1
Хятад
1995 онд хийгдсэн хуулийн шинэчлэлийн ачаар Хятад иргэдийн 60% нь тэтгэвэр авах боломжтой болжээ. Өмнө нь энэ тоо 5,4%-тай л байсан аж. Харин бусад 40% нь тэтгэврийн иргэдийн тоонд багтах боломжгүй байсан гэнэ. Учир нь тэтгэвэр зөвхөн төрийн албан хаагч болон хотын оршин суугчдад л хамааралтай байжээ. Эрчүүд 60 насандаа харин бүсгүйчүүд 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг. Ажил олгогчид болон ажилчид тэтгэврийн санг бүрдүүлдэг. Дундаж тэтгэврийн хэмжээ 360 доллар байдаг. Тосгоны иргэдэд 18 долларын халамжийн мөнгө олгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ мөнгөөр амьдрах боломж тун бага. Хятадын өндөр настан иргэдийн 20% нь тэтгэвэрт хамрагдаж чаддаггүй.
2
Энэтхэг
Энэтхэгийн хүн амын 12% нь л тэтгэвэрт хамрагддаг. Төрийн албан хаагчид албан ёсоор 60 нас хүрснийхээ дараа тэтгэвэрт гардаг байна. Хамгийн их тэтгэврийн хэмжээ нь 32 доллар юм. 2004 оноос энэтхэгчүүд тэтгэврийн шинэ системийг гаргах гэж ажиллаж байгаа бөгөөд энэ нь төрийн санхүүгийн ачааллыг буулгах юм. Тэтгэврийн санхүүжилт нь ерөнхийдөө бизнесийн татвар болон ажил эрхлэгчдийн сайн дурын төлөлтөөс бүрддэг. Ажил эрхлэгчдийн цөөн хувь нь л сайн дураар төлбөр төлдөг учир энэ нь тэтгэврийн үнийн дүнд нөлөөлдөг байна.
3
Тайланд
1998 оныг хүртэл энэ оронд тэтгэврийг зөвхөн төрийн албан хаагчдад л олгодог байжээ. Харин дараа нь Таиландын удирдлагууд бизнес эрхлэгчдийг орлогынхоо 3%-ийг тэтгэврийн санд тушаах хуулийг гаргасан байна. Үүнээс гадна төрийн хөрөнгийн сангаас 1% нь тэтгэврийн санд шилжих болсон аж. Учир нь ажил эрхлэх боломжтой ажилчдын ихэнх хувь нь хууль бусаар ажил эрхэлдэг байна. Тиймээс тэд сард 22 долларын тэтгэвэр авдаг гэнэ.
4
Гамби
Гамби улсын 60 нас хүрсэн иргэд тэтгэвэр авдаг. Гэхдээ төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчид л хангалттай хэмжээний тэтгэвэр авч чадна. Харин газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид тэтгэвэрт хамрагдах боломжгүй. Үүнээс харахад Гамбийн хүн амын 20% л тэтгэвэрт хамрагддаг.
5
Кени
Кенийн ажил эрхлэх боломжтой хүн амын 15% нь л тэтгэвэрт хамрагдаж чаддаг. Хэдийгээр тэтгэвэрт гарах нас нь бага байдаг ч ажилчдын ихэнх нь ДОХ-ын халдвараас болж 55 нас хүрэхгүй нас бардаг гэнэ.
6
Нигер
Нигерт албан ёсоор тэтгэврийн систем гэж бий. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Өндөр настны ердөө 3% нь л тэтгэвэрт хамрагддаг. Нигерт 55 наснаас эхэлж тэтгэвэрт гарах эрхтэй байдаг боловч тэд 52-оос дээш наслах нь ховор. Үүнээс гадна ажилчдын ихэнх нь хууль бус ажил эрхэлдэг учир албан ёсоор тэтгэвэрт гарах боломжгүй болдог аж.
7
Гана
Гана улсын тэтгэврийн систем нь ажилчин анги, төрийн албан хаагчид гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг. Үүний үр дүнд хөдөлмөр эрхлэгчдийн 10% нь тэтгэвэрт гарах боломжтой байдаг. Үлдсэн 90% нь тэтгэвэрт хамрагдаж чадахгүйгээс гадна төрийн халамжид ч багтдаггүй байна.