Замын хар тос руу унаж, үхлийн ирмэг дээр байсан нохойг аварчээ

Аргентины "Proyecto 4 Patas" хэмээх ашгийн бус байгууллагынхан саяхан замын хар тостой нүх рүү унаж, хөдөлж ч чадахгүй болсон нэгэн нохойг аварчээ. Их хэмжээний хар тос бүхий нүхрүү унаж, бүх биед нь тос нэвчин танигдахын аргагүй болсон хөөрхийлөлтэй нохойг аврах жилд сайн дурынхан, гал сөнөөгчид, энгийн хүмүүс хүртэл сэтгэл гарган, гар бие оролцжээ. 

Замын хар тос руу унаж, үхлийн ирмэг дээр байсан нохойг аварчээ

Тэр чигтээ хар тосонд бүрхэгдсэн өрөвдөлтэй нохойг ойролцоох газрын хүүхдүүд олж, эцэг эхдээ мэдэгдэн даруй тусламж дууджээ. Сайн дурын 8 хүнээс бүрдсэн баг нохойн биеийг битүү бүрхсэн 50 литр тосыг цэвэрлэх ажилд, нийтдээ 9 цаг зарцуулсан байна. 

Хөөрхий нохой Аргентины Либертад хотын ойролцоо нүхэнд унасан байсан бөгөөд тусламж эрэн хуцаж байхыг хажуугаар нь явж байсан хүүхдүүд анзаарчээ. 

Хүүхдүүдийн эцэг эхчүүд тэр даруй сайн дурын гал сөнөөгчдийг дууджээ. 

Аврагчид ирж нохойг нүхнээс гаргасан ч түүний биеийг бүрхсэн их хэмжээний хар тосыг арилгахад нэмэлт хүч хэрэгтэй байсан учир тэд фэйсбүүкт тусламж хүссэн пост оруулсан байна. 

Ингээд "Proyecto 4 Patas" ашгийн бус байгууллагын сайн дурын ажилчид нохойг угааж, цэвэрлэхээр иржээ. 

Тэд "Анх нохойг харахад үнэхээр сэтгэл өвтгөм байсан. Хөөрхий нохой хар тосонд битүү бүрхэгдэж, нүд, чих, хамар, ам нь ч ялгагдаж харагдахгүй болсон байсан." хэмээн ярьжээ.

Нутгийн оршин суугчид тэрхүү хар тосыг арилгахаар тусгай зориулалтын тос авчирч өгсөн ч тос хүрэлцээгүй учир сайн дурынхан өөрсдийн мөнгөөр нэмэлт бодис болон шаардлагатай бусад зүйлсийг худалдан авчээ. Мөн тэд нохойг илүү тухтай газар аваачсан байна. 

Бүхэл бүтэн 9 цагийн цэвэрлэж, угаасны эцэст тэрээр сая нэг жинхэнэ төрхөө олсон байна. 

Нохойн нэрийг Алое гэдэг бөгөөд эл өдөр тэрээр дахин төрсний баяраа тэмдэглэсэн ч болохоор юм. 

Ийнхүү сайхан сэтгэлт хүмүүсийн хүчин чармайлтын ачаар нэгэн нохой аврагдаж, шинэ амьдралаа эхлүүллээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()