Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ

Өнөө үед ижил хүйстнүүдийн гэрлэлт хэвийн үзэгдэл болж байна. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн хачирхалтай үйл явдлууд ч газар авсаар. Их Британийн нэгэн чинээлэг гэй эр, охиныхоо салсан найз залууд дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болоод зогсохгүй хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэд одоо нэг байшинд хамт амьдардаг бөгөөд адал явдалт, уянгын драм мэт энэ бүлийн түүх нэг хэсэгтээ л шуугиан тарьсан юм. 

Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ

Их Британийн гэй саятан Барри Дрюитт-Барлоу (Barrie Drewitt-Barlow) 32 жил хамт амьдарсан эхнэрээсээ (ижил хүйстэн эр) салахаар шийджээ. Учир нь Барри охиныхоо салсан найз залуу болох 25 настай Скотт Хатчинсонд (Scott Hutchinson) ухаангүй дурласан аж. 

50 настай Барри, 55 настай Тони  нар 1999 онд Их Британийн анхны гэй эцэг эхээр бүртгэгдэж байжээ. Тэд гал халуун харилцаатай байсан ч Барри охинтой нь өмнө нь болзож байсан, туслах залуудаа дурласнаар тэдний харилцаа дуусгавар болсон юм. 

Барри өдгөө 5 хүүхдийн эцэг боловч гэр бүлээ өнөр өтгөн болгохыг хүсэлтэй байгаа гэнэ. Тэд ихэр охидтой болохыг хүсэж байгаа бөгөөд гурван 7 хоногийн дараа мэс заслын тусламжтайгаар хүслээ биелүүлэх гэнэ. 

Өдгөө гэр бүлийн 3 эр маань Флорида дахь 10 өрөө бүхий тансаг хаусдаа хамт амьдарч байна. Гайхалтай нь хуучин эхнэр, охин хоёр нь шинэхэн хосуудын харилцааг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй Тони нь  Барри, Скотт нарын ихрүүдийн загалмайлсан эцэг болохоор шийджээ.

Барри "Манай гэр бүл энгийн бус гэдгийг би мэднэ. Энэ хайр, харилцан зөвшилцөл дээр тогтсон боловч хамгийн чухал нь хүүхдүүд байх болно" гэжээ. 

Барри, Скот нар 9 сарын турш харилцаагаа нууцалсан боловч саяхнаас бүх үнэнээ илчилж, гэр бүл болох хүсэлтэй байгаагаа хэлжээ. 50 настай саятан маань залуухан амрагтаа ухаангүй хайртай гэнэ. 

Барри, Тони нар 1999 онд Саффрон, Эспен хэмээх ихрүүдийн эцэг эх болсон юм. Тэд өдгөө 5 хүүхэдтэй бөгөөд бүгдийг тээгч эхэд үр шилжүүлэн суулгаж төрүүлсэн байна. 

20 жилийн дараа анхны ижил хүйстэн хосууд салах болсон нь олон нийтийг нэлээд цочиролд оруулжээ. Хуучин эхнэр нь түүнээс 50 сая доллар нэхэж байгаа гэнэ. Тэд олон улсын эмнэлзүйн судалгааны компанитай аж. 

Энэхүү ижил хүйстэн гэр бүлийн ер бусын харилцаанд олон хүмүүс тааламжгүй хандаж байгаа ч тэд огтхон ч санаа зовохгүй байгаа гэнэ. Эрчүүд хамтдаа аз жаргалтай байдаг бөгөөд гэр бүлийн өвөрмөц нөхцлийг үл харгалзан хүүхдүүд нь жаргалтай өсөж торнино гэдэгт итгэлтэй байгаа аж. 

Ижил хүйстнүүдийн тоо олширч байгаатай холбогдуулан орчин үеийн гэр бүлүүдэд энэ мэт хачирхалтай зүйлс цөөнгүй гарах болжээ. Бас нэгэн жишээ дурдвал, 61 настай Америк эмэгтэй, өөрөө тээгч эх болж, ижил хүйстэн хүүгийнхээ гэр бүлд хүүхэд төрүүлж өгч байсан. Энэ мэт дуулиант үйл явдлууд газар авсаар... Харин ижил хүйстэн гэр бүлд хүүхэд өсгөх тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()