10-тай аав, 13-тай ээж хоёр Орост шуугиан тарьж байна

Оросын дунд ангийн охин Даша Суднишникова 10 настай Ваня хэмээх хүүгээс жирэмсэн болж, тэд хүүхдээ төрөхийг хүлээж байгаа гэнэ. Бяцхан эцэг эх маань хоёулаа сургуулийн сурагчид учир тус хэрэг улс даяар цочролд оруулсан байна. Харин тэд бусдын хэл амнаас огтхон ч санаа зовохгүй байгаа аж. 

10-тай аав, 13-тай ээж хоёр Орост шуугиан тарьж байна

Долдугаар ангийн сурагч 13 настай Даша, дөрөвдүгээр ангийн сурагч 10 настай Ванягаас жирэмсэлсэн явдал нийгэмд томоохон шуугиан тарьсан ч тэд дотно үерхсэн хэвээр байна.

Залуухан эцэг эх маань саяхан инстаграм хуудаснаа халуухнаар үнсэлцэж буй зургаа нийтэлсэн байна. Түүнчлэн тэрээр охидын фен хуудас дээр шууд лайв хийж, дагагчиддаа харилцааныхаа талаар ярьдаг байна. 

Олон хүмүүс тэднийг хүүхэд байж насандаа тохирохгүй үйлдэл гаргаж байна хэмээн буруутгаж байгаагаас гадна зүгээр л олны анхаарлыг татахыг оролдож байна гэж үзжээ. Зарим хүмүүс "Эрээ цээргүй үйлдлийнх нь төлөө би охиноо шийтгэх байсан" хэмээн эцэг эхийг нь ч буруутгасан байна. 

Дашрамд дурдахад, Дашагийн ээж охиноо хэт эрт жирэмсэлсэнд цочирдсон боловч хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрчээ. Ванягийн эцэг эх ч бодит байдалтай эвлэрч бяцхан бэрдээ чадахаараа тусламж, дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. 

Тэд нэгдүгээр сарын дундуур жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд тухайн үед дөнгөж 7 хоногтой байжээ. Гэсэн ч Даша хүүхдээ төрүүлэхийг хүссэн байна. Эл хэрэг Орос даяар нэлээдгүй шуугиан тариад байсан учир насанд хүрээгүй хосууд маань эцэг эхийн хамт Андрей Малаховын шууд нэвтрүүлэгт уригджээ. 

Нэвтрүүлэгт хамт оролцсон мэргэжилтнүүдийн үзсэнээр 10 настай Ванягийн бэлгийн бойжилт бүрэн явагдаж дуусаагүй учир хүүхдийн жинхэнэ эцэг байх боломжгүй гэсэн байна. Одоогоор насанд хүрээгүй хүүхэд жирэмслэсэн энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()