Нидерланд улсын цагаачдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд тус улс 50 мянга гаруй цагаач хүлээн авсан байна. Тиймээс Цагаачдын асуудал эрхлэх газар ийм аргаар тэдний асуудлыг шийдэх гарц олсон аж.
"Associated Press" агентлагийн сэтгүүлч, хоёр удаа Пулитцерийн шагналт, фото сэтгүүлч Мухаммед Мухейсен сүүлийн хэдэн жил тив дамжин аялж цагаачдын асуудлыг дүрсжүүлэх ажил хийсэн байна. “Миний толгойд үргэлж дараа нь юу болох бол гэсэн асуулт гардаг байлаа. Учир нь хил даваад л тэдний асуудал дуусдаггүй" гэж тэрбээр хэлсэн байна.
Де Койпель хорих ангийн теннисний ширээн дээр Иранаас ирсэн цагаач Реда Эшан хэвтэж байгаа нь
Өнгөрсөн намар Мухейсен шоронд цагаачдын амьдруулах талаар сонсоод "Би эхэндээ ойлгоогүй. Ингэснээр тэдэнд яг хоригдол болсон мэт сэтгэгдэл төрөхгүй гэж үү" гэж бодсон гэнэ.
Мухейсен тус шорон дотор зураг авах зөвшөөрөл авахын тулд 6 сарын турш хөөцөлджээ.
Тэрбээр 40 хоног энд байрлахдаа оршин суугчдын өдөр тутмын амьдралыг хальсанд буулгасан байна.
"Хэдэн арван улсын иргэд энд байгаа. Тэгэхээр бүхэл дэлхий нэг дээвэр дор цугларсан гэсэн үг биз дээ" гэж Мухейсен хэлжээ.
Ясир Хажи Иракт амьдардаг байхдаа үсчин хийдэг байв. Тэрбээр өдгөө Де Койпелийн шоронд эхнэр Гербиатай хамт амьдардаг бөгөөд эхнэрийнхээ хөмсгийг арчилж өгдөг.
Цагаачид тус улсад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бичиг баримт нь гарах хүртэл энд амьдардаг аж. Мухейсен тэдний зарим нь хажууханд нь амьдарч байгаа Нидерланд иргэдтэй нөхөрлөж амжсан тухай дурсжээ.
Де Койпель хорих ангид амьдарч буй 19 настай Афгани цагаач
Алжирын цагаач Мухаммед Бен Салем (зүүн талд), Ливийн Амин Оши нар Де Коипель шоронгийн хашаанд тамхи татаж байгаа нь
Дүрвэгч, цагаачид ажил хийх боломжгүй ч энд Нидерланд хэлээ давтаж, дугуй унаж сурдаг гэнэ.
Мухейсен цагаачдаас ийм газар байгаа нь ямар санагдаж байгаа тухай асуутал "Орох оронтой байгаа учраас аюулгүй санагдаж байна" гэж хариулжээ
Сирээс ирсэн нэгэн дүрвэгч "Энэ улсад шоронд орох хүн байхгүй байна гэхээр ямар аюулгүй орон бэ гэдэг нь харагдаж байна. Тиймээс би энд амьдрахыг хүсч байна" гэж хэлжээ.
Монголоос ирсэн 40 настай Наранбаатар шоронгийн талбайд сагс тоглож байна.