Гар хангалга хийх нь эрүүл мэндэд тустай хэмээн алдарт боксчин Тайсон Фьюри ярьсан байна. Тэрээр Деонат Уайлдертай хоёр сард болох тулаанд орохын өмнө өөрийгөө сэргээхийн тулд өдөрт 7 удаа гар хангалга хийж байгаа. Энэ нь тестостерон дааврын төвшинг нэмэгдүүлэхэд тустай гэжээ.
Тогтмол бэлгийн харьцаанд орж чаддаггүй бүсгүйчүүдийн хувьд үргүйдлийн асуудал тулгарах магадлалтай хэмээн судлаачид үзэж байгаа юм. Бие организм өөрийн хүчийг овуляцид зарцуулахаа больдог гэнэ. Үүнээс гадна нөхөртэй бүсгүйчүүдийн цэвэршилт, нөхөргүй бүсгүйчүүдээс хойно явагддаг байна.
1
Нөхөн үржихүйн эрхтнүүд эрүүлжинэ
Тогтмол бэлгийн харьцаанд орох үед бүсгүйчүүдийн үтрээний чийглэг байдал нэмэгдэж, цусны эргэлт сайжирч, судасны хана илүү уян хатан болж сексийг илүү сайн мэдэрдэг гэнэ. Дур тавих үед булчингийн тонус нэмэгдэж, зүрхний цохилт, амьсгал хурдсаж, таазны булчин чангардаг байна. Энэ нь шээс задгайрах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Жирэмслэх магадлал нэмэгдэнэ. Судлаачдын үзэж байгаагаар, эрэгтэй нь дур тавьсны дараа эмэгтэй нь дур тавих үед үтрээ илүү их үрийн шингэн хадгалах чадвартай болдог гэнэ. Хэрвээ эрэгтэйгээсээ түрүүлж дур тавибал энэ тоо нь багасаж, жирэмслэх магадлал буурдаг байна. Харин гар хангалга хийх нь төрөл бүрийн БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлнэ.
2
Зүрхний шигдээс болох магадлал буурна
Зүрхний шигдээс өвчнөөр нас барах тохиолдол буурна. Долоо хоногт нэгээс илүү удаа бэлгийн харьцаанд орж байсан зүрхний өвчтэй хүн бэлгийн харьцаанд ордоггүй байсан хүмүүстэй харьцуулахад эдгэрэх магадлал 27 хувь илүү байгаа нь судалгаагаар батлагджээ. Дур тавилт нь артерийн даралт бууруулахад тустай бөгөөд тогтмол бэлгийн харьцаанд орох нь цусны даралтыг эмний адилаар 13%-иар бууруулдаг байна. Үр дүн нь нэг хоногийн турш үргэлжилдэг боловч энэ тохиолдолд гар хангалга хамаарахгүй.
3
Бие организмд эерэг нөлөөтэй
Дур тавилт нь нурууны өвдөлтийг 10 дахин бууруулж, түгшүүрийн байдлыг арилгадаг гэнэ. Судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь өвчин намдаах зорилгоор бэлгийн харьцаанд ордог гэжээ. Тогтмол бэлгийн харьцаанд орох нь таныг 7 насаар залуу харагдахад туслах болно. Сард 21 удаа дур тавьдаг эрчүүдийн хувьд түрүү булчирхайн хавдар тусах магадал 3 дахин буурдаг байна.
4
Стресс бууруулна
Унтахынхаа өмнө дур тавих нь аз жаргалын даавар окситоциныг ялгаруулахад тусалдаг учир тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Санаандгүй байдлаар секс хийх нь өөртөө итгэх итгэл, амьдралын амтыг нэмэгдүүлж өгдөг. Сексийн үед эрэгтэй нь бүсгүйгээ энхрийлж, халамжилж байвал маргааш нь бүсгүй аз жаргалтай, стрессгүй байх болно. Судалгаанаас харахад, хоёр долоо хоногийн турш өдөр бүр секс хийж байсан хүмүүсийн тархины стрессийн хэсгийг хариуцдаг гипоталамусын хэмжээ нэмэгддэг болох нь тогтоогджээ.
5
Жин хасна
25 минутын турш секс хийхэд бүсгүйчүүд 69 ккал, эрчүүд 100 ккал шатаадаг байна. Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орох нь сард 700 ккал-ыг шатаадаг бөгөөд энэ нь бараг л дугуйн төхөөрөмж дээр дасгал хийсэнтэй тэнцэх тоо юм.
Чихрийн шижин өвчин тусахаас сэргийлнэ. Тогтмол бэлгийн харьцаанд ордог бүсгүйчүүд чихрийн шижин 2-р зэргийн өвчин тусах магадлал багатай байдаг гэнэ. Бэлгийн харьцаа нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, биеийн жинг тогтвортой барихад тусална.
6
Дархлааны систем сайжирна
Эмэгтэйчүүдийн гар хангалга нь бие организмыг хавдрын нянгаас сэргийлдэг гэнэ. Дур тавилт нь умайн хүзүүг нугалдаг бөгөөд энэ үед хортой бактериуд гадагшилдаг байна. Долоо хоногт 1-2 удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүсийн ханиад тусах магадлал буурдаг аж.
7
Толгойн өвдөлт намдана
Иллинойн их сургуулийн хийсэн судалгаанд 83 эмэгтэй оролцсон бөгөөд тэдний тал хувь нь цэвэршилттэй байсан юм. Тогтмол бэлгийн харьцаанд орох болсноор бүсгүйчүүдийн толгой өвдөхөө больсон гэнэ. Сексээс таашаал мэдэрдэг бүсгүйчүүдийн толгойн өвдөлт 10 минут болоод зүгээр болдог аж.
8
Нас уртасна
10 жилийн турш хийгдсэн энэхүү судалгаанд 1000 британи залуу оролцжээ. Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орж дур тавьж байсан залуучуудын нас баралт сард нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан залуучуудаас хоёр дахин бага байсан гэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд сексийн тоо бус харин чанар нь урт наслалтад нөлөөлнө. Сексээс дур ханалтыг илүү их мэдэрдэг бүсгүйчүүд илүү урт удаан насалдаг байна.