1
Хэлэх үгнийхээ гол утга санааг олох
Бэрхшээл: Нэг илтгэл нэг л санааг өгүүлэх ёстой. Бодоход ойлгомжтой мэт боловч тэр олон янз бүрийн санаанаас яаж хамгийн гол, хамгийн чухал гэсэн санаагаа ялгаж олох вэ? Энэ хавханд олон мэргэжилтнүүд ордог бөгөөд тэдний толгойд байгаа олон янзын санаа бодол нь бүгд л хамгийн чухал мэт санагдана. “ Бүх л зүйлийг бүгдийг нь хэлэхгүй бол миний хэлсэн зүйлийг гүйцэд ойлгохгүй” гэж тэд боддог учраас аль болох чухал, хэрэгтэй гэсэн зүйлүүдийг бүгдийг хэлэхийг хичээж, энэ нь эцсийн дүндээ ойлгомжгүй, холилдсон юм болон дуусдаг.
Шийдэл:
Цаас харандаа ав. Танд хэрэгтэй зүйл бол:
Зөвлөгөө: Илтгэл сонссон хүмүүс дараа нь 1-2 сэдвийг л сайн тогтоосон байдаг. Тиймээс санаагаа эмхэлж цэгцлэн хэтрүүлэхгүй байхад анхаар.
2
Санаагаа сторителлинг буюу ямар нэг түүх ярьж байгаа мэт хэлбэрт оруулах
Бэрхшээл: Илтгэлээс хойш 72 цагийн дараа хүмүүс зөвхөн илтгэгчийн ярьсан түүхийг л санадаг. Харин ийм түүх үгүй бол та дэмий хоосон цаг үрсэн гэсэн үг. Сторителлинг-энэ бол ямар нэг сонирхолтой түүх, үйл явдал ярих гэсэн утгатай. Янз бүрийн нарийн төвөгтэй санааг зөв сайхан “боож баглаж” чадвал энэ нь ойлгомжтой, амархан зүйл болж хүний ой тойнд тогтох учир үг ярианы мастер болохын тулд туршлага хэрэгтэй.
Шийдэл: Сторителлинг нь дотроо хоёр янз.
1. Урам зориг өгөх сторителлинг. Үндсэн санаа, түүх, дахин үндсэн санаа, алив нэг үйлдэл хийх уриалга гэсэн хэлбэр бүтэцтэй байна.
Үндсэн санаа: таныг юу ч хийж чадахгүй гэсэн хүмүүст бүү итгэ.
Түүх: би телевизэд ажилд орж хагас жилийн дараа уг сувгийн нүүр царай буюу нэвтрүүлэгч болох хүсэлтэйгээ редакторт хэлсэн боловч миний нүд дэндүү жартгар учир нэвтрүүлгийн хөтлөгч болж хэзээ чадахгүй гэж надад хэллээ. Би өөрийгөө өөрчилж, сурч боловсрон, шөнө орой хүртэл студи дээр суудаг болсноор одоо би хүссэн нэвтрүүлэгчийн ажлаа хийж байна. Үндсэн санааг давтах: таныг юу ч хийж чадахгүй гэсэн хүмүүст бүү итгэ.
Үйл явдалд уриалах : бусдаас илүү их, илүү сайн ажил. Тэгвэл та зорьсондоо хүрэх болно.
Таны ярих ямар ч түүхэнд гол дүр, баатар гэж заавал байх ёстой. Тэр нь ямар нэг зүйлд хүрэх гэж зүтгэх ба үүний тулд “аян замд гарч, атгаалжин хар мангастай тулгарна“. Дээрх тохиолдолд тэр мангас нь ерөнхий редактор байсан бөгөөд баатар маань тэр мангастай тулж ялсан билээ.
2. Сонгодог сторителлинг. Энэ удаа гол үндсэн санаагаа алив нэг түүхийн дараа нь хэлнэ.
Түүх: Бага байхад маань намайг эмч үзээд биеийн тамираар хичээллэж болохгүй, биеийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй гэсэн онош тавьж билээ. Нэг ёсондоо миний өргөж болох юм маань сайндаа л аягтай ус болж хувирсан юм. Гэсэн ч би үүнд итгэлгүй гэртээ дасгал сургууль байнга хийж, дараа нь усан санд сэлдэг болсноор одоо би хамгийн хүнд хэцүү спортын нэг төрөл болох триатлоны тэмцээнд орохоор бэлтгэж байна.
Үндсэн санаа: таныг юу ч хийж чадахгүй гэсэн хүмүүст бүү итгэ. Тэгвэл та зорьсондоо хүрэх болно.
Зөвлөгөө
Таны хувийн туршлага, дэлхий дахины түүх-энэ бол ямар нэг түүх сонгож авахад тань дуусашгүй том ундарга билээ. Энэ түүхийн гол төвд нь ямар нэг баатар байж, янз бүрийн өөрчлөлтөд өртөх ёстой. Гэхдээ баатар маань ямар нэг бизнес юм уу абстракт зүйл байж болохгүй. Зөвхөн хүн байх ёстой юм шүү.
Энэ удаа гол үндсэн санаагаа алив нэг түүхийн дараа нь хэлнэ.
Түүх: Бага байхад маань намайг эмч үзээд биеийн тамираар хичээллэж болохгүй, биеийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй гэсэн онош тавьж билээ. Нэг ёсондоо миний өргөж болох юм маань сайндаа л аягтай ус болж хувирсан юм. Гэсэн ч би үүнд итгэлгүй гэртээ дасгал сургууль байнга хийж, дараа нь усан санд сэлдэг болсноор одоо би хамгийн хүнд хэцүү спортын нэг төрөл болох триатлоны тэмцээнд орохоор бэлтгэж байна.
Үндсэн санаа: таныг юу ч хийж чадахгүй гэсэн хүмүүст бүү итгэ. Тэгвэл та зорьсондоо хүрэх болно.
Зөвлөгөө
Таны хувийн туршлага, дэлхий дахины түүх-энэ бол ямар нэг түүх сонгож авахад тань дуусашгүй том ундарга билээ. Энэ түүхийн гол төвд нь ямар нэг баатар байж, янз бүрийн өөрчлөлтөд өртөх ёстой. Гэхдээ баатар маань ямар нэг бизнес юм уу абстракт зүйл байж болохгүй. Зөвхөн хүн байх ёстой юм шүү.
3
Олны өмнө гарах үед төрдөг айдсыг дарах
Илтгэл тавьж буй хүн тайзан дээр гарахын өмнөх 10-15 минутад маш их сандардаг. Энэ бол хүн болгонд тохиолдох зүйл бөгөөд үүнээс зайлах арга үгүй. Тийм учраас үүнтэй эвлэрэхээс, аль болох урьдчилан хяналтдаа байлгах гэж хичээхээс өөр зам үгүй.
Шийдэл:
Хүн өөрийгөө хянах явц нь гурван зүйлээс шалтгаална:
1. Бие. Илтгэл тавихын өмнөх шөнө сайн унтаж амар. Ямар нэг байдлаар бэлтгэх хэрэггүй зөвхөн унтаж амрах нь чухал. Олны өмнө гарахаас 2-3 цагийн өмнө хоол идэж, цагийн өмнө 0,5 литр хүйтэн цэвэр ус ууна. Адреналин ихсэх үед нүүрэн дээр улаан толбо үүсдэг бөгөөд сонсогч олон улайсан царайг тань хараад өөртөө итгэлгүй хүн байна гэж бодож магадгүй учир ус уух нь үүнээс хамгаалах нэг хамгаалалт болох юм.
2. Туршлага. Бид дугуй унаж, усанд сэлж сурах гэж олон дахин оролдож байж үр дүнд хүрдэгтэй адил илтгэл тавих нь ч гэсэн яг адил зүйл. Энэ бол олны өмнө олон удаа гарч олж авдаг зүйл билээ. Тийм учраас ямар нэг тусгай дасгал хийх биш аль болох олны өмнө гарч ярьж сурах нь зөв. Энэ тусгай дасгал гэдэг нь багш ярьж, та сонсож бичиж авдаг төдий, бодит практикт огт сургадаггүй зүйл юм. Тиймээс олны өмнө аль болох олон гарч байх хэрэгтэй бөгөөд ийм байдлаар нийт дүндээ 10 цаг болсон бол та хангалттай туршлагатай болсон байх биз ээ. Харин ийм боломж хомс бол Instagram дээр шууд нэвтрүүлэг (live) хийж болох юм. 4 удаа хагас цагаар ингэж бэлдэхэд таны айдас эрс багассан, багагүй туршлагатай болсон байх болов уу. Хэрэгтэй гэж үзвэл дараа нь тэр live-аа устгаж болох ба хамгийн гол нь эхлэх нь чухал юм шүү.
3. Арга техник. Хүн болгонд таарах нэг арга нь 10 удаа гүн амьсгаа аван гаргах юм. Интроверт буюу сэтгэлийн хөдөлгөөн нь “дотогшоо” хүн гар хуруу хөдөлгөсөн, кубик рубик юм уу төстэй зүйлээр оролдох хэрэгтэй. Харин экстраверт буюу “гадагшаа” хүн тайзан дээр гарахаас 10-15 минутын өмнө хэн нэгэнтэй ярилцаж болно. Ярих хүн олдохгүй байлаа гэхэд утсаар ярих гэсэн арга бий.
Зөвлөгөө
Энэ дүрмийг баримталж чадвал айж сандрах нь эрс багасна.
4
Алдаагаа засах
Бэрхшээл: Илтгэгч нар ямар нэг алдааг дахин дахин давтах нь их. Гэхдээ үүнийг засаж болно.
Шийдэл:
Хүмүүсийн нийтлэг гаргадаг 5 алдаа:
Зөвлөгөө
Илтгэл тавьж байх үедээ байнга гаргадаг алдаагаа бичсэн жагсаалтыг үе үе харж байгаарай
5
Таныг сонсож байгаа хүмүүсийг баяр баясгалантай болгох
Бэрхшээл: Эхлээд хамаг юм сайхан байх юм шиг. Дараа нь та бүх л зүйлийг ёсоор нь хийх боловч сонсогч олны сонирхол буурсаар...
Шийдэл:
Дараах 4 аргыг туршаад үзээрэй:
-
Аль болох олон тооны мэргэжлийн ном унших хэрэгтэй. Зөвхөн ном ч биш энэ чиглэлийн хүмүүстэй харьцах,харах гэх мэт. Та энэ чиглэлээр хэдий чинээ сайн мэдлэг эзэмшсэн байна, төдий чинээгээр хэрэгтэй,цэгцтэй мэдээлэл, зөвлөгөөг авах болно.
-
Илтгэл тавих үйл ажиллагаагаа харилцан яриа, хэлцэл маягаар хийж болох юм. Сонсогч олонтой харьцаж тэдний сонирхож байгаа зүйл дээр тулгуурла нилтгэлээ тавь. Тэдний асуух асуултууд ерөнхийдөө давтагдах шинж чанартай байдаг гэдгийг бодолцох хэрэгтэй бөгөөд таныг сонсож байгаа хүмүүс нь иймэрхүү харилцан яриа илтгэлд бэлэн биш байх тул өөрөө аль болох идэвхтэй байж ,чөлөөтэй сэтгэх хэрэгтэй юм.
- Илтгэл тавьж байх үедээ арьс, үсний засалт, биеийн байдал гээд бүх л зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Эрүүл саруул хүнийг харж, сонсох нь илүү таатай байдаг билээ.
-
Хүмүүс хүний хувийн шинжийг их ярьж анзаардаг учир та ямар нэг зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхох хэрэгтэй. Энэ нь үндсэн ажлаас тань тусдаа зүйл байх хэрэгтэй бөгөөд таныг чухам энэтань таньж мэддэг болж магадгүй юм шүү. “Энэ нөгөө загас барих дуртай марк цуглуулдаг, усанд сэлэх дуртай нөхөр байна” гэх мэт.
Зөвлөгөө
Хөгж, сур. Та ийм байж л олны сонирхлыг татсан илтгэгч болж чадна
6
Өөртөө итгэлтэй байх
Бэрхшээл: Та бэлтгэж, үндсэн санаагаа олж, стрессийг давж, тайзан дээр гарлаа. Гэтэл бас нэг хэцүү зүйл тулгардаг нь таны хөдөлгөөн хөшүүн, зогсолт эвгүй, ер нь л робот шиг болдог.
Шийдэл: Хүн өөртөө сэтгэл ханамжтай байх үедээ л өөрийнхөөрөө байж чаддаг. Өөрөөр хэлбэл нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө мөнгө, эрхэлж буй ажил хөдөлмөр, эрүүл энх, сайхан харагдах зэрэгт сэтгэл ханамжтай байхыг хэлж байгаа юм. Хэрвээ илтгэгч маань “нэг л биш” байвал тэр өөртөө сэтгэл ханамжгүй, итгэлгүй байгаагийн шинж.
“Би нэг илтгэгч бүсгүйтэй цуг ажилладаг байлаа. Тэрээр тайзан дээр гарах үедээ биеэ их барьдаг дутагдалтай учир бид учир начрыг нь олж туслах гэж оролдож эхэлсэн юм. Гэтэл энэ бүсгүй үнэт гоёл чимэглэлтэй байхыг хүсдэг боловч мөнгө багатай болохоор авах зориг нь хүрдэггүй байж. Одоо тэр маань хүсэж байсан гоёлоо авч, түүнийгээ тайзан дээр гарах болгондоо зүүдэг болсон бөгөөд ийм гоёлтой үедээ өөрөө өөртөө таалагддаг болж айж ичих, бие барих гэдэг зовлонгоос салсан билээ.”
Өөрийнхөөрөө биш байна гэдэг бол өөртөө сэтгэл ханамжгүй байгаагийн шинж. Харин өөртөө сэтгэл ханамжтай байна гэдэг нь хэн нэгэнд ямар нэг юм батлах шаардлагагүй, бие даасан хүний нэгэн илрэл юм.
Зөвлөгөө
Хамгийн анхан шатны хэрэгцээгээ бүрэн ханга.
Эдгээр дүрэм нь биелүүлэхэд амархан мэт санагдавч тийм ч амар биш. Өөрийгөө хөгжүүлж, илтгэл тавих бэлтгэлээ эртнээс базааж, өөртөө итгэж, бусдаас ялгарч, туршлага хуримтлуулж чадвал та амжилттай, сайн илтгэгч болох болно.