Өмнөд Солонгосын хачирхалтай 15 уламжлал

Өмнөд Солонгосын талаар дэлхий дахин багагүй мэдлэгтэй байдаг болов уу. Жишээлбэл: Өмнөд Солонгос нь гоо сайхны мэс заслын хувьд мэргэшсэн орон гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл тэд яагаад шинэ байрны найранд очихдоо ариун цэврийн цаас бэлэгдлэдэг юм бол? Эсвэл хосоо сонгохдоо насны зөрүү хамгийн бага байхаар сонгодог юм бол? Энэ талаар сонирхолтой мэдээллийг бид танд хүргэе.

Өмнөд Солонгосын хачирхалтай 15 уламжлал

1. Солонгос хүүхдүүд Европын үеийн хүүхдүүдээсээ ахмад байдаг

Өмнөд Солонгос нь насыг тоолох өвөрмөц системтэй. Дөнгөж төрсөн хүүхдийг гэдсэнд байсан хугацаатай нь нийлүүлж нэг настай хүүхэд гэж авч үздэг байна. Ингээд шинэ жил гарахад хүүхэд шууд хоёр настай болж байгаа гэсэн үг юм.

Юн Соль 12-р сарын 31-ний өдөр төржээ. Гэвч хэдэн цагийн дараа 1 сарын 1 болоход бяцхан охин шууд хоёр настай болсон аж. Магадгүй энэ насны ялгаа сургууль цэцэрлэгт орох үед илт ялгарах болов уу.

Зүүн Азийн орнуудын хувьд энэхүү хачирхалтай тоолол аль хэдийн үгүй болсон ч Өмнөд Солонгосын хувьд идэвхитэй ашиглагдаж байгаа аж.

«2-настай» Юн Соль эцэг эхийнхээ хамтаар

Солонгосчууд Солонгост амьдарч байгаагаа ч мэдэхгүй байх магадлалтай

2. Солонгосчууд Солонгост амьдарч байгаагаа ч мэдэхгүй байх магадлалтай

Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ын болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Чжэ Ина нар 1945 оноос хойш хагаралдсан Хойд, Өмнөд Солонгосыг дахин нийлүүлэх зорилготой түүхэн уулзалт.

“Солонгос” гэдэг үг эртний Корё улсаас гаралтай бөгөөд энэхүү улс нь 1392 он хүртэл Солонгосын хагас арлын газар нутаг дээр оршиж байжээ.  Үүний дараа солонгосчууд өөрийн улсыг Чосон хэмээн нэрлэсэн байна. Харин Солонгос буюу Кореа гэх нэрээр гадаадын иргэд нэрлэсээр л байсан аж.

1945 онд Солонгос улс Хойд болон Өмнөд Солонгос хэмээн хуваагдсан бөгөөд энэ үед “Чосон” нэр Хойд Солонгост үлдэж харин Өмнөд Солонгосчууд өөрсдийгөө “Хангук” гэж нэрлэх болсон байна. Энэ нэршил одоог хүртэл хэвээр бий.

3. Солонгосчуудын хувьд 1 насны зөрүү гэдэг маш чухал

Хүнтэй танилцах үедээ солонгосчууд хамгийн түрүүнд насыг нь асуудаг. Харин европчуудын хувьд энэ бүдүүлэг зүйл мэт санагдана. Гэвч солонгосчуудын хувьд нас гэдэг маш чухал зүйл бөгөөд насны эрэмбээр тэд тухайн хүний эзлэх байр суурийг тодорхолдог байна.

“Солонгос болон Солонгосчууд” номны зохиолч бичихдээ: Тантай хамт сурдаг хүүхэд таниас нэг насаар ах гэж бодъё. Эхлээд та хоёр нэг нэгнийгээ “та” гэж дуудах боловч насаа мэдсэний дараа тэр таныг “чи” гэж дуудаж харин та түүнийг “та” гэсэн хэвээр л байх болно.

Хамгийн дотны найз тань таниас ах байх үед та түүнийг нэрээр нь дуудах ёсгүй бөгөөд “том ах” гэсэн үгийн нэртэй нь хамт ашиглах боломжтой. Өөрөөсөө дүү болон үеийн хүмүүстэй харьцахдаа нэрээр нь дуудаж болно.

Солонгосчууд Солонгост амьдарч байгаагаа ч мэдэхгүй байх магадлалтай

4. Бэлгэн дээр маш их анхаарал хандуулдаг

Мөнгө бэлэглэх нь сайны дохио боловч та хамаатан, хайртай хүн, найздаа мөнгө бэлэглэж болохгүй бөгөөд бэлэг авч буй хүн миний дотны хүн намайг мэдэхгүй байна хэмээн гомдох магадлалтай. Тиймээс брэндийн хувцас, сүүлийн үеийн гажет, гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлэглэх нь хамгийн тохиромжтой.

Солонгосчууд шинэ байрны найранд очихдоо ахуйд шаардлагатай зүйлийг ихэнхидээ бэлэглэдэг. Жишээлбэл: угаалгын нунтаг, ариун цэврийн цаас, саван гэх мэт. Солонгосчууд ариун цэврийн цаасны уртаар тухайн хосуудын гэр бүл хэр удаан тогтох болохыг мэдэж болдог гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тиймээс хэдий чинээ урт цаас бэлэглэсэн байна төдий чинээ та хоёр урт удаан хугацааны турши амьдарна гэсэн үг юм. Ариун цэврийн цаас стандарт хэмжээтэй байдаггүй гэдгийг санаарай.

5. Солонгосчуудын мухар сүсэг

Найзынхаа дээгүүр давж гарвал найз нь өсөхгүй гэдэгт солонгосчууд 100% итгэлтэфй байдаг гэнэ. Үүнээс гадна чухал уулзалт, шалгалтын өмнө солонгосчууд далайн гаралтай бүтээгдэхүүн идэхгүй. Эс тэгвээс далайн замган дээр хальтирч бүх зүйл бүтэлгүйтнэ гэж үздэг байна.

6. Хэт богино банзал болон хаалттай энгэр

Солонгос охид бүсгүйчүүд мини-банзал өмсөх дуртай байдаг хэдий ч цээж, энгэрээ төдийлөн ил гаргадаггүй байна. Гэтэл ХХ зууны эхэн үед тэд шал шүүрдэж болохуйц урт банзал өмсөж байсан бол дээгүүрээ мөрөн дээр тохсон нөмрөг мэт хэт богино цамцыг өмсөж байжээ.

“Шүгэлтэй малгай өмсөх гэж үү. Яагаад болохгүй гэж” хэмээн нэгэн Инстаграмын хэрэглэгч охин зурагны дор сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Солонгост ялангуяа Сөүлд өөрийн гадаад төрх, хувцаслалтандаа маш их анхаардаг учир төрөл бүрийн гоёл чимэглэлийн зүйлсийг зүүх нь элбэг байдаг юм.

7. “Эхээс төрсөн соло”

Хосгүй хүмүүсийг солонгосчууд “соло” гэж нэрлэдэг бөгөөд амьдралдаа нэг ч удаа хостой байгаагүй хүмүүсийг “эхээс төрсөн соло” (모태솔로) гэж нэрлэдэг аж. Ихэнхидээ хүмүүс хэнтэй ч болзож байгаагүй гэдгээ нуухыг хичээдэг. Зөвхөн багын найзууд нь л тэднийг ярианы сэдвээ болгож шоолж шоглосноор олны өмнө ил гаргах магадлалтай.

8. Хуримын ёслолын үеэр ихэнхидээ сүйт бүсгүйн цэцгийг хэн барих талаар тохиролцдог

Тиймээс сүйт бүсгүйг цэцэг шидэх үед цэцгийг барьж авахын тулд зочид дундаас нэг л эмэгтэй цэцэг рүү гүйдэг байна.

Хуримын ёслолын үеэр залууст бэлэглэсэн мөнгийг нь эцэг эх нь авдаг аж. Учир нь эцэг эхчүүд нь бүх зүйлийг зохион байгуулдаг юм.

15 жилийн өмнө Өмнөд Солонгост ижил овогтой хүмүүсийг гэрлэхийг хориглодог байжээ. Гэвч 2005 оноос энэ хуулийг зөвхөн цусан төрлийн холбоотой ижил овогтой хүмүүс гэрлэхийг хориглоно гэж өөрчилсөн байна.

9. Шинэ жилийн эхний өдөр буюу 1-р сарын 1 рүү шилжих шөнийг солонгосчууд өөрөөр тэмдэглэдэг

Тэд хамгийн ойр байрлах уул, эсвэл дов руу гарч нар мандахыг хүлээдэг байна. Бас халуун цай, дулаан хөнжил зэргийг авч далайн эрэг рүү явдаг бөгөөд нар мандахыг харж, хүслээ шивнэдэг аж.

10. Хамгийн алдартай лекц

Энэхүү лекцийг “гэрлэлт болон гэр бүл” хэмээн нэрлэдэг бөгөөд уг хичээл нь 3 сарын турш үргэлжилдэг байна. Оюутнууд сар бүр шинэ хостой болох ёстой гэнэ. Тэд лекцэн дээр хамтдаа сууж, төрөл бүрийн даалгаварыг биелүүлэх ёстой байдаг. Жишээлбэл: хамтдаа кино үзэх, утсаар ярих гэх мэт. Энэ нь хайр сэтгэлийн холбоо гэгч юу болохыг ойлгуулахад чиглэгдсэн байдаг аж.

Үүнээс гадна: болзоо эсвэл төрсөн өдрийг хамгийн бага зардалтайгаар зохион байгуулах, хуримын зардлыг тооцоолох гэх мэт. Анги бүрт хүйсийн харьцаа ижил биш байдаг учир заримдаа оюутнууд хүйс үл харгалзаж, хос болдог байна.

11. Зарим супермаркетуудад бараагаа төдийгүй тэжээвэр амьтнаа хадгалах камер бий

Тэжээвэр амьтны камерт дулаан орчин, зөөлөн гэрэл, шалан дээр нь хулдаас байдаг. Мэдээж, овчаркийг энэ камерт суулгаж болохгүй боловч солонгосчууд жижиг нохойг илүүд үздэг.

12. Солонгосчууд шулуун шударга зантай

Солонгосын иргэн Хеён Оросод амьдарч байсан бөгөөд дараа нь эх орон руугаа буцсан юм. Өөрийн Pikabu-ийн аккаунтдаа тэрээр Орос Солонгос хоёрын талаар харьцуулалтыг хийжээ. Ихэнхидээ солонгос болон оросын ажлын нөхцөл байдлыг  харьцуулдаг.

Жишээлбэл:  Хэрвээ оросод хэн нэгэн ажлын байран дээрээ байхгүй тохиолдолд ариун цэврийн өрөө орсон бол тэд “Тэр алга байна. 5 минутын дараа залгаарай" гэж хэлнэ. Харин Солонгост “тэр ариун цэврийн өрөө” орсон гэж шууд хэлнэ.

13. Хогоо буруу ангилсан тохиолдолд их хэмжээний торгууль ноогдуулна

Өмнөд Солонгосын нийслэл болох Сөүлд бүх хогийг шил, цаас, хүнсний хог хаягдал, хуванцар гэж ангилдаг. Энэхүү журмыг баримтлаагүй тохиолдолд 1000 долларын торгууль ноогдуулдаг.  Тусгай хог хаях цэг гэж байдаггүй учир хогтой уутыг гудамжинд гаргаж тавидаг бөгөөд хогны машин ирж авдаг байна.

Солонгост дахин боловсруулах боломжтой тусгай хогны уут зарагддаг. Эдгээр нь өнгөөрөө ялгардаг байна. Жишээлбэл: хүнсний хог хаягдалд зориулж шар уут, ахуйн хог хаягдалд зориулж цагаан уутыг хэрэглэдэг гэнэ.

Бусад төрлийн уутыг хэрэглэх хориотой бөгөөд гудамжинд их хэмжээний камер байдаг учир иргэдийг ихээр торгодог аж.

14. Солонгосчуудын хувьд танидаг хүнийхээ өмнө эвгүй байдалд орох нь хамгийн аймшигтай

Солонгосчууд гадаад төрх болон биеэ авч яваа байдалдаа маш их анхаарал хандуулдаг. Жишээлбэл: хэрвээ танидаг хүнийхээ өмнө эвгүй байдалд орсон бол тэд энэ байдлыг харсан хүнтэйгээ цаашид харилцахгүй байх магадлалтай. Хэн нэгэн гудамжинд хальт гишгэх юм бол тэд түшиж гар өгөхгүй.

Залуу хосын болзоон дээр нэгэн хачирхалтай зүйл болсон байна. Болзоонд явсан эмэгтэй гол руу унасан аж. Харин энэ үед найз залуу нь уснаас гаргаж авахын оронд түүнээс холдож зогсжээ. Түүний хувьд эргэн тойронд буй хүмүүс энэ байдлыг анзаараагүй байх нь чухал.

15. Солонгос аюулгүй байдлыг маш сайн сахиулдаг

Өмнөд Солонгос нь ард иргэдийнхээ аюулгүй байдлыг маш сайн хангадаг.  Хэдийгээр Солонгос улсад хулгайн хэрэг гардаг ч ихэнхи тохиолдолд ямарваа нэгэн зүйлийг үлдээгээд буцаж ирвэл байсан байрандаа байж л байх болно.

“Дарсны дэлгүүр тун удахгүй нээгдэх хэдий ч хүргэлтийн дарсыг дэлгүүрийн үүдэнд үлдээсэн” байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()