Эрчүүдийн сэтгэлийг хэрхэн "уудалж", харилцан ойлголцох вэ?

Хосуудын харилцааны мэргэжилтэн Борис Герцбергээс бүсгүйчүүд ихэнхдээ “Миний хайртай залуу яагаад надтай нээлттэй харьцдаггүй вэ?" гэсэн асуултыг асуудаг гэнэ. Энэхүү нууцлагдмал байдал нь бүсгүйчүүдийг бараг л галзууруулах шахдаг байна. Учир нь тэд хайртай залуугийнх нь дотор юу болж байгаа, түүнээс юу хүлээж болохыг таамаглаж чадахгүйд хүрдэг. Ингээд эрчүүд яагаад бүсгүйчүүдтэй нээлттэй байж чаддаггүй, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөөг хүргье. 

Эрчүүдийн сэтгэлийг хэрхэн "уудалж", харилцан ойлголцох вэ?

1. “Ямар хэрэгтэй гэж?”

“Ямар хэрэгтэй гэж?” гэсэн асуулт эрчүүдийн толгойд үргэлж байдаг. Жишээлбэл: Дулаахан орон сууц байхад модон байшин ямар хэрэгтэй гэж, жижиг машины ачаанд майхан багтахгүй юм чинь жижиг машин ямар хэрэгтэй гэж? гэх мэт тэд үгсийг маш ихээр ашиглаж, тунгаадаг. Тиймээс л тэд өөрсдөөсөө “Бүхнийг ярьж, сэтгэлээ уудлах нь ямар хэрэгтэй гэж?” хэмээн асуух бөгөөд энэ асуултын хариултыг та түүнд ойлгуулах хэрэгтэй. Түүний дотор юу болж байгааг, түүнийг дэмжихийг хүсэж байгаагаа  түүнд хэлээрэй.

2. Нээлттэй байх гэж хичээснийхээ дараа үүндээ харамсах

Бараг ихэнх эрчүүд амьдралынхаа нэг үед бүсгүйчүүдэд өөрийн дотоод ертөнцийг уудлаж ярьдаг. Гэвч ярилцсаныхаа дараа маш ихээр харамсдаг. Учир нь тэд буруу хүндээ сэтгэлээ уудалсан байгаа юм. Жишээлбэл: Тухайн бүсгүйд уг залуу таалагдахгүй байсан ч тэрээр ганцаараа байхыг хүсэхгүй байгаа учраас залууг өөрөөсөө холдуулахгүй хажуудаа барих явдал юм. Энэ төрлийн хүнд цохилтыг авсан залуу дараа дахин бүсгүйчүүдэд өөрийн сэтгэлийг нээж, илэрхийлхээ болино. Өмнө нь хайр сэтгэлийн хувьд амжилтгүй байсан залуус өөрийн дотоод ертөнцийн талаар нээлттэй ярьдаг байна. Учир нь тэд илүү зоригтой болсон байдаг юм.

3. Хуучин шархаа сэдрээх айдас

Эрчүүд болон бүсгүйчүүд дургүй, айдас хүргэдэг зүйлийнхээ талаар ярилцахаас айдаг. Учир нь шархаа сэдрээж болох ч дараа нь сэдэрсэн шархаа унтраах гэдэг төвөгтэй байдаг. Ингээд энэ нь хоёр талын асуудал болж хувирдаг юм. Тиймээс сэтгэл санааг нь сонсохоос өмнө та өөрийгөө сэтгэл зүйч болж чадна гэдэгт итгэлтэй байгаа эсэхээ нягтлаарай. Энэ нь өөрөөр хэлбэл хосуудын нэг нь хэсэг хугацаанд сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Хэдийгээр айдас гэгч зүйлийг хүлээн зөвшөөрч болох ч сэтгэлийн шарх нь тухайн хүний хувийн амьдрал, бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдгийг санах нь зүйтэй.

4. Сул дорой харагдахаас айх

Харилцааны эхэнд эрчүүд болон бүсгүйчүүд сонирхолтой тоглоом тоглож эхэлдэг. Эрчүүд анхнаасаа сул дорой харагдахгүйн тулд эрэлхэг баатар мэт харагдахыг хичээнэ. Харин бүсгүйчүүд нь энэ нууж буй талыг нь олох гэж удаан хугацааны туршид оролдох болно. Энэ тоглоом олон жил үргэлжлэх магадлалтай. Ингээд эцэст нь энэ нууц ил болоход эрчүүдийн хувьд энэ нь доромжлол байдаг бол бүсгүйчүүд “би яг мэдсэн юм” хэмээн бодож эхэлдэг. Тантай болзож буй залуу энэ сул талаа харуулахгүйн тулд маш их хичээх болно.

5. Эрчүүд бүсгүйчүүдийн сэтгэл хөдлөлөөс маш их айдаг

Хайртай эмэгтэйнхээ нулимсыг харсан эрэгтэй "миний сул тал тийм аймшигтай гэж үү" хэмээн бодож эхэлдэг. Би энэ нулимсны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэж бодно. Ингээд эрчүүд уг тохиолдолд хэрхэн биеэ авч явахаа мэдэхгүй байгаа учир “Чи яагаад уйлаад,уурлаад, гуниглаад байгаа юм?” хэмээн ямар ч мэдрэмжгүй, сэтгэл хөдлөлгүй асуудаг байна.  Эсвэл бүсгүйчүүдийн гаргаж буй бүх сэтгэл хөдлөлд чимээгүй байж, нууцлаг болж эхэлдэг аж.

Хайртай залуугаа нээлттэй болоход хэрхэн туслах вэ?

  • Та үнэхээр өөрийн хайртай залууг сул дорой байдалтай харахыг хүсэж байна гэж үү? Ихэнх бүсгүйчүүд энэ асуултанд хэрхэн хариулахаа мэддэггүй юм. Тэд өөрийн хайртай залууг өөрийн шаардлагад нийцүүлэхийг хүсдэг. Үнэн бүр өөрийн гэсэн сул тал, нөлөөтэй байдаг гэдгийг санаарай.
  • Хэрвээ та хайртай залуугаа сэтгэлээ нээхийг нь сонсоход бэлэн байвал түүнийг дэмжих хэрэгтэй. Мэдээж, дэмжлэг үзүүлэхэд ч өөрийн гэсэн арга барил байх нь зүйтэй. Та түүнийг эмчлэх, зөвлөх, түүнд гомдох, амьдрал заах ёсгүй. Харин үргэлж түүний хажууд байх хэрэгтэй. Түүний өмнөөс аливаа асуудлыг шийдэх гэж оролдохын оронд түүнд итгэл, зориг өгөх нь хамгийн тохирсон арга зам юм.

  • Дотоод сэтгэл санаагаа үргэлж уудалдаг залуугийн хажууд тогтмол “сул дорой”, “чулуун хананы цаана байгаа” мэт байх боломжгүй. Эсвэл заримдаа түүнийг сэтгэл санааны хэт их гүн хямралд орсон байх үед нь хажууд нь байж, дэмжих хэрэгтэй болно. Хэрвээ та хайртай залуугийнхаа энэ байдлыг харахад бэлэн байвал, тэр ч гэсэн илүү тайван байж чадна.
  • Ямар ч тохиолдолд та өөртөө гэрийн сэтгэл зүйчийн үүрэг  хариуцлагыг авах хэрэггүй. Сэтгэл зүйч хэрэг болсон үед тухайн хүн мэргэжлийн хүний тусламжийг авах хэрэгтэй. Та түүнд олох биш харин тэр өөрөө олох нь зүйтэй.
  • Хэдий чинээ бид тухайн хүнийг тайван хүлээж авна төдий чинээ таны сэтгэл хөдлөл тухайн хүнээс харъяалалгүй болж, тухайн хүн илүү нээлттэй, чөлөөтэй болж чадна.ты

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()