолыг нь зөөж, тэдний хүсэл, шийдвэрээс хамаарч урт хугацааны төлөвлөгөө, аялал, цагийн хуваарь нь өөрчлөгддөг. Ажилчид өглөө үүрээр сэрж, шөнө дунд хүртэл ажиллаж, олон цагаар ажиллахын сацуу ядарч сульдалгүй, сэргэлэн цовоо байдлаа хадгалах хэрэгтэй болно.

Завин дээр ажиллах

9 Загвар зохион бүтээгч

Fashion Week-д өөрийн загвараа толилуулах нь бүх л загвар зохион бүтээгчдийн мөрөөдөл. Гэхдээ энэхүү амжилтад хүрэх нь тийм ч хялбар биш бөгөөд тэд өөрсдийн коллекцоо дуусгахад олон жилийг зарцуулж, цалингаас цалингийн хооронд л амьдардаг. Загварын ертөнц маш хэцүү, өрсөлдөөн ихтэй байдгаас гадна тэд байнгын шүүмжлэл, дарамтыг даван туулах шаардлагатай болно. Амжилтад хүрсэн нэг нь ихээр хүндлэгдэж, өндөр нэр хүнд, их хөрөнгөтэй болдог бол олонд танигдаагүй нэгэн нь амжилтад хүрч, мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрхүү харгис өрсөлдөөн дунд амьдарсаар байдаг. 

Загвар зохион бүтээгч

10 Байгалийн гэрэл зурагчин

Ямар ч гэрэл зурагчин "National Geographic"-ын байгаль, амьтдын зургийг үзэж, өөрөө энэ байгальд очин зураг дарахыг хүсдэг ч үнэн хэрэгтээ байгалийн гэрэл зурагчдын ажил харагдаж байгаа шигээ амархан биш. Тэд үнэтэй зургийн аппарат, тоног төхөөрөмжөө өөрсдөө худалдаж авдаг. Байгалийн гэрэл зурагчид өөрсдийн амь, амьдралаа эрсдэлд оруулж, аюултай хүнд хэцүү талбарт ажилладаг. Өөрсдийн өмнө нь очиж байгаагүй, таньж мэдэхгүй газарт очиж, зэрлэг ан амьтдын дайралтад өртөж бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй. Объектоо зөв тааруулж авахын тулд нэг байрлалдаа хэдэн ч цагаар хамаагүй зогсох хэрэгтэй болдог учир  гэрэл зурагчдаас асар их тэвчээр шаардагддаг. Мөн нэмж хэлэхэд тэд ихэнх цагаа зураг авахаас илүү авсан зургаа комьпютер дээр янзалж өнгөрүүлдэг.

Байгалийн гэрэл зурагчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()