Алдартнуудын эвгүй байдалд орсон хөгжилтэй тохиолдлууд

Хүн бүр бусдад ярихыг ч хүсдэггүй, бодохоос ч санаа зовмоор эвгүй байдалд нэг бус удаа орж байсан байх. Азаар бидний ичгэвтэр нөхцөл байдал хэдхэн хүмүүсийн дунд л үлддэг. Харин алдартнуудын хувьд ямар нэг арга хэмжээн дээр олны өмнө ичгэвтэр байдалд орох тохиолдол гардаг бөгөөд энэ тохиолдолд тэд бусдаас нуугдаж чадахгүй нь харамсалтай. Үүний оронд сандрахгүйгээр, наргианч байдлаар уур амьсгалыг өөрийн талд эргүүлэх л ганц арга үлдэж байгаа юм. Ингээд алдартнуудын эвгүй байдалд орж байсан түүхийг сөхөцгөөе. 

Алдартнуудын эвгүй байдалд орсон хөгжилтэй тохиолдлууд

1 Мерил Стрип гутлаа гээсэн нь

“The Iron Lady” киноны Маргарет Тэтчерийн дүрийг бүтээснээр МерилBAFTA”-ын шагналаа гардан авахаар тайз руу явж байх үед нь өрөөсөн гутал нь сугарчээ. Азаар, Колин Ферт нэг өвдөг дээрээ сууж, бүсгүйд гутлыг нь өмсгөсөн гэнэ. Сэтгэл хөөрөлд автсан Мерил нь Фертийг үнсэлтээр шагнажээ.

Мерил Стрип гутлаа гээсэн нь

2 Том Хэнксийг шүтэн бишрэгчдээрээ шоглуулсан нь

Том Хэнкс болон хөтлөгч Грэм Нортон нарын дунд дараах яриа өрнөжээ:

Г.Н: Хүмүүс тантай гадуур таарах үедээ юу гэж хэлдэг вэ?

Т.Х: Өмнө нь тэд “Хьюстон бидэнд асуудал тулгарлаа”, эсвэл “Форрест гүйгээрэй” гэдэг байсан. Харин одоо тэд “Уилсон” гэж орилох болсон.

Энэ нь түүний тоглосон "Cast Away" кинотой холбоотой юм.

Том Хэнксийг шүтэн бишрэгчдээрээ шоглуулсан нь

3 Сэмюэл Л. Жексоныг хамтран ажиллагч Лоренс Фишбернтэй андуурчээ

Мэдээний хөтлөгч шууд нэвтрүүлгийн үеэр санаандгүй байдлаар жүжигчдийг андуурсан байна. Үүний дараа Сэмюэл “Би Лоренс Фишберн биш” гэсэн бичигтэй цамц өмсжээ.

Сэмюэл Л. Жексоныг хамтран ажиллагч Лоренс Фишбернтэй андуурчээ

4 Кэти Перри бялуу руу үсэрсэн нь

Латин Америкийн "MTV Awards 2008" халуухан өрнөх ёстой байсан юм. Кэти бялуунаас үсэрч гарч ирэх байсан ч тэрээр  бялуу руу үсэрсэн нь дээр гэж үзсэн байна. Гэвч бялууны крем хэтэрхий тослог байсан учир бүсгүй тайзан дээр бараг л алхаж чадахгүй, халтирч байжээ.  

Кэти Перри бялуу руу үсэрсэн нь

5 Меган Маркл шинэ даашинзынхаа шошгыг авахаа мартав

Меган Марклын хувийн стилистүүд Фижигаас Тонга руу нисэх нислэгийн үеэр бүсгүйг хангалттай сайн хэмжээнд бэлдэж чадаагүй бололтой. Учир нь Меганы шинэ даашинзын үнэ бичсэн шошгыг тайлахаа мартсан байсан бөгөөд тэрээр олны өмнө шошгоо унжуулсаар гарч иржээ. 

Меган Маркл шинэ даашинзынхаа шошгыг авахаа мартав

6 Леонардо Ди Каприог харуулууд таниагүй учир үдэшлэгт оруулаагүй

Одууд ч гэсэн фейс шалгалтыг давж чадахгүй байх магадлалтай. Леонардо Ди Каприо Хэллоуины баярыг тохиолдуулж нэгэн тансаг клубд хооллохыг хүсэн боловч түүний замд хоёр том биетэй харуул хөндөлссөн байна. Мэдээж, энэ тохиолдолд Лео “Та нар намайг танихгүй байна уу” гэж хэлсэн болов уу. Ингээд Лео эцэст нь клубд орж чадсан ч урам нь бага зэрэг хугарсан байжээ. Харин алдартай жүжигчнийг таниагүй харуулуудыг бараг ажлаас нь халах шахсан байна.

Леонардо Ди Каприог харуулууд таниагүй учир үдэшлэгт оруулаагүй

7 Хатан хааны ордноос самар хулгайд алдагдсаар байв

Хатан хааны гэр бүлийн хамгаалагч ордны самраас хулгайлж байгаа бололтой. Букингийн ордонд самартай аяга үлдээх нь уламжлал болсон боловч самар маш хурдан дуусаж байгааг Елизавета хатан хаан анзаарсан байна. Ингээд тэрээр аяган дээр тэмдэг хүртэл тавьж, хулгайчийг олохоор шийдсэн бөгөөд энэ хэрэгт хамгаалагчид холбоотой болохыг олжээ.

Хатан хааны ордноос самар хулгайд алдагдсаар байв

8 Роберт Паттинсон шүтэн бишрэгчдээ хаягджээ

Сайхан залууд ч гэсэн азгүй болзоо байх боломжтой. Робертын хэлснээр шүтэн бишригч эмэгтэй нь түүний араас байнга дагаад байсан учир тэр нэг удаа бүсгүйг болзоонд урьсан байна. Болзооны үеэр Роб өөрийн хүнд амьдралын талаар ярихад бүсгүй ор сураггүй алга болсон гэнэ шүү.

Роберт Паттинсон шүтэн бишрэгчдээ хаягджээ

9 Дэниел Рэдклиффыг орон гэргүй хүнтэй андуурчээ

Жүжигчин залуу өөрийнхөө түүхийг бусадтай хуваалцахаар шийдсэн бөгөөд энэхүү түүх нь түүнийг хувцаслалтдаа илүү анхааралтай хандахад тусалсан байна. Дэниел сүйт бүсгүйн хамтаар нохойгоо салхилуулж явсан бөгөөд найз бүсгүй нь түр зуур дэлгүүр оржээ. Харин энэ хооронд Дэниел даарч дулаацахын тулд нохойны хажууд суухад хажуугаар нь өнгөрсөн нэг залуу таван доллар өгч “Кофе авч уугаарай залуу минь” гэсэн байна.

Дэниел Рэдклиффыг орон гэргүй хүнтэй андуурчээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()