10
Алаг даахай
10-р байранд энэхүү имж шиг дэгддэг амьтан багтаж байгаа бөгөөд тэрээр Ази болон Хойд Африкийн цөлөрхөг нутгуудаар амьдардаг. Алаг даахай нь өөрийгөө нуун далдлах, хоол хайх тал дээр маш муу учир тэд санаандгүй, утгагүй байдлаар үхдэг. Гэхдээ зарим араатан амьтад тэдний хурдан хөдөлгөөн, өндөр харайлтаас айдаг байна.
9
Өмнөдийн бах
Энэхүү бах мэлхийнүүд хамгийн ухаан муутай амьтны тоонд зүй ёсоор багтдаг байна. Эрэгчин бах нь таарсан болгонтойгоо эвцэлдээнд орох гэж оролддог. Жишээлбэл: хулгана, могой, үлэг гүрвэл гэх мэт амьтад багтдаг бөгөөд тэдний үхсэн, амьд нь түүнд огт хамаагүй байдаг. Тэд машинд дайруулсан эмэгчин бахтай ч эвцэлдэхэд бэлэн.
Сонирхолтой нь: Хэрвээ энэхүү бах амьд эмэгтчинтэй хээлтэж чадвал эм бах нь нэг удаад 30000 өндөг дардаг байна.
8
"Гоблин" аварга загас
Аварга загасыг мунхаг гэж хэн санах билээ. Гэтэл үнэн хэрэгтээ гоблин овгийн аварга загас нь маш залхуу учир өөртөө хоол хайхаас ч залхуурдаг байна. Тэд хоол нь өөрөө хөвж ирэхийг хүлээдэг аж.
7
Коала
Коаланы хамгийн дуртай амттан эвкалипт модны навч юм. Гэхдээ хэрэв түүний өмнө эвкалиптын бэлэн навч авчирч тавибал тэд юу болохыг нь мэдэхгүй. Тиймээс тэдний эргэн тойронд эвкалиптын мод байхгүй бол тэд өлсөж үхэх магадлал өндөр. Биетэй нь харьцуулахад тархины хэмжээ нь хамгийн жижигт тооцогддог амьтан болохоор арга ч үгүй биз.
6
Африкийн зүсэг (Coracias caudatus)
Энэхүү Кенийн үндэсний шувуу дэлхийн хамгийн мунхаг амьтдын тоонд багтдаг гэнэ. Тэд боломжгүй газар ч үүрээ засдаг бөгөөд өөр хэн нэгэн, хүн, амьтан ирвэл тэд зугтах, нуугдах оролдлого хийдэггүй. Тиймээс тэд зэрлэг амьтад болон хууль бус анчдын өгөөш болдог байна.
5
Какапо тоть
Какапо буюу шар шувуун тоть нь Шинэ Зеландаас гаралтай. Зэрлэг амьтныг харсан тохиолдолд энэхүү шувуу хэт их айсандаа зугтахын оронд хөдөлгөөнгүй болдог байна. Үүнээс гадна тэд хээлтэх тал дээрээ асуудалтай. Учир нь эрэгтэй какапо хээлтэх боломжтой газрыг олж, эмэгтэйгээ дууддаг. Гэвч тэдний дуу нь маш их цуурайтдаг учраас эмэгтэй какапо хаашаа очихоо мэддэггүй байна. Дэлхий дээр 150 орчим какапо амьдардаг гэнэ.
4
Фламинго шувуу
Энэхүү шувууд хүртэл маш мулгуу гэнэ. Жишээлбэл: Тэд унтах, усан дотор зогсох гэх мэт ихэнх хэрэгцээндээ нэг л хөлөө ашигладаг байна. Тиймээс ч маш амархан ядардаг гэнэ. Үүнээс гадна загас барихдаа хөлөө нугалдаггүй, хошуугаа ус руу дүрж чаддаггүй учир хангалттай хэмжээний загас барьж чаддаггүй аж.
3
Панда
Панда хэдийгээр том биетэй ч, ургамал, ногоо идэж амьдардаг. Үүнээс гадна дэлхийн хамгийн романтик бус амьтан учир хээлтэх нь бага байдаг аж. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол тун удахгүй панда устах аюултай. Мөн панда энэ дэлхийн хамгийн муу эцэг эх гэхэд болно. Эмэгтэй панда нь зулзагаа дарж алах тохиолдол бий. Учир нь тэд маш залхуу учир хээл авснаа, төрснөө мэдэхгүй ч байх магадлалтай аж.
2
Цацагт хяруул
Эдгээр шувуудын хийж буй хамгийн мунхаг алхмуудын нэг нь тэд толгойгоо дээш өргөж, хөдөлгөөнгүй зогсдогт оршино. Энэ байдлаар тэд бороо орохыг хүлээдэг юм. Гэвч гэнэт бороо орох үед тэд усандаа хахаж үхдэг байна.
1
Залхуу сармагчин (Sloth)
Тэд бол дэлхийн хамгийн удаан, хамгийн ухаан муутай амьтад юм. Залхуу сармагчин амьдралынхаа ихэнх хугацааг модон дээр унтаж өнгөрүүлдэг. Зөвхөн хүндээр бие засахын тулд л доошоо буудаг байна. Хамгийн хачирхалтай нь тэд долоо хоногт нэг л удаа хүндээр бие засдаг боловч дараа нь модон дээрээ авирч чадахгүй байх тохиолдол бий.