Нойрсож буй гүнжийн үлгэрийн "сэтгэлд сэвтэй" нууц

Диснейн ихэнх кинонууд аз жаргалтай төгсдөг. Гүнж нар үргэлж үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй байдаг. Үүнээс гадна тэд хэнийг ч дурлуулахаар уянгалаг хоолойтой, харин ханхүү нар нь үргэлж царайлаг байж таарна. Энэ мэт өгүүлэмж кино болгонд гардаг. Гэхдээ тэд түүхийг өөрчлөх дуртай ажээ. Үүний нэг нь нойрсож буй гүнжийн түүх юм. 

Нойрсож буй гүнжийн үлгэрийн "сэтгэлд сэвтэй" нууц

Бидний сайн мэдэх энэхүү хүүхэлдэйн сэдвийг өгсөн үлгэрийг Италийн яруу найрагч Жанбаттиста Базиле "Нар сар ба Талиа" нэртэйгээр бичиж байжээ. Энэхүү үлгэр нь түүний 1634 онд хэвлүүлсэн “Pentamerone” хэмээх шидэт үлгэрийн цоморлигт багтсан байна.

Диснейн нойрсож буй гүнжийг хүн бүр мэднэ.

Аврора маш үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй. Мөн тэрээр гайхалтай хоолойтойгоос гадна амьтадтай маш сайн найзууд байна. 

Мэдээж Диснейн кино бүхэн аз жаргалтайгаар төгсдөг учир эцэст нь тэр ханхүүтэй гэрлэж гүнж болно. 

Диснейн түүхээр бол гайхалтай байгаа биз.  Гэхдээ үүний эх хувилбар нь нэлээн хүнд сэдэвтэй эртний үлгэр ажээ. 

Диснейн хувилбараар ханхүү Филипп Аврораг жинхэнэ хайрын үнсэлтээр сэрээдэг. 

Мэдээж Диснейн хувилбар үнэн түүхийг далдалсан юм. 

Зохиолын эх хувилбар болох үлгэрт өгүүлдгээр, тэрээр маалингын өргөсөнд хатгуулж ухаан алдан унасан байв. Нэгэн хаан санамсаргүй шатаар дээш гарч, түүнийг цамхгаас олдог. 

Хаан түүнийг үнсэж сэрээгээгүй, үнэндээ хүчирхийлсэн байна.

Ингээд бүсгүй ухаангүй байхдаа хааны ихэр хүүхдийг төрүүлжээ. Ихрүүдийн нэг нь тэрхүү өргөсийг авч төрснөөр бүсгүй гэнэт сэржээ.  

Сэрэнгүүтээ ээж болсноо мэдээд тэрээр маш их гайхшралд автаж орхив. 

Хаан Аврора дээр эргэн ирээд түүнийг сэрчихсэн, бүр ихэр хүүхэдтэй болсныг мэдээд шоконд оржээ. 

Хаан түүнд хаант улсруугаа эргэж явах ёстой, Аврора болон ихрүүдийг авахаар эргэж ирнэ гэж хэлээд буцжээ. 

Хаан унтаж байхдаа Аврорагийн нэрийг дуудахыг сонсоод хатан нь бүх үнэнийг олж мэднэ. Тэрээр ихрүүдийг явуул хэмээн Аврорад захидал хүргүүлжээ. 

Аврора ихрүүдээ илгээтэл тогоочдоо тэднийг хороож, махаар нь хоол хийхийг тушаажээ. 

Тогоочид ийм зүйл хийх зориг байгаагүй учир тэрээр хаанд оронд нь хурганы махаар хоол хийж өгчээ. 

Үүний дараа хатан хаан Аврораг авчирч амьдаар нь шатаахаар шийдсэн байна. 

Азаар хаан бүгдийг мэдэж, түүнийг өөрийг нь галд шатааж орхижээ. 

Ингээд Хаан Аворора хоёр гэрлэж, амар сайхандаа жаргажээ. 

Анхны үлгэр дээр Аврора хүчиндүүлснийхээ дараа аз жаргалд хүрчээ. Гэхдээ мэдээж Диснейн хувилбар илүү санагдаж байгаа биз. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()