Дэлхий дээрх бүх мөнгө алга болчихвол юу болох вэ?

Бид кино театрт кино үзэхдээ, ресторанд хоол идэхдээ, автобусаар зорчихдоо ч мөнгө төлдөг. Дэлхий дээрх бүх зүйл төлбөр тооцооны маш нарийн системээр үнэлэгдэж, зохицуулагдах болсон. Гэхдээ хэрвээ Бенжамин, Чингисийн зураг бүхий бүх мөнгөн дэвсгэрт устаж, бүх хүний дансны мэдээлэл устчихвал юу болох вэ? Эмх замбараагүй, анархи байдал тогтож, мөнгийг устгаад зогсохгүй хүн төрөлхтөн мөнгө үйлдвэрлэхээ больчихвол хэрхэх бол?

Дэлхий дээрх бүх мөнгө алга болчихвол юу болох вэ?

1 Шинэ ертөнц - Шинэ үнэт зүйл

Мөнгө байгаль дээр ургаж, өөрөө бий болдоггүй. Бид үүнийг арилжаа наймаагаа өргөжүүлж, хялбаршуулахын тулд өөрсдөө зохион бүтээсэн. Тиймээс л эрт үеэс дэлхий ертөнцөд харгислал бий болж, хүчтэй нь хүчгүйгээ дийлсээр ирсэн. Хүн бүр мөнгө хорвоо ертөнцийг захирдаг хэмээн сэтгэж үр хүүхдүүддээ ч энэ үзэл, хандлагыг өвлүүлдэг. Хэрэв бидний эргэн тойронд хүнсний сүлжээ дэлгүүр, хувцасны дэлгүүр байдаггүйсэн бол бид юу ч юм бэ идэж, өөрсдөө хувцас оёж өмсөх л байсан. Тэгсэн ч бид ан агнуур, газар тариалан ашигласныхаа төлбөрийг ямар нэгэн аргаар төлөх л байсан биз.

Харин энэ зүйлгүйгээр эмх замбараагүй байдал ноёрхоно. Хэрэв энэхүү төлбөр тооцооны нарийн систем бүхий хэрэгсэл байгаагүй бол нийгэмд эмх замбараагүй, анархи байдал ноёрхох болно. Хүмүүс гудамжаар явж байхдаа л алагдаж, дээрэмчид хотыг эзэлж, цагдаа, эмч нар нь өөрийн дотны хүмүүсээ урьтаж аврахыг л бодно.

Хүмүүс бие биетэйгээ тохиролцож, харилцаа үүсгэх шинэ үнэт зүйл хайж олохыг оролдож эхлэнэ. Үүнээс үзэхэд нийгэм нь аливаа зүйлийн ач холбогдол, үнэт зүйл дээр бий болдог. Мөнгөний оронд өөр үнэлэх зүйл гарч ирвэл ядуу буурай хүмүүс бүтээлч сэтгэлгээгээ ашиглан шинэ зүйлс зохион бүтээж нийгмийн дээд давхаргад гарах боломжтой. Баячуудын хөрөнгөөр санхүүждэг хэвлэл мэдээллийн компаниуд ийм тохиолдолд хэрхэн хандах нь их сонирхолтой. Өнөөгийн удирдагчид, эрх мэдэлтнүүд ямар байх нь ч хариултгүй асуулт юм. Гэхдээ тэдний дэргэд олон жил ажилласан ажиллагсад засгийн эрхэнд гарч бидэнд шинэ дүрэм журам тогтоож магадгүй юм. Гэсэн хэдий ч дэлхийн нийт хүн амыг тэжээх хоол хүнсний хангалттай нөөц байгаа. Үүнд ямар ч мөнгө хэрэггүй ч тэд бүгд бидний оролцоогүйгээр сүйрч байгаа нь харамсалтай юм.

Шинэ ертөнц - Шинэ үнэт зүйл

2 Цалин, урамшуулалгүй дэлхий

Магадгүй бид эдийн засгийн хамгийн анхны хэлбэр буюу солилцох арга руу буцаж очих байх. Хамгийн баян нэгнийг эзэмшдэг газар нутгийнх нь хэмжээ, эрхэлдэг аж ахуйгаар нь тодорхойлж, халуун ногоо, тахианы мах, эрдэнэ шиш, даавуу гэх мэт зүйлс хамгийн үнэтэйд тооцогдоно. Хөдөлмөрийн зах зээлд  мужаан, өрлөгчин, цахилгаанчид ноёрхоно. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн төлбөрийг хэрхэн хийх вэ? Энэ асуудал нь Дарвинизм буюу зөвхөн амьд гарах чадвар, тэнхээтэй нь л амьд үлдэнэ. Гэхдээ өнөөгийн бидний зөвхөн хувиа хичээсэн зан алга болж, ийм нийгэмд бие биенээ гэсэн сэтгэл илүү давамгайлах байх. Хүн төрөлхтний авьяас, ур чадвар, хөдөлмөр нь өнөөгийнхөөс хэд дахин илүү үнэлэгдэнэ. Бид бие биедээ илүү итгэж, найдаж, найз, хөршийн холбоо сайжирч, бүр танихгүй нэгэндээ ч итгэж эхэлнэ. 

Цалин, урамшуулалгүй дэлхий

Өөр хувилбар

Энд бие дааж амьдрах гэдэг боломжгүй, гэр бүл, өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадахгүйд хүрэх бөгөөд энэ үед бид дахин зах зээлийн эдийн засгийн харилцаандаа орох хэрэгтэй болно. Тиймээс л дэлхийд эдийн засгийн тэгш байдал, тэгш хуваарилалтыг бий болгох ганц зүйл нь улс төр болохыг ойлгоно. Тэд валют, мөнгийг орлох шинэ арга сэдэх бөгөөд энэ нь крипто валют буюу биткоины систем байх юм. Энэ нь материаллаг бус, хувийн өмч биш, мөн хэдэн зуун доллараар үнэлэгддэг, орлогын хувьд тэнцүү, хамгийн ил тод систем юм. Хүчээр авч, хулгайлж, дээрэмдэх боломжгүй. Хэдэн зуугаар нь оффшор дансандаа байрлуулах ч боломжгүй. Үүгээр дэлгүүрт орж бүтээгдэхүүн, үйлчилгээ авч, бэлгийн картаар солих боломжтой. Бид мөнгийг хэн нэгний хэлсэн үнээр үнэлдэг. Үүний адил бид 100 рублийг 1000 доллартай тэнцэнэ гэвэл бид үг дуугүй л дагах болно. Гэсэн ч бид үргэлжлүүлэн амьдарч, хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, наад захын хэрэгцээгээ хангаж чадах ба яаж өлсөж үхэхгүй байх вэ гэж бодох ч үгүй. Хүн төрөлхтөн хөгжлийг бий болгох гэж хичээх ба нийгмийн зогсонги байдал гэдэг зүйлийг мэдрэхгүй. Мөнгө гэгч зүйл үгүй болсноор олон зүйл үнэ цэнээ алдана. Бид бүгд эрх чөлөөтэй болж, ядуурлын доод түвшин гэдэг зүйл байдгийг ч мэдэхээ болино. Бид хэрхэн амь зогоож, амьд үлдэх талаар бодохгүй харин дээд хэмжээнд, дээд зэргээр амьдрахыг хичээнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()