Хамгийн өндөр боловсрол эзэмшсэн урлаг, соёлын алдартнууд

Өөрийн карьераа хөөхийн тулд сургуулиа орхисон өчнөөн алдартан байдаг. Тэгвэл хөгжим, кино урлагийн салбарт амжилт олохын хажуугаар өөрийн боловсролдоо ч анхаарч доктор, профессорын зэрэг горилсон сүйхээтэй алдартанууд ч байх ажээ.За ингээд хамгийн өндөр боловсролтой 10 алдартны тухай олж мэдэцгээе.

Хамгийн өндөр боловсрол эзэмшсэн урлаг, соёлын алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шакил О’Нил

Спортод дуртай хөвгүүд спортоор хичээллэхийн тулд л сургуульдаа явдаг шүү дээ. Ялангуяа тухайн спортоороо томоохон амжилт гаргасан бол сургуульдаа үргэлжлүүлэн явна гэдэг нь бараг л боломжгүй зүйл байдаг.

Тэгвэл NBA-ийн 4 удаагийн аварга Шакил О’Нил сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, 2012 онд Маиамигийн Берри Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр манлайллын сэдвээр диплом бичжээ. Бусдад урам зориг хайрласан лектор болохыг хүсдэг О’Нил цаашид хуулийн чиглэлээр мэргэжих бодолтой байгаа гэж сурвалжлагчдад ярьсан байна.

Шакил О’Нил

2 Кен Жонг (Ken Jeong)

“Шарталт” кинонд тоглож өөрийгөө шаггүй инээдмийн жүжигчин гэдгээ баталсан түүнийг дэлгэцийн урлагт хүч үзэхээсээ өмнө эмч байсан гэвэл та итгэх үү? Кен 1995 онд Хойд Каролинагийн Их сургуулийн Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, Калифорни мужид эмчээр ажиллангаа оройн цагаар стэнд-ап комеди хийх болжээ. Өөрийнхөө эмчээр ажиллаж байх үедээ хуримтлуулсан туршлагадаа үндэслэн Доктор Кен хэмээх инээдмийн цувралыг бэлтгэн хүргэж байсныг нь бид мэдэх юм.

Кен Жонг (Ken Jeong)

3 Маим Бялик (Mayim Bialik)

“Их Тэсрэлтийн Онол” цувралын од Маим Бялик Калифорний Их сургуульд неврологийн мэргэжил эзэмшиж, PhD цол хамгаалжээ. Хэтрүүлэн бодох өвчин, хүний гормон хүүхдийн өсөлтөнд хэрхэн нөлөөлдөг талаар голчлон судалж байсан бөгөөд түүний бичсэн "STEM to Story", "Beyond the Sling" номууд уншигчдын гарт хэдийнэ хүрсэн байдаг.

Маим Бялик (Mayim Bialik)

4 Брайан Мэй

Домогт “Queen” хамтлагийн гитарчин маань рок од байхыг хангалтгүй гэж үзэж Эзэн хааны Коллежид сансрын физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Урлагт амжилт олохоосоо өмнө тэрээр сансрын физикээр суралцаж байсан ч алдартай болсон болохоор судалгаагаа орхиод байжээ. Улмаар олон жилийн дараа эрдмийн ажлаа үргэлжлүүлж 2007 онд зэрэг хамгаалсан байна.

Брайан Мэй

5 Жэймс Франко

1999 онд "Freaks and Geeks" бүтээлээрээ цахиур хагалж явсан Жэймс Франко Колумбийн Их сургуулиас Хэл шинжлэлийн магистрийн зэрэг хамгаалсан нэгэн юм. Үүгээр ч зогсохгүй 2010 онд Йелийн Их сургуульд элсэн орж Англи хэлээр PhD зэрэг авах алхмаа эхлүүлсэн байна. 2011 онд Нью-Йоркийн Их сургуульд кино найруулагчийн ангид суралцаж мастерын зэрэг хамгаалжээ.

Жэймс Франко

6 Сигурни Уивер

Олонд танигдахаасаа өмнө тэрээр Йелийн Их сургуулийн Драмын сургуулийн Урлагийн ангийг магистрийн зэрэгтэй төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа түүнд олон талаар тусалсан жүжигчин Мерил Стриптэй танилцжээ.

Сигурни Уивер

7 Дольф Лундгрен

"Rocky 4", "The Expendables" киногоор нь та энэ Шведийн жүжигчнийг таньж байгаа байх. Тэрээр зөвхөн дур булаам, сайхан биетэйгээр зогсохгүй оюун ухааны тал дээр “өндөр хөгжилтэй” хүн юм. Сиднейн Их сургуульд инженерийн ангид суралцан магистр, Бостон дахь Массачусеттсийн Технологийн хүрээлэнд Фулбрайтын тэтгэлэг авч суралцсан тун ухаалаг алдартан.

Дольф Лундгрен

8 Дэвид Дуковни

“X Files” цувралын гол дүр тэрээр Йелийн Их сургуульд Английн утга зохиолын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан ба Америкийн Яруу найрагчдын Академиас нэрийг нь шагналд дэвшүүлж байжээ. Тухайн үед жүжиглэх урлагт суралцаж байсан тэрээр карьерынхаа төлөө докторантурт сурахаа больсон байдаг.

Дэвид Дуковни

9 Роуэн Аткинсон

Бид “Мистер Бин”-ийг бүтээсэн дүрээр нь маанагдуу хүн мэтээр төсөөлдөг бол бодит байдал дээр тэрээр тун ч ухаалаг уран бүтээлч ажээ. 1975 онд Хатан хааны Коллеж Оксфордыг цахилгааны инженерийн чиглэлээр магистрийн зэрэгтэй төгсчээ. Суралцаж байх хугацаандаа жүжиглэж эхэлсэн түүний авьяасыг 1976 онд телевизийн продюссер Жонн Ллоид нээн илрүүлсэн байдаг юм.

Роуэн Аткинсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()