Хүмүүсийн сүүлийн хүслийг биелүүлэгч "шидтэнгүүд"

2020-02-10, 14:44
3,278

Нас өндөр болж, эдгэшгүй өвчин туссан хоёр хөгшний сүүлийн хүсэл нь шинэхэн орсон цасыг дахин харах байлаа. Тэдний хүсэл биелсэн бөгөөд энэ нь 60 настай Кис Велдбурын байгуулсан "эдгэшгүй өвчтэй хүмүүсийн эцсийн хүслийг биелүүлэх" сайн үйлсийн байгууллагын хичээл зүтгэлийн үр дүн байсан юм. Нидерландын энэхүү сайн дурын байгууллага нь одоогоор 14 000 хүний сүүлчийн хүслийг биелүүлээд байгаа аж. 

Хүмүүсийн сүүлийн хүслийг биелүүлэгч "шидтэнгүүд"

Кис Велдбур өмнө нь түргэний жолоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед эл санаа гэнэт төржээ. Тэрээр 2006 онд нэгэн хүнд өвчтөнг өөр эмнэлэг рүү хүргэх хэрэгтэй болсон ба нөгөө эмнэлэг дээр очтол мөн л хэсэг хүлээх шаардлагатай болжээ. Марио Стефанутто хэмээх өвчтөнөөс  “энэ хооронд ямар нэг газар очмоор байна уу “ гэж эмч-жолооч маань асуухад урьд нь далайчин байсан эр нь “Роттердамын боомтыг сүүлийн удаа хармаар байна” гэжээ. Кис түүний хүслийг биелүүлж бүр хэвтрийн тэрэгтэй чигээр нь түрэн боомтоор багахан зугаалга хийсэн байна.

Эмнэлгийн жолоочоор 20 жил ажилласан туршлагатай эр маань жилийн дараа өөрийн 61 настай эхнэр, сувилагч байсан Инекетэй хамтран “Хүслийг гүйцээх түргэн тусламж” («Stichting Ambulance Wens») гэсэн нэртэй буяны үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ.

Тэд яваандаа хэд хэдэн машинтай болж өөрийн үйлчлүүлэгч нараа уран зургийн үзэсгэлэн, хөл бөмбөгийн тоглолт гээд хүссэн газар нь хүргэж өгдөг болсон байна.

Сайн дурын ажилтан нар өдөрт 6 хүний сүүлчийн хүслийг биелүүлдэг болсон бөгөөд тэдний хувьд хамгийн том шагнал нь хорвоог орхих гэж байгаа хүмүүсийн эдлэх тэрхэн жаргал юм. 

Хуучин эмнэлгийн ажилтан байсан нэг гэр бүлийн хоёр маань өвчтэй хүмүүсийг хэдэн 10 км газар хүргэх төдийгүй заримдаа бүр өөр улс оронд ч аваачдаг болжээ.

Крис нэг удаа эмнэлгийн орон дээр хэдэн сарыг үдсэн нэгэн эмэгтэйд туслах хэрэгтэй болсон байна. Тэр эмэгтэйд эдгэшгүй өвчин туссан гэдэг онош тавьсны дараа хопсис буюу тусгай байранд байлгах болсон учир түүний сүүлчийн хүсэл нь өөрийн төрсөн гэр орноо дахин нэг харах байв. Сайн үйлстнүүд маань түүнд тусалсан бөгөөд гэртээ ирсэн эмэгтэй бүтэн цагийн турш гэрээ эргүүлж тойруулан харан хуучин амьдралаа дурсан байсан гэдэг. Тэрээр энэ өдрөөс хойш 2 өдрийн дараа нас барсан байна.

“Хүслийг гүйцээх түргэн тусламж” нь өвчтэй хүмүүсийн сүүлчийн хүсэл, бүр хамгийн ер бусын гэмээр зүйлийг ч хийж өгдөг аж. 

Ийм хүслийн нэг нь өвчтөн өөрийн хайртай зургаа жинхэнээр нь үзэх байлаа.

Музей хаасан оройн цагаар тэд өвчтөнийг аваачин урлагийн сайхныг харан мэдрэхэд нь тус болно.

Хамгийн сүүлийн аялал нь Амстердамын Рейксмузей байсан ба өвчтөн Рембрандтын зургийг үзэхийг хүссэн байжээ.

Харин хөл бөмбөгийн хоёр фэнийн хайртай баг болох Эйжексийнхээ тоглолтыг үзэх гэсэн хүслийг нь Крис эхнэрийнхээ хамтаар биелүүлсэн юм.

Эдгэшгүй өвчтэй нэгэн эмээ өөрийн саяхан төрсөн ачаа харж буй нь.

Өөр нэгэн үйлчлүүлэгч ачийнхаа хуримд хүрэлцэн очсон байна.

Үйлчлүүлэгчээ Росмален дахь автошоуд аваачсан нь

“Хүслийг гүйцээх түргэн тусламж” нь өвчтэй хүний ойр дотнынхны гүйцээж үл чадах мөрөөдлийг биелүүлж өгдөг. Тэд ихэнхдээ явж чадахгүй болсон хүмүүсийг тэргэнд хэвтүүлж тусгайлан бэлдсэн машиндаа авч явах ба хүн болгонд ийм машин байхгүй билээ.

Үүнээс гадна эдгэшгүй өвчтэй хүмүүс байнгын эмчийн хяналтад байх ёстой. Тийм учраас энэ байгууллага маань өргөжин томорч одоо эмнэлгийн зохих боловсролтой 270 гаруй сайн дурын ажилтантай болсон бөгөөд тэд онцгой үед ихээхэн хэрэг болдог байна.

Кис болон түүний баг зөвхөн өвчтөнд төдийгүй тэдний гэр бүл, найз нөхдөд нь тус хүргэдэг. Тэд өвчтэй хүмүүсийг эдгээж чадахгүй ч сүүлийн өдрүүдийг нь аз жаргалтай өнгөрөөхийн тулд чадах бүхнээ хийдэг хүмүүс. Тэдний ажлаар бахархахгүй байхын аргагүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()