Хүний биеийн тухай "итгэмээргүй" 16 баримт

Хүний тархи сарнайнд маш их дуртай байдаг. Энэхүү цэцгийн үнэр нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдгийг германы эрдэмтэд батласан байна. Үүнээс гадна таатай үнэр унтаж байсан ч  аливаа зүйлийг сурахад тусалдаг аж. Гэхдээ хүний бие организм гэдэг маш хачирхалтай зүйл бидний амьдарч буй ертөнцөөс тэс өөр ертөнцөд амьдарч байгаа мэт санагдана. Ингээд бие организмын талаар хэний ч мэдэхгүй сонирхолтой баримтуудаас танд хүргэе.

Хүний биеийн тухай "итгэмээргүй" 16 баримт

1. Илүүдэл жин нь амтлах мэдрэмжийг бууруулдаг

Амтлах эрхтнүүд нь тархинд хоолны амт төдийгүй, дуртай хоолноосоо авч буй сэтгэл ханамжийн талаар мэдээллийг хүргэдэг. Гэвч илүүдэл жинтэй хүмүүс хоолны амтыг муу мэдэрдэг байна.  Америкийн эрдэмтэд хулгана дээр нэгэн туршилтыг хийсэн бөгөөд тэднийг тос ихээр агуулсан хоолоор хооллож байжээ. Зарим амьтад маш хурдан жин нэмж, амтлах мэдрэмжээ тэр хэмжээгээрээ алдаж байсан гэнэ.  Харин таргалаагүй хулганад энэ асуудал тулгараагүй байна.  Үүний үр дүнд амтлах мэдрэмжээ алдах гэдэг нь таргалалттай холбоотой өөрчлөлт болохыг тогтоожээ. Энэ нь өөрөөр хэлбэл, амтлах мэдрэмжийг үгүй хийдэг үрэвсэл юм.

2. Эрчүүд ч гэсэн хүүхэд хөхөөр хооллох боломжтой

Онолын үүднээс эрчүүд ч гэсэн хүүхэд хөхөөр хооллох боломжтой бөгөөд тэдэнд хөх, хөхний булчирхай, пролактин даавар бий. Гэхдээ хөхний булчирхай, болон пролактин дааврын түвшин нь эмэгтэйчүүдээс бага бадйаг юм. Харин дааврын ямар нэгэн өөрчлөлтийн үед элэгний хавдрын үед пролактин даавар ихээр ялгардаг учир эрчүүдийн хөхнөөс сүү гарах магадлалтай.

Физиологич Жаред Даймондын үзэж байгаагаар хэт их өлсөх үед эрчүүдийн хөхөнд сүү орох боломжтой байдаг гэнэ. Дэлхийн 2-р дайны үед энэ байдал ерөнхийдөө ажиглагдаж байжээ. Үүнээс гадна хөхний толгойг өдөөснөөр хиймлээр сүү оруулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм. 2000 оны эхэн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шри-Ланкагийн залуу эхнэрээ нас барсны дараа хүүхдээ хөхөөрөө хооллосон гэх мэдээллийг цацжээ.  

3. Бие дээрх үс нь шавжнаас хамгаалдаг

Саяхныг хүртэл биен дээрх үсийг өвөг дээдсээсээ уламжлал авсан хэрэггүй зүйл хэмээн үзэж байсан. Харин Шеффилдын эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад биен дээрх үс нь хортон шавж болон тэдгээрийн хазалтаас таныг хамгаалах юм гэжээ. Судлаачид сайн дурын 29 хүний үстэй болон үсгүй хөлөн дээр бясаа тавьсан бөгөөд үстэй хөлөн дээр таагүй мэдрэмжийг судалгаанд оролцогчид амархан мэдэрж байсан гэнэ.

4. Бүх хүмүүс бар шиг хөндлөн зураастай

Бодит байдал дээр хүний биен дээр бар эрээн зураасууд байдаг аж. Энэхүү зураасыг Блашкогийн зураас (Альфреда Блашко — энэ зураасыг олж илрүүлсэн) хэмээн нэрлэдэг бөгөөд энэ зураасны талаар мэдээлэл ДНК-д агуулагддаг байна.  Стресст орох, генетикийн мэдээлэл алдагдах үед уг зураас илүү тод болж харагддаг гэнэ.

5. Бидний хумс өвөг дээдсийн маань хумснаас илүү хурдан ургадаг

Британийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад орчин үед хумс өнгөрсөн зууны 30 оны үетэй харьцуулахад илүү хурдан ургадаг болох нь тогтоогджээ. 30-аад оны үед хөлийн хумс сард 1,65мм ургадаг байсан бол одоо 2 мм ургадаг болсон гэнэ. Гарын эрхийн хурууны хумс 1938 онд 3мм, 1950 онд- 3,06мм, 2009 онд 3,55мм ургадаг болсон аж. Харин бусад хурууны хумснууд сард дунджаар 3,47мм ургадаг байна.

Хумс бол эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүдийн нэг билээ. Тиймээс хэрвээ хумсны ургалтаар дүгнэвэл орчин үеийн хүмүүсийн эрүүл мэнд илүү сайжирсан бололтой.

6. Уруул хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг

Таны уруул гарын хуруутай харьцуулахад 100 дахин их мэдрэлийн эсүүдтэй байдаг. Гэвч хөлсний булчирхай байдаггүй учир өөхний эх үүсвэр дутагддаг учир улирал солигдох үед хатаж, хуурайшдаг байна. Тиймээс уруул таны биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм.

7. Ихэнх дотор эрхтэнгүйгээр амьдрах боломжтой

Хүн ходоод, дэлүү, бөөр, цөсний хүүдий, нөхөн үржихүйн эрхтэн болон жижиг тархигүйгээр амьдрах боломжтой. Үүнээс гадна дотоод шүүрлийн системийн чухал эрхтэн болох бамбай булчирхай, нойр булчирхайгүй ч амьдарч чадна. Хамгийн гол нь зөв, тодорхой дааврын бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм.

Микроскопоор харсан уруул.  Шар тэмдэглэгээ нь өөхний үлдэгдэл

8. Зарим нэг тоглоомон дээр суусан үед дотоод эрхтнүүд байраа өөрчилдөг

Галзуу хулгана дээр суух үед таны бүх эрхтэн байраа сольсон мэт мэдрэмж танд төрдөг үү? Энэ бол бодит мэдрэмж юм. Бие  организм дотор сулхан бэхлэгдсэн байдаг элэг, бөөр гэх мэт эрхтнүүд нь хэт гүнд орох магадлалтай. Харин цус ч гэсэн толгойноос доош урсаж, зүрх, уушги, гэдэс, хөлд хуримтлагддаг байна.

9. Хүний ой тогтоолт 1 сая гигабайт багтаамжтай

Хүний тархи нь 1 сая гигабайт мэдээллийг хадгалах боломжтой байдаг бөгөөд энэ нь өөрөөр хэлбэл бараг бүх интернетийн мэдээллийг хадгалах чадвартай гэсэн үг юм.

10. Бид унтаж байхдаа үнэр мэдэрдэггүй

Сурталчилгаан дээр шинэхэн чанасан кофены үнэр хүмүүсийг нойрноос нь сэрээдэг мэт харагддаг. Гэтэл энэ ойлголтыг эрдэмтэд няцаасан байна.  Тэд унтаж буй хүмүүсийг гаа болон таагүй пиридины үнэрээр сэрээхийг оролджээ. Гэвч аль нь ч унтаж буй хүмүүсийг сэрээж чадаагүй аж. Тиймээс гэрт гал гарсан тохиолдолд утааны үнэрээр хэн нэгэн сэрж чадах нь юу л бол.

11. Шөнө тархи илүү идэвхтэй ажилладаг

Хэдийгээр энэ нь өмнөх баримтын эсрэг зүйл мэт санагдаж байгаа ч австралийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хүний тархи шөнийн цагт өдрөөс илүү идэвхитэй ажилладаг болох нь тогтоогджээ. Энэ нь харанхуйд хүн аюулаас өөрийгөө хамгаалахын тулд илүү болгоомжтой болдогтой холбоотой байж болно.

12. Хүй бол хүүхдийн хамгийн анхны тоглоом

ЭХО-оор харахад хүүхэд гэдсэндээ хүйгээ татах нь бий. Эрдэмтэд энэ байдлыг хүүхэд тоглож байна гэж үздэг байна. Тоглох гэдэг дэлхий ертөнцийг таних нэг шинэ хэлбэр учир хүүхдүүд гэдсэнд байхаасаа эхлэн ийнхүү хорвоо ертөнцтэй танилцдаг аж.

13. Эрдэмтэд шүдийг нөхөн сэргээж чаддаг болсон

Шүд хүнд хоёр удаа л заяагддаг. Хүний шүд дахин нөхөн сэргэдэггүй нь хүний амьтнаас ялгарах нэг онцлог болдог юм. Гэхдээ эрдэмтэд энэ байдлыг өөрчлөхийн тулд ажиллаж байгаа бөгөөд Британийн туршилтын багийнхан хулганад 3 дахь удаагаа шүд ургах алхмыг амжилттай хэрэгжүүлжээ. Харин Хятадад шүдний эмалийг нөхөн сэргээж чаддаг болсон гэнэ.

14. Зарим төрлийн хавдар нэмэлт эрхтэн үүсгэдэг

2008 онд Колорадод нярай хүүхдийн тархины хавдрыг авчээ. Хагалгааны үеэр бяцхан хүүхдийн толгойд 2 тавхай үүссэн болохыг эмч нар олж илрүүлсэн бөгөөд нэг нь бүрэн, нэг нь дутуу бүрэлдсэн байсан гэнэ. Үүнээс гадна гарын сарвуу ч хэсэгчлэн бүтсэн байжээ.  Уг нөхцөл байдлаас харахад хавдар нь шинээр эд эрхтэн бүтээх чадвартай болох нь тогтоогдсон байна. Хэдийгээр энэ нь аймшигтай сонсогдож байгаа ч шинээр үүсэж буй эд эрхтнүүд аюулгүй, давуу талтай байдаг гэнэ.

15. Хүний биеийн хамгийн том эс бол өндгөн эс юм

Өндгөн эс нь сперматозоидоос 600 дахин том байдаг. Түүний хэмжээ нь 0,1 мм байдаг учир микроскопын тусламжгүйгээр ч харж болно.

16. Хүний нулимс анагаах үйлчилгээтэй

“Рапунзел” хүүхэлдэйн кинонд гол дүр маань хайртай залуугаа өөрийнхөө нулимсаар эмчилсэн байдаг. Энэ нь үнэний ортой бөгөөд хүний нулимсанд лизоцим гэх уураг байдаг аж. Лизоцим нь нянгийн торлог ханыг нураах чадвартай байдаг аж. Уг бодис нь шүлс, ходоодны салстлаг бүрхэвч, хөхний сүүнд мөн бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()