Түүний энэхүү зураг цахим орчинд тавигдсан даруйд хэдэн сая хүнд хүрсэн байна. Тиан зураг нь ийнхүү олон хүнд хүрсэн явдалд гайхсанаа илэрхийлээд "Одоо намайг хосоо хайж байгааг улс даяараа мэддэг боллоо" гэж хэлсэн байна.
Тэрбээр нэг найз нь мөн хамгаалалтын хувцас өмсөөд "Би найз залуутай болмоор байна" гэсэн бичиг барьсан зургаа цахим орчинд байршуулсан болохыг хараад дуурайхаар шийдсэн нь энэ аж.
Тиан мөн нэгэн сонинд өгсөн ярилцлагад "Би 160 см өндөртэй болохоор өөрөөсөө өндөр найз залуутай болмоор байна" гэж хэлжээ
Хамгийн гол нь тэрбээр энэхүү хямралын үед хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд тус зургаа хуваалцсан гэнэ. Түүнчлэн коронавирус туссан хүмүүсийг эмчлэх нь одоогийн гол үүрэг болохыг онцолжээ.
"Би үнэхээр найз залуу хайж байгаа ч гэсэн яг одоо сувилагчийнхаа үүргийг гүйцэтгэх нь хамгийн чухал зүйл болчихоод байна. Бид бүгд бүх хүчээ гаргаж байна энэхүү Уханьд тархаад байгаа өвчнийг дарж чадна." гэж тэрбээр "Weibo" хуудсандаа бичжээ.
Тиан бол Хубэй мужтай хиллэдэг Хунань мужаас Ухань хотод олон тооны коронавирус өвчтэй хүмүүсийг эмчлүүлэхээр илгээсэн эмнэлгийн ажилчдын нэг юм.
Тэрбээр өөрийн ажилладаг Хунанийн уламжлалт Хятад анагаах ухааны судалгааны хүрээлэнгээс сайн дураараа вирусийн эсрэг тэмцэх ажилд нэгдсэн анхны ажилтан байсан гэж мэдээлж байна.
Түүний эцэг эх нь шийдвэрийг нь дэмжиж байсан гэнэ.
Тианы эцэг эмнэлгийн ажилтан бөгөөд 2003 онд SARS-ийн дэгдэлттэй тэмцэж байжээ. Тэрбээр охиндоо хангалттай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал юунд ч санаа зовох хэрэггүй гэж зөвлөсөн байна.
Тиан хамтран ажиллагсадын хамтаар 2-р сарын 11-ний өдөр Ухань хотын Цзянсиа дүүргийн Дахуашан Фанг Канг эмнэлэгт ирсэн бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар энэхүү өвчин 93,160 хүнд халдаж 3,198 хүнний аминд хүрээд байгаа аж.
Эмч нар зөвхөн эм тариа гэлтгүй дуулж бүжиглэж, дасгал хийн өвчтөнгүүдийн сэтгэл санааны байдлыг эмчилж байгаа гэнэ.
Ухань хотод өдгөө нийт халдвар авсан иргэдийн 80 хувь, амиа алдагсдын 90 хувь нь байгаа юм.
2-р сарын 15 гэхэд төв засгийн газар Хубэй хотод гарсан дэгдэлтийг шийдвэрлэхэд туслах зорилгоор улс орны өнцөг булан бүрээс 29,445 эмнэлгийн ажилчдыг цэргийн эмч нартай хамт илгээсэн аж.