Хүүхдийн төвлөрөх чадварыг сайжруулах 6 арга

Хүүхдүүдийг анхаарал муутай гэж загнах нь элбэг байдаг. Жишээлбэл: гэрийн даалгавараа дутуу сонссон, гадаа удаан тоглосон, гэрийнхээ түлхүүрийг мартсан гэх мэт. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхдүүд төрөхдөө анхааралтай, томоотой төрдөггүй гэдгийг бид мартаж орхидог юм. Хүүхдийн оюун ухаан хөгжлийн Их Сургуулийн сэтгэл судлаач Жейми М.Ховард хүүхдийг анхааралтай болгохын тулд тогтмол сургуулилт хийх хэрэгтэй гэжээ. Ингээд хүүхдэд анхааралаа төвлөрүүлж сурахад нь хэрхэн туслах вэ?

Хүүхдийн төвлөрөх чадварыг сайжруулах 6 арга

1. Хүүхэддээ өдөр бүр нэг даалгавар өг

Гэр орноо эмх цэгцтэй байлгах тал дээр хүүхдийг багаас нь сургах хэрэгтэй бөгөөд энэ нь амьдралын бүхий л нөхцөл байдалд хэрэг болно. Принстоны Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад гэрийн эмх замбараагүй байдал нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Тиймээс өдөр бүр тоглоомоо байранд нь хураах, ороо хураах, ширээ засахад туслах, өөрийнхөө аягыг угаах, хог  хаях гэх мэт жижиг даалгаварыг даалгах хэрэгтэй. Ингээд таны хүүхэд аливаа зүйлийг төлөвлөх чадварт суралцаж, чухал даалгаваруудыг дараа нь гэж шилжүүлэхгүй.

2. Спортоор хичээллүүлэх

Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд төдийгүй булчингийн хөгжил, тархины үйл ажиллаганд тустай. Үүнийг Омер Халисдемрийн нэрэмжийн их сургуулийн эрдэмтэд батласан байна. Спортоор хичээллэх үед тархины цусан хангамж сайжрах бөгөөд энэ нь тархинд хүчилтөрөгч болон глюкозыг дамжуулж, оюун ухаан болон төвлөрөлтөнд сайнаар нөлөөлдөг гэнэ.

Хөл бөмбөг, гар бөмбөг, бөх, сэлэлт, бүжиг гээд хүүхдийнхээ сонирхож буй спортын төрөлд хүүхдээ явуулаарай. Ингээд өөрийн дуртай спортын төрлийг олж чадсан хүүхдэд тань нэмэлт хөдөлгөх хүч хэрэггүй болно.

3. Амьсгалын дасгал хийлгэх

Багштайгаа харилцах харилцаа, үеийнхэнтэйгээ харилцах харилцаа, гэрийн даалгавар хийх гэх мэт олон шалтгаанаар хүүхдүүд хүндрэлтэй учрах магадлалтай. Уэйний Их Сургуулийн хийсэн судалгаанаас харахад амьсгалын дасгал хийх нь зүрхний цохилтыг удаашруулж, амархан тайвшрах, асуудлыг шийдвэрлэх анхаарлыг нэмэгдүүлэхэд тустай гэжээ.  Амьсгалын дасгалыг дараах байдлаар хийх нь илүү үр дүнтэй.

Дасгал 1. Хүүхэд орон дээр хөл нь тэгш, гараа биеийнхээ дагуу байрлуулж хэвтэнэ. Нэг, хоёр тоон дээр удаан амьсгал авч, нэг-хоёр- гурав тоон дээр амьсгалаа гаргана. Цээж болон мөр хэсэг дээш өргөгдөх ёсгүй.

Дасгал 2. Хүүхэд гараа буулгаж, тэгш зогсоно. Толгойгоо доош унжуулж амьсгал аваад дараа нь толгойгоо бага зэрэг дээш аяархан амьсгал гаргаж, дараа нь толгойгоо дээш өргөж тааз руу хараад үлдсэн амьсгалаа гаргана. Энэ үед хүзүүний булчин сул байх хэрэгтэй.

Дасгал 3. Хүүхэд номхон зогсож, гараа нурууныхаа ард авч барина. Нэг- хоёр тоон дээр амьсгал авч, нэг-хоёр-гурав тоон дээр амьсгаагаа гаргана. Цээж болон мөр хөдлөх ёсгүй гэдгийг санаарай.

4. Хүүхэд цагтаа унтаж амрах хэрэгтэй

Калифорнийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад бат бөх унтаж амрах нь бүтэн өдрийн турш хуримтлуулсан мэдээллийг боловсруулахад тусалдаг болохыг тогтоосон байна. Тиймээс өглөө сэрсний дараа зөв шийдвэрийг гаргахад хялбар байдаг гэнэ. Харин дутуу нойртой хонох нь бие организмын дааврыг тэнцвэргүй болгож серотонин, дофамин, кортизолын түвшинг нэмэгдүүлдэг учир бид өглөө ядарсан байдалтай сэрдэг аж.

21:00 - 00:00 цагийн үед бат бөх унтсан байх хэрэгтэй бөгөөд энэ үед мелатонин буюу нойрны даавар  их хэмжээгээр ялгардаг байна. Бригхэм Янгын их сургуулийн эрдэмтдийн 2000 сурагчид дээр хийсэн судалгаанаас харахад насны эрэмжээр бага унтаж байсан хүүхдүүд хичээлдээ илүү сайн байна гэнэ. 10 настай хүүхэд 9 - 9,5 цаг, 12 настай хүүхэд 8 - 8,5 цаг, 16 настай хүүхэд - 7 цаг унтаж байжээ.

5. Гар утас болон бусад төхөөрөмж ашиглах хугацааг багасга

Эцэг эхчүүд ямар нэг чухал зүйл хийж байх үедээ хүүхдийнхээ анхаарлыг өөр зүйлд татахын тулд гар утас, таблет зэргийг хүүхэддээ өгдөг. Сонирхолтой нь Висконсины Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад гар утасны дэлгэцнээс ялгардаг цэнхэр туяа нь хүүхдүүдэд тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Гэвч, гар утасыг тогтмол хэрэглүүлэх нь ой тогтоолт, хараанд сөргөөр нөлөөлж, нурууг нь бөгтөр болгох аюултай. Тиймээс хүүхдийн ухаалаг гар утас, ашиглаж буй цаг хугацааг хязгаартай болгох хэрэгтэй. Энэ байдлаас хүүхдээ аврахын тулд хамтдаа зугаалж, хамт оройн хоол хийж, эсвэл эвлүүлдэг тоглоом тоглож болно шүү дээ.

6. Тоглоомны тусламжтайгаар ой тогтоолтыг сайжруул

Эвлүүлдэг тоглоом, лего гэх мэт хүүхдийн анхаарлыг хөгжүүлэх боломжтой тоглоом маш их бий. Хүүхэддээ сонголт хийх эрхийг нь өгч хамт тоглоорой. Таны дэмжлэгтэйгээр хүүхэд тань хамгийн хэцүү даалгаварыг ч хялбархан шийдэж чадна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()