1
“Grotta Palazzese” ресторан, Итали
Маре эргийн Полиньяно агуйд байрлах энэхүү ресторан нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд оройн амтат зоог барихад гайхалтай тохирох газар юм.
2
Шишильян, Рон-Альп, Франц
Францын Шишильян хотын дэргэд 2000 метрийн өндөртэй Мон Эгий хэмээх үзэсгэлэнт уул бий. Мон Эгий бүх талаасаа маш эгц учир “хүрч боломгүй уул” хэмээгддэг. 1942 оныг хүртэл энэхүү уулан дээр хэн ч гарч чадаагүй байна. Хаданд авиралтын спортын эх үүсвэр энэ уулнаас тавигдсан гэх яриа бий.
3
Науру, Микронези
Науру нь 10000 хүн амтай жижиг арлын улс юм. Уг арлын талаар хүмүүс бараг л мэддэггүй учир жуулчдын хөл хөдөлгөөн хамгийн багатай байдаг гэнэ. Науруд олон зуун км хүний хөл хүрээгүй арал, ой байдаг.
4
“Taktsang Lhakhang” сүм, Бутан
XVII-р зуунд баригдсан энэхүү сүм нь хадны ирмэг дээр буюу Паро хөндийн дээр 1000 метрийн өндөрт байрладаг. Сүмийг буддын номлогч Падмасамбхаваг бясалгал хийх зорилгоор барьсан байна. Тэрээр 3 жил, 3 сар, 3 долоо хоног, 3 өдөр, 3 цагийн турш бясалгал хийжээ.
5
Альбаррасин, Испани
Испанийн хойд зүгт байрлах Альбаррассин хот нь хадны сүг зураг (Левантын түүхийн өмнөх үеийн соёлын илэрхийлэл) болон Picaportes хэмээх хаалганы бариулаараа алдартай. Хотын хаалганы бариул бүрийг эртний уламжлалт, технологиор хийсэн байдаг юм.
6
“Aescher” буудал, Швейцар
Энэхүү буудал нь Альпын өндөрлөг дээр байрладаг учир явган эсвэл олсон замаар явж хүрдэг. Тиймээс уг зочид буудал 4-10 сарыг хүртэл ажилладаг аж. Нэг өрөөнд дөрвөн хүн байрлах боломжтой бөгөөд ариун цэврийн өрөө болон угаалгын өрөө нь нийтийнх байдаг гэнэ. Энгийн хэрнээ амттай уламжлалт хоолыг “Aescher” буудал үйлчлүүлэгчиддээ санал болгодог.
Жуулчид зөвхөн явган аялал хийх, өндөр уулын гайхамшгийг мэдрэхийн тулд, түүхэн дурсгалт музейгээр аялахын тулд энэхүү уулан дээр ирдэг байна.
7
Хайку шат, Хавай
Хавайн Оаху арлаар дамжих энэхүү шатыг “тэнгэрт хүргэх шат” хэмээн нэрлэдэг. Уг шат нь 3992 гишгүүртэй, далайн түвшнээс дээш 850 метрийн өндөрт хүргэж, үзэсгэлэнт арлыг өндрөөс харах боломж олгодог.
8
Тингвадлаватн нуур, Исланд
Энэхүү нуур нь Тингвеллирын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд нуурын бүх арлууд нь галт уулын гаралтай аж. Харин нуурын доторх хагаралууд нь уг газар Европ болон Америкийн тектоник хавтангуудын зааг болохыг илэрхийлнэ.
9
Шефшауэн хот, Марокко
Шефшауэн бол Мароккогийн баруун хойд зүгт байрлах Шүрэн уулын налуу дээр байрладаг жижиг хот юм. Энэхүү хот 1471 онд байгуулагдсан бөгөөд 1920 он хүртэл ердөө 3 жуулчин л очиж байжээ. Харин одоо Шефшауэн хот нь өөрийн эртний байшингуудаараа алдартай. Бүх байшинг цэнхэр өнгөөр будсан нь шашинтай холбоотой гэнэ. Лалын шашинтнуудаас гадна Шефшуанд удаан хугацааны турш еврей-сефардууд амьдарч байсан бөгөөд тэдний хувьд цэнхэр өнгө гэдэг нь залбирлын багс болох талитыг илэрхийлдэг байжээ.
Харамсалтай нь энэ хот Мароккогийн хар тамхины наймааны гол цэг юм.
10
Лорд-Хау арал, Австрали
Лорд Хау арал хөл хөдөлгөөн маш багатай бөгөөд жилд 400 жуулчин энэхүү арлыг зорьдог гэнэ. Энэ нь байгалийн үзэсгэлэн болон шүрэн арлын “гэр” болох усыг хамгаалах зорилготой аж.
11
Бишоп цайз, Колорадо
Дэлхийн хамгийн сонирхолтой хийцтэй цайзнуудын нэг бөгөөд үүнийг барилгачин Жим Бишоп ганцаараа барьсан аж.
12
Уакачина, Сечурагийн цөл, Перу
Уакачина тосгонд 100 гаруй хүн амьдардаг. Эртний домгоос харахад, нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй усан санд орж байх үедээ залуу анчны гарт орсноос болж үүссэн гэнэ. Бүсгүй зугтаж амжсан ч усан сан нуур болж хувирчээ. Зугтаж буй бүсгүйн даашинзны хормой нь Уакачины эргэн тойронд буй манхан болсон бөгөөд харин бүсгүй лусын дагина болж нуурандаа амьдардаг гэх домог бий.
13
Бастайн гүүр, Герман
Бастайн гүүр нь Саксонид байрладаг бөгөөд XIX зууны үеийн инженерчлэлийг гайхалтай харуулсан юм. Энэхүү гүүрийг анх 1824 онд модоор барьсан боловч 4 зууны дараа илүү бат бөх элсэн чулуугаар барьжээ. Гүүрний урт 76,5м хүрнэ.
14
Лептис-Магна, Ливи
Өмнө нь Лептис -Магна хот Ромын засаглалын хамгийн чухал хотын тоонд багтдаг байсан бөгөөд төлөвлөлтийн онцлогоос нь хамаарч “Африкийн Ром” хэмээн нэрлэжээ. Харин одоо түүний буурь нь адал явдал хайж буй хүмүүсийн хувьд гайхалтай газар юм. Тиймээс хэрвээ та эртний Ромын түүхэн дурсгалт газраар аялахыг хүсэж байвал Ливийг зориорой.
15
Алькасар, Испани
Сегови дахь Алькасар нь эртний Испанийн хаадын цайз бөгөөд Эресма болон Кламорес голын бэлчирт байрлах хадан дээр оршдог. Энэ нь Гуадаррама уултай ойр гэсэн үг юм. Алькасарыг анх цайз маягаар барьж байсан ч хааны ордон, улсын хорих анги, хааны артильерийн академийн үүргийг хүртэл гүйцэтгэж байжээ.