1
Гэр бүл, найз нөхөд
Бидэнд мөнгө хэрэг болоход хамгийн түрүүнд санаанд буудаг арга бол ойр дотны нэгнээсээ мөнгө зээлэх билээ. Ямар ч зээлжих эрх, үнэлгээгүйгээр хамгийн ашигтай буюу хүүгүй эсвэл маш бага хүүгээр зээлж авдаг зээлийн төгс хэлбэр. Гэвч зээлээ төлөхгүй удвал асуудлыг хүнд байдалд хүргэдэг. Одоо хүртэл авга ахдаа зээлтэй байсаар л байгаа гэдэг үг тийм ч таатай биш. Мөн найз нөхдөөсөө мөнгө зээлээд өгөхгүй удвал андын тангараг тасрах ч аюул бий.
2
Банк
Банкнаас зээл авах бол хамгийн дажгүй аргуудын нэг. Учир нь тэд зээл олгохын төлөө л оршин тогтнодог тул тав тухтай байлгах саналуудаар дүүрэн. Хүүгийн хувьд ч зах зээл дээр байх хамгийн бага хүүг санал болгодог. Олон зээлэх тусам таны үнэлгээг дээшлүүлж улам илүү зээл авах бололцоог олгохоос гадна үнэнч хэрэглэгчдэдээ тусгайлан хамгийн бага хүүг ч бас амлана. Сул тал нь та шууд очоод авахад хүндрэлтэй. Бичиг баримт, цалингийн орлогын нотолгоо зэрэг эргэн төлөх баталгааг шаардах ба сайн түүх, өндөр үнэлгээтэй байхыг танаас хүсэмжилдэг.
3
Онлайн зээл
Дижитал шилжилтүүд салбар бүрт явагдаж буй энэ үед санхүүгийн салбар огцом тэсрэлтүүдийг хийж байна. Хүмүүсээс хэдхэн мэдээллийг аваад, зээлжих эрхийн тооцооллыг програмын аргаар хийн, 5 минутанд зээл авах боломжийг бий болгосноор хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байдаг. Хамгийн гол нь онлайн зээл нь барьцаа шаарддаггүй. Жишээ нь: Сүүлийн өдрүүдэд тренд болж буй “Pocket” хэмээх апп 10 сая хүртэлх төгрөгийг 1% хүртэлх хүү, шимтгэлтэйгээр авах боломжийг бүрдүүлжээ. Сул тал нь зээлээ хугацаандаа төлөхгүй бол Монголбанкинд муу түүх үүсгэн бүртгэдэг ба дахин санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд асуудал үүсч мэдэх юм. Гэхдээ зээлийн хугацаагаа хэтрүүлэхгүй л бол хамгийн хялбар сонголт байх боломжтой.
4
Ломбард
Дэлхийн түүхэн дэх хамгийн уламжлалт зээлийн арга гэж хэлж болно. Ямарваа нэг үнэлгээ, орлого асуухгүй боловч зайлшгүй ямар нэг зүйлийг барьцаанд үлдээх ёстой. Ямар зүйл барьцаанд үлдээнэ түүнтэйгээ дүйх хэмжээний мөнгийг авдаг. Америк дахь судалгаагаар ломбардны дундаж олголт 150$ байжээ. Энэхүү зээлийн хурдан хэлбэр нь хэрэглэгчийн үлдээсэн барааг зарж борлуулж мөнгөө гаргаж авдаг. Иймэрхүү зээлийн аргыг ашиглах бол та сайн бодож, нухацтай хандаарай. Үе дамжиж өвлөгдөн ирсэн үнэт эд зүйлсээ бусдад хямдхан алдах эрсдэлтэй юм.
5
Кредит карт
Анхаарал татахуйц нэг хувилбар бол кредит карт буюу зээлийн карт. Хэрвээ та гэрээ байгуулаагүй байгаа бол процесс өндөртэйгөөр картыг олж авах боловч нэг гэрээ байгуулсан л бол хаанаас ч богино хугацаанд ашиглах бэлэн мөнгө авч зээлэх боломжтой. Гэвч энэ нь тийм бага үнээр ирдэггүй. Ихэнх зээлийн карт нь бэлэн мөнгө авч ашиглахад өндөр хэмжээний хүү тооцдог. Мөн картын жилийн төлбөр, данс хөтөлсний шимтгэл гэх мэт мундахгүй их зардалтай.
6
Мөнгө хүүлэгчид
Ихэвчлэн тийм ч их мөнгөн дүнтэй бус зээлийг маш богино хугацаатайгаар авдаг. Албан ёсны үйл ажиллагаатай байх нь цөөн бөгөөд хэт өндөр хүүгээр зээл гаргадаг. Таны хамгийн сонгохгүй байх ёстой хувилбар бол энэ. Зээлж буй мөнгөнөөс хамааран хүү тооцох эсвэл 100$ тутамд тогтмол дүнтэй шимтгэл бодох арга хэрэглэнэ. Судалгаанаас харвал 14 хоногийн хугацаатай зээлийг 1 жил төлөхөд 400% өсгөж төлж байсан байна. Зээлээ төлж чадахгүй бол үргэлж хугацааг нь сунгаж төлбөрийг нь нэмсээр л байдаг.
Эцэст нь хэлэхэд богино хугацааны ч бай, урт хугацааны ч бай зээл авах гэж буй бол сонголт бүрийг тун сайн бодож тооцоолох хэрэгтэй. Иймээс та доорх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Яагаад надад мөнгө хэрэгтэй вэ? Ямар төрлийн зээл надад хамгийн тохирох вэ?
- Зээлтэй холбоотой ямар нэг нэмэлт зардал байна уу?
- Зээлээ хэдий хугацаанд төлөх вэ?
- Зээлийн хүү, шимтгэл хэд вэ?
- Төлж чадахгүй бол ямар хохирол учрах бол?
- Зээлсний дараах үр ашиг гэж бий юу?
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.