Амьдралд яах учраа олохгүй байх үедээ мөрдөх 7 алхам

Аливаа тодорхойгүй байдал нь бидэнд айдас төрүүлж, өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Цаашлаад үүний нөлөөгөөр шийдвэр гаргахад ч хүндрэлтэй болж, хайрцагнаасаа гарч сэтгэх, өсөж дэвших боломж ч хязгаарлагддаг. Товчхондоо, энэ бүхэн бидний айдастай холбоотой юм. Ингээд зогсолтгүй урагш тэмүүлэхэд туслах 7 алхмыг танд хүргэе. 

Амьдралд яах учраа олохгүй байх үедээ мөрдөх 7 алхам

1. Тодорхойгүй байдал нь азгүйдлээс айх айдсыг нэмэгдүүлдэг

Бид өөрийн хийж буй алхамд итгэлгүй байдаг учир дараа нь гарах сөрөг үр дагаврыг нэн түрүүнд бодож эхэлдэг. Тиймээс л бид юу ч хийхгүй байх нь хамгийн зөв сонголт гэж үздэг. Юу ч хийхгүй байснаар бид өөрсдийгөө ирээдүйд учрах азгүйдлээс аварч чадна гэж үздэг билээ.

Гэтэл үнэн хэрэгтээ ямар ч алхам хийхгүй байна гэдэг нь ирээдүйд тохиолдох азгүйдлийг “хойшлуулж” байгаа хэрэг юм. Эрт орой хэзээ нэгэн цагт та тодорхой алхам хийх хэрэгтэй болох бөгөөд энэ үед зугтаж байсан бүхий л зүйлтэйгээ нүүр тулгарах болно. Хамгийн гол нь та азгүйдэл гэдэг ертөнцийн төгсгөл биш гэдгийг нэн түрүүнд ойлгох нь чухал. Азгүйдэл гэдэг та болон таны хийж буй үйлдлээс шалтгаалах зүйл юм. Гэхдээ таны шийдвэр хэрхэн эргэхийг мэдэхийн тулд та ямар нэг алхам л хийх хэрэгтэй.

2. Азгүйдэл гэдэг амьдралын нэг хэсэг

Мэдээж, нэн түрүүнд амжилтад “итгэх” хэрэгтэй гэдгийг танд сануулъя. Итгэл найдваргүй байснаар та өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлж чадахгүй бөгөөд таны хүсэл мөрөөдөл зүгээр л таны бодол болох болно. Азгүйдэл ч гэсэн урагш тэмүүлэх нэг шалтгаан болно. Та өөрийн алдаан дээр суралцаж маргаашийн өдөр бүр өчигдрийн таны сонгосон өдрөөс илүү амжилттай байж чадна.

3. Та бүх зүйлийг хянаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөр

Аливаа нөхцөл байдлыг хянаж чадахгүй байх үед танд та буруу газар байгаа мэт мэдрэмж төрнө. Хяналт муу байх нь таны ирээдүйд хийх алхмыг тодорхойлоход саад болдог. Бидний амьдралд үхлээс өөр баттай зүйл гэж үгүй. Тиймээс өөрийн амьдралын зам мөрийг үргэлж эрсдэл мэт санаарай.

4.Хамгийн муу үр дүнг бодож, дүгнэлт хий

Хэрвээ бүх зүйл буруугаар эргэвэл би ямар алхам хийх вэ? Энэ алхмыг хийснээр би ямар эрсдэлтэй тулгарах вэ? Хэрвээ би ажлаа хаяад мөнгөгүй болвол яах вэ?” гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Магадгүй та өөрийн авьяасыг ашиглаж шинэ ажил хайх,  эсвэл өөрийн анкетыг өөрийн дуртай компанидаа явуулж болох юм. “Хэрвээ” гэсэн асуултыг өөрөөсөө тогтмол асууж байх нь ирээдүйд таны хийх алхмыг тодорхойлж өгнө.

5. Өөрөөс тань шалтгаалах зүйлийг хамгийн сайнаараа хий, харин боломжгүй зүйлд санаа зовох ч хэрэггүй

Энэ бол хамгийн шилдэг зөвлөгөө юм. Хэрвээ та тухайн ажилтай холбоотой ямар нэг зүйлийг хангалттай сайн хийж чадна гэж үзэж байвал энэ ажилдаа 100 хувь өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулаарай. Харин танаас шалтгаалахгүй зүйл дээр санаагаа чилээх хэрэггүй. Та тухайн нөхцөл байдалд хэзээ ч нөлөөлж чадахгүй. Зүгээр л алхам алхмаар урагшил. Дараагийн алхам бүр чинь хялбар санагдах болно.

6. Өөрийнхөө боломжийг тооцоол

Шийдвэр гаргах нөхцөл тодорхой бус байх нь нөгөө талаар шинэ боломж байж болох талтай.  Ирээдүйд тулгарч болзошгүй бүхий л асуудлыг урьдчилан тооцоолохын тулд та тухайн нөхцөл байдлын талаар мэдэж байгаа зүйлээ сайн бодож, бодсоныхоо үр дүнд таны мэдэхгүй байгаа зүйл чухал уу үгүй юу гэдгийг нягтлаарай. Энэ талаар төсөөлөлтэй болсны дараа та тодорхой бус хүчин зүйл хэр их байгааг мэдэх бөгөөд таны айдас дарагдах болно. Танд ямар мэдээлэл, ямар чадвар дутуу байгааг та мэдэх учир ирээдүйгээ төлөвлөхөд илүү хялбар санагдана.

7. Урагш тэмүүл

Тодорхой бус байдлаас айхгүйгээр шийдвэр гаргаж урагш алхахад таны өмнө шинэ хаалга нээгдэнэ. Эдгээр хаалганы зарим нь танд зорилгодоо хүрэхэд туслах болно. Айдастаа автаж, нэг газар бүү зогс. Таны хийж буй алхам таны амьдралыг хэрхэн өөрчлөхийг та 100% мэдэхгүй байгаа ч өөрийн амьдралыг өөрчлөх алхмуудыг хий. Амьдрал гэдэг тааварлашгүй зүйлээр баялаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()