"Какэйбо" - Хувийн санхүүгээ хянаж, зардлаа хэмнэх Япон арга

Гэр бүлийн эсвэл хувийн санхүүгийн тооцоолол хийх гэдэг төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд тогтмол өөрийн зуршлыг хянаж, хэрэглээгээ тооцоолох хэрэгтэй болдог. Өдөр тутмын санхүүгийн тооцооллоо гаргахын тулд Япончууд "Какэйбо" хэмээх системийг ашигладаг гэнэ. Ингээд санхүүгийн тооцооллын "Какэйбо" систем гэж юу болох, хэрхэн хэрэгждэг талаар мэдээллийг танд хүргэе.

"Какэйбо" - Хувийн санхүүгээ хянаж, зардлаа хэмнэх Япон арга

1 "Какэйбо"​ гэж юу вэ

"Какэйбо" (Kakeibo) системийг орчуулбал “гэр бүлийн хөтөч” гэсэн утгатай аж. Энэхүү санхүүгийн аргыг Японы хамгийн анхны сэтгүүлч эмэгтэй болох Хани Мотоко санаачилсан аж. Мотоко нь “Fujin no tomo” (Бүсгүйчүүдийн найз) хэмээх сэтгүүлийг үүсгэн байгуулсан байна. Үүнээс гадна тэрээр залуу эмэгтэйчүүдийг төрийн үйл ажиллагаанд оролцуулахыг уриалж, энэ талаар лекц уншиж, өөрийгөө хайрлах, хүндлэх, хувийн эрх чөлөөний тухай нийтлэлүүд бичиж байжээ.

"Какэйбо" систем нь бүсгүйчүүдийн ахуйн ажлыг хөнгөвчлөх, мөнгө хэмнэх, өдөр тутмын амьдралыг илүү оновчтой, үр дүнтэй болгох зориулалттай гэнэ.

Хэдийгээр хэсэг хугацаанд энэхүү арга барилыг хэрэглэхээ больсон ч одоо дахин Япончуудын хэрэглээнд орж байгаа юм. Санхүүгийн шинжээч Жой Лю: Орчин үеийн хүмүүс бодит байдлаас хэт хөндийрч, энгийн урсгалаараа амьдрах болсон юм. Харин одоо дахин өөрийнхөө амьдралыг хянах системийг нэвтрүүлэх хэрэгтэй” гэжээ.

"Какэйбо"​-ийн үндсэн зарчим

"Какэйбо"-ийн үндсэн зарчим маш амархан. Өөрийнхөө санхүүгийн байдлыг хянахын тулд  орлого, зарлагын тооцооллын дэвтэр гаргах хэрэгтэй. Энэ нь мөнгөтэй зөв харьцах, хоол хүнснийхээ хэрэглээг зохицуулахад туслах юм.

“Хүн бүр тодорхой хэмжээнд өөрийн санхүүгийн байдалд санаа зовдог. Гэр бүл зохиосон цагаас эхлэж, бид санхүүдээ санаа зовж, санхүү бидний хувьд утга учиртай болж эхэлдэг” гэж Жой Ли үзэж байна.

"Какэйбо"​ гэж юу вэ

2 "Какэйбо"​-г хэрхэн турших вэ?

1. Бүтэн сарын турш өөрийн зардлыг хяна.

"Какэйбо"​-г хэрэгжүүлэх анхны алхам нь яг одоо таны санхүүд юу тохиолдож байгааг ойлгох явдал юм. Судлаачид хамгийн багадаа нэг сарын турш өөрийн зардлыг хянах хэрэгтэй гэж үзсэн байна.

Танд хоёр тэмдэглэлийн дэвтэр хэрэгтэй болно. Нэг дэвтэр дээрээ та өөрийн өдөр тутмын зардлыг бичих бол хоёр дахь дэвтэр дээрээ ерөнхий тооцоолол, үр дүнг бичих юм. "Какэйбо"​ нь хуучин систем учир үзэг цаас ашиглах хэрэгтэй болно. Хэрвээ үзэг цаас ашиглах нь танд төвөгтэй санагдаж байвал тооцоолол гаргахдаа та бусад өөрт хялбар арга барилыг ашиглах боломжтой.

Орлого, зарлагаа тооцоолох нь "Какэйбо"​-ийн үндсэн зарчим болохыг бид дээр дурдсан. Энэ тооцооллыг гаргахын тулд та дараах 4 асуултанд хариулах шаардлагатай:

  • Надад хэдэн төгрөг байна эсвэл би хэдэн төгрөгний орлоготой вэ?
  • Хэдэн төгрөг хэмнэхийг хүсэж байна вэ?
  • Хэдийг үрж байна вэ?
  • Төсвөө хэрхэн оновчтой тооцоолох вэ?

"Какэйбо"​-г хэрхэн турших вэ?

2. Өөрийн зардлыг хэсэгчлэн хуваа.

Нэг сарын турш зарлагын дэвтрээ хөтөлсний дараа та эдгээр зардлаа хэсэгчлэн хуваах хэрэгтэй. Жишээлбэл: материаллаг болон материаллаг бус хэмээн хувааж, харин дараа нь энэ хоёр дээрээ дахин ангилал хийх хэрэгтэй юм.

Заавал шаардлагатай: байрны мөнгө, эмнэлгийн үзлэг, нийтийн тээврийн төлбөр, хоол, цахим сүлжээ гэх мэт.

Чөлөөт цаг: Онлайн дэлгүүрийн худалдан авалт, үдэшлэг, бэлэг. Энэ ангилалд багта зүйл нь танд аз жаргалыг авчрах ч заавал шаардлагатай зүйлс биш юм.

Төлөвлөөгүй зардал: Энэхүү зардалд заавал шаардлагатай хэдий ч төлөвлөөгүй зардал багтана. Жишээлбэл: Эвдэрсэн усны хоолойг засварлах, эмнэлэгт үзүүлэх гэх мэт.

Та өөрт тохирсон ангилалыг гаргах боломжтой бөгөөд хамгийн гол нь ангилал бүрт хэдэн төгрөг шаардлагатай энэ мөнгийг хэрхэн хэмнэх боломжтой талаар бод. Харин дараагийн саруудад өөрийн гаргасан төсөвтөө тохируулан худалдан авалт хийж чадаж байна уу гэдгээ нягтлаарай.

3. Зорилгоо тодорхойл

Сарын туршид та өөрийн зардлыг хянаж, юунд мөнгө зарцуулж байгаагаа мэдсэний дараа тодорхой зорилго тавих хэрэгтэй. Материаллаг чухал зүйлсийнхээ талаар бод. Жишээлбэл: аялал, хувийн байр, томоохон худалдан авалт гэх мэт. Эдгээр зүйлсийг хийхэд хэдэн төгрөг хэрэгтэй талаар бодож, өнөөдрийн орлогын байдалтайгаар зорилгодоо хүрэхэд ямар хугацаа шаардлагагтай болохыг төлөвлө. Хэмнэлтийн графикийг зурж, сар бүр хэдэн төгрөг хадгалах, хэдийг хадгалсан талаараа тооцоолоод үзээрэй. Заримдаа төлөвлөснөөс илүү их хэмнэлтийг гаргаж болдог бол заримдаа харин төлөвлөөгөөнд багтаагүй заавал шаардлагатай зүйлд мөнгө зарцуулснаар хэмнэлт хийх боломжгүй байх үе ч гарна.

Ямар ч тохиолдолд санхүүгийн тооцооллыг нарийн сайн гаргах нь танд өдөр тутамдаа хэмнэлт гаргах,  сэтгэл хөдлөлд автаж худалдан авалт хийхгүй байхад тусална.

4. Худалдан авалт хийхийн өмнө өөрөөсөө асуулт асуу

Сара Харви өөрийн зохиосон “Кайзен: зуршлыг өөрчлөх япон арга” хэмээх номондоо худалдан авалт хийхийн өмнө өөрөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

  • Надад энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу? Надад ямар ашигтай вэ?
  • Энэ зүйлийг тавих зай манай гэрт, миний амьдралд бий юу?
  • Одоогийн энэхүү санхүүгийн нөхцөл байдалтай үед би энэ зүйлийг худалдаж авч чадах уу?
  • Энэ худалдан авалтанд хандаж буй миний хандлага?
  • Өнөөдөр миний сэтгэл санаа ямар байна вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()